Аюултай нөхцөл байдлаас хачирхалтай аргаар амьд гарсан хүмүүс

Аварга том ачааны машин өөр рүү нь ирж явааг харсан хүн хөл нь газар шигдсэн мэт хөдөлж чаддаггүй нь хачирхалтай. Хамгийн гол нь аюултай мөчид ихэнх хүмүүс гэнэтийн цочролд орж, өөрсдийгөө аврахын тулд юу хийхээ мэддэггүй ажээ. Гэхдээ бүтэшгүй байсан ч хамаагүй зугтахын тулд зориглон хөдөлж, овсгоотой шийдвэр гаргаж чаддаг хүмүүс  ч мөн байдаг. Ийнхүү ер бусын аргаар амьд гарч чадсан хүмүүсийн жишээг энд оруулав.

Аюултай нөхцөл байдлаас хачирхалтай аргаар амьд гарсан хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөлдөж үхэхгүйн тулд хотыг бүхэлд нь тоггүй болгосон эр

Саскачеван бол Канадын өмнөд хэсэгт орших, өвөлдөө багадаа л  -20 хүйтэрдэг муж юм. 2010 оны өвлийн дулаан өдөр Саскачеван мужийн нэг иргэн завин дээрээ сууж байтал гэнэт даарч эхэлжээ. Нуур маш хурдан хөлдөж,  холбоо барих ямар ч хэрэгсэлгүй тэрээр цасан дунд гацсан байна. 

Тухайн үед өнөө эр эрэг дээр хүрч очсон бөгөөд хөлдөж үхэхгүйн тулд шонгийн модыг түлэхээр шийджээ. Цахилгаан дамжуулах үүрэгтэй шонг сүхээр цавчиж модыг нь авсны улмаас хамгийн ойрын сууринг цахилгаангүй болгосон байна. 

Халаалт нь ихэвчлэн цахилгаан эрчим хүчээр ажилладаг уг хотын оршин суугчид цахилгаан эрчим хүч нийлүүлэгчдээс нөхцөл байдлыг аль болох хурдан шийдвэрлэхийг шаардсан аж. Үүний дагуу эрчим хүчний компани тухайн газар руу нисдэг тэрэг явуулсан ба цахилгаан салгасан залуу аврагдаж чаджээ. Зайлшгүй нөхцөл байдалд орсон гэх шалтгаанаар тэрхүү залуу хэдэн зуун мянган ам.долларын нэхэмжлэлээс бултаж чадсан юм.

Хөлдөж үхэхгүйн тулд хотыг бүхэлд нь тоггүй болгосон эр

2 Дарсаар гал унтраасан нь

2007 онд Грек улсад ой хээрийн хүчтэй түймэр дэгдэж, үүний үр дагавраар 63 хүний ​​амь үрэгдэж, олон мянган байшин сүйтгэсэн явдал гарчээ. Макистос тосгоны Георг Димопулосын байшинд гал ойртон ирэхэд тэрээр бусад хүмүүсийн адил сандарч мэгдсэнгүй. Харин бүх аргаа дайчлан галыг унтраахаар шийджээ. Гал түймэр цахилгаан шугамыг сүйтгэснээс болж усны насосууд мөн унтарч Георг усгүй болсон байна. Гэхдээ түүний зооринд 300 литр дарс байсан ба Георг үүнийгээ гал унтраахад ашигласан юм.

Тэрээр гар шахуурга ашиглан гал сөнөөгч нар иртэл 17 цагийн турш галыг байшин руу ойртуулахгүй байж чаджээ.

Дарсаар гал унтраасан нь

3 Коронавирусын тусламжтай хүчирхийлэгчээс зугтсан нь

Коронавирусын голомтоор тойрон алхахаас илүү утгагүй зүйл юу байж болох вэ? Зөвхөн бие махбодын шаардлагаа хангах зорилго л коронавирусийг дийлэх байх. Сүүлийн үед хүн бүрийн сайн мэдэх болсон Хубэй мужид хорио цээрийн дэглэм тогтоох үеэр Юй хэмээх охин олон нийтийн журмыг даган гэртээ өөрийгөө тусгаарлаж байжээ. Нэгэн өглөө тэр сэрээд харсан чинь үл таних эрэгтэй, (Сяо) орон дээр нь сууж байв.

