Хамгийн тэнэг гэмт хэрэгтнүүд

Сүүлийн үед хүмүүс амар хялбар аргаар хөрөнгө чинээ ихтэй амьдрахыг илүүд үзэж, хулгай дээрэм хийх тохиолдлууд ихэссээр байна. Ингэхдээ элдэв кино, бичлэгээс санаа авч түүнийгээ хэрэгжүүлэх гэсээр бүтэлгүйтэх нь ч бий. Ингээд бид та бүхэндээ хамгийн гэмт хэрэгтнүүдийн элэг хөшөөм хөгжөөнтэй, басхүү бүтэлгүй явдлуудыг хүргэе.

Хамгийн тэнэг гэмт хэрэгтнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Mашин жолоодож чадахгүй бол битгий машин хулгайл

17 настай Мганга (Mganga) хүү өглөө хичээлдээ явахаар гарахдаа эзэнгүй машин байхыг харжээ. Улмаар түүнийг хулгайлах санаа төрсөн байна. Ийнхүү машин руу ойртон орох мөчид машины эзэн гарч ирэн, түүн рүү гүйхэд хүү эзнийг нь түлхэж унагаад машиндаа ороод суужээ. Харамсалтай нь хулгайн бай болсон машин механик араатай байсан учир хөдөлгөж ч чадалгүй, үйлдэл дээрээ баригдсан аж. Энэхүү явдал түүнд сургамж болсон гэж найдъя.

Mашин жолоодож чадахгүй бол битгий машин хулгайл

2 Дээрэм хийхээ зарласан нь

Цахим ертөнц хөгжсөн өнөө үед хүмүүс бүхий л үйлдлээ түүгээр дамжуулан зарлах болж. Энэ нь нэг талаар маш том эрсдэлийг дагуулж байдаг. Альберт Бейли (Albert Bailey) хэмээх нэгэн эр банк дээрэмдэх гэж байгаагаа банкны ажилтнуудад хэлж, тэр ч битгий хэл маш нөхөрсөгөөр зөвлөгөө авчээ. Түүнийг ийнхүү утгагүй тэнэглэлээ үргэлжлүүлж байх мөчид банкны ажилтан бүсгүй цагдаа дуудаж, үйлдэл дээр нь барьсан байна. 

Дээрэм хийхээ зарласан нь

3 Нэг сая долларын тооцоо

Хамгийн бүтэлгүй зальжин гэмт хэрэгтнүүдийн нэг бол өдгөө 53 настай Майкл Энтони Фуллер (Michael Anthony Fuller) юм. Тэрээр хуурамч нэг сая долларыг,  жинхэнэ тэмдэгтээр солихыг завджээ. Гэвч түүний энэхүү үйлдэл "ширхэг" ч амжилт олоогүй бөгөөд хуулийн байгууллагынханд баригдаж, шалгагдан, ял эдлэх дээрээ тулсан байна.

Нэг сая долларын тооцоо

4 Буугаа хэзээ ч битгий хүнд өг

Банк дээрэмдэнэ гэдэг тухайн хүнээс маш их зориг, хатуужил шаардах нь ойлгомжтой. Гэвч нэгэн бүтэлгүй эр банк дээрэмдэж, 700 мянган долларыг халаасласан боловч, гар буугаа банкны ажилтанд өгч, улмаар банкны ажилтан түүнийг буугаар нь сүрдүүлж, цагдаад барьж өгчээ. Гэмт хэрэг хийхэд толгойгоо хамгийн ихээр ажиллуулах шаардлагатай нь эндээс харагдаж байгаа биз?

Буугаа хэзээ ч битгий хүнд өг

5 "Энэ миний дугаар, Залгаарай"

Хулгай хийж байхдаа хүүхэн эргүүлнэ гэдэг байж болох уу? 18 настай Рубен Сарате (Ruben Zarate) хэмээх залуу эр, Чикаго дахь нэгэн дэлгүүрийг дээрэмдэхээр зэхжээ. Тэрээр дэлгүүрийн бүхий л мөнгийг дээрэмдэж, менежер бүсгүй таалагдаж байсан учир өөрийн гар утасны дугаарыг үлдээн, өөр рүү нь залгахыг хүсчээ. Гэвч үүнээс удалгүй, цагдаа нар хүүгийн утасны дугаараар түүнийг хялбархан барьсан гэнэ.

"Энэ миний дугаар, Залгаарай"

6 "Тэгээд юу гэж?"

Германы иргэн Клаус Шмидт (Klaus Schmidt) хэмээх эр, 1995 онд банк дээрэмдэж, ажилтнуудыг мөнгийг уутанд хийхийг хүсэж, өөрийн бууг жинхэнэ буу хэмээн хэлсээр байжээ. Гэтэл энэ нь банкны ажилтнуудад хий хардлагыг төрүүлж, банкны аюулын дохиог дугаргаж амжсан байна. Ингээд л түүний бүтэлгүй дээрэм эцэс болж, цагдаад баригджээ.

"Тэгээд юу гэж?"

7 Гудамжинд хар тамхи наймаалах

Гудманд хар тамхи наймаална гэдэг тэр чигээрээ эрсдэл билээ. Элоиза Ривз (Eloise Reaves) хэмээх эр, цагдаад хар тамхины наймаачнаас мөнгөө эргүүлэн авахад туслаач хэмээн ханджээ. Тэрээр хэн нэгэн түүнийг залилан мөнгийг нь авсан хэмээсэн боловч, түүнийг ийнхүү ярих мөчид амнаас нь нунтаг цагаан зүйл харагдахад, шалгаснаар түүнийг баривчилсан аж.

Гудамжинд хар тамхи наймаалах

8 Фэйсбүүкийн дон

Фэйсбүүкээр хулгай хийснээ зарлана гэдэг тийм ч ухаалаг үйлдлүүдийн нэг биш болов уу. Өдгөө 34 настай Тревор Жонс (Trevor Jones) хэмээх эр нэгэн айл ухсаныхаа дараа өөрийн фэйсбүүкт тэр талаараа бичжээ. Ингэснээр цагдаа нар түүнийг маш хялбархан баривчилсан юм.

Фэйсбүүкийн дон

9 "Түр хүлээгээрэй! Ганц сайхан сэлфи авчихъя"

Гэмт бүлэглэлийн этгээд Питер Кавана (Peter Cavanagh) хэмээх эр, өөрийн дээрэмдсэн мөнгийг барьж, сэлфи хийжээ. Чухам үүнээс л болж, түүний арайхийж амжилттай дээрэмдсэн мөнгө нь замхран алга болсон юм. Сэлфинд донтохын нэг давуу тал нь энэ ч байж болох юм. Түүний сэлфигээр дамжуулан, маш хялбархаан баривчилсан байдаг.

"Түр хүлээгээрэй! Ганц сайхан сэлфи авчихъя"

10 Зэвсгээ зөв сонгох

Яг л кинон дээр гардаг шиг сэлэм эргүүлж, нинжа нар шиг сүртэй харагдахыг хүсэх хүмүүс үүгээр зогсохгүй олон байдаг биз. Деррик Мозли (Derrick Mosley), хэмээх эр Орегон мужийн дэлгүүрийг тонохоор зэхжээ. Ингэхдээ тэрээр бейсболын цохиур, сэлэмтэй орсон байна. Харамсалтай нь дэлгүүрийн ажилтан эр түүнийг маш хялбархан унагаж, цагдаад барьж өгчээ. Үнэхээр шившигтэй юмаа.

Зэвсгээ зөв сонгох

11 Тэмдэглэл үлдээх

Артур Чейни (Arthur Cheney) хэмээх эр, нэг шөнийн дотор 17 банкийг ухаж тоносон байна. Тэгэхдээ тэр бүртээ тэмдэглэл үлдээж байсан гэдэг. Гэвч нэг өдрийн дараа цагдаа нар түүний машинаас хэргийн газруудад байсан тэмдэглэлтэй ижил цаас, зурвасыг олж, түүнийг баривчилжээ. 

Тэмдэглэл үлдээх