Сяо шууд Юйгийн амыг хааж, охиныг хүчиндэхийг завдсан байна. Хохирогчийн толгойд ханиалгаж эхлэх гэсэн ухаалаг бодол төрөв. Сяо айж, Юйгаас ухрахад охин Ухань хотоос дөнгөж буцаж ирсэн, одоо хорио цээрийн дэглэмд байгаа гэж хэлжээ. Үүнийг сонссон Сяо охины цүнхнээс мөнгө болон утсыг нь аваад хурдхан шиг зугтан алга болсон ажээ. 

Сяо дараа нь аавтайгаа хамт цагдаагийн газарт очиж, сайн дураараа хэргээ хүлээсэн байна. 

Коронавирусын тусламжтай хүчирхийлэгчээс зугтсан нь

4 Чоныг баавгайтай тэрслүүлсэн эмэгтэй

Жоанна Барнаби нохойтойгоо ойд мөөг түүхээр яваад чонотой таарчээ. Чоно яг эмэгтэйн машин руугаа явах зам дээр зогсож байсан тул Жоанна нохойгоо чонын эсрэг ашиглахыг бодсон ч гэрийн тэжээвэр амьтан зэрлэг араатныг яаж дийлэх билээ.

Жоанна зугтах гэж оролдсон боловч чоно Барнаби болон түүний нохойг ойгоор 12 цаг хөөж, тэднийг улам бүр замаас нь холдуулж байжээ. Ядарч сульдсан бүсгүй гэнэт баавгайн архирах дууг сонсож аврагдах мэргэн санаа олсон байна. Тэрээр баавгайн зулзага руу дөхөхөд эх нь уурлан ойртох үед чоно гэнэт үсрэн гарч ирсэн ажээ. 

Хоёр амьтны хооронд тэмцэл болж, Барнаби боломжоо ашиглан зугтаж чадсан байна.

Чоныг баавгайтай тэрслүүлсэн эмэгтэй

5 Эрэгтэйчүүд хүйтнээс өөрсийгөө хамгаалахын тулд морьдоо ашиглав

Леонардо Ди Каприо өвлийн жавар тачигнасан шөнө хөлдөхгүйн тулд үхсэн мориныхоо гэдсийг нээн тэндээ орж өглөө болтол хүлээхээс өөр аргагүй байдалд хүрдэг "The Revenant" киноны дүр зургийг та санаж байна уу? Үүнтэй адил бодит тохиолдол байдаг байна. АНУ-ын Айдахо мужийн Колдуэлл хотын гал сөнөөгч, 35 настай Ричард Дэйли байгальд дуртай байсан бөгөөд  цанаар гулгаж, морь унаж , явган аялал хийдэг байжээ. 

1983 оны 11-р сарын сүүлчээр тэрээр буга агнахаар шийдсэн бөгөөд Орегоны хилийн ойролцоох Кудди уул руу морьтой явсан байна. Тэрээр хөрш Стивен Маккойг дагуулж явсан бөгөөд түүнд нэг морио зээлдүүлжээ. 

Анд гарсан дөрөв дэх өдрөө Маккой хоёр буга агнаж, Дейлийн моринд ачаалахад хүнд ачааг даалгүй эмээл нь тасарчээ. Ингээд тэдэнд шинэ эмээл хэрэгтэй болж, үргэлжлүүлэн ан хийх боломжгүй болоход гэр лүүгээ буцахаар болж замдаа гарчээ. 

Цаг агаар байнга өөрчлөгдөж байсан тул эрчүүд дулаацахын тулд морьдоо буудаж нэг төрлийн унтлагын мешок болгон хувиргасан байна. 

Уг явдлын дараа тэднийг амьтантай зүй бусаар харьцсан гэж буруутгах хүн байсан ч мөн өмөөрөх хүмүүс ч гарч ирсэн ажээ.

Эрэгтэйчүүд хүйтнээс өөрсийгөө хамгаалахын тулд морьдоо ашиглав

 

 

Эх сурвалж: brodude

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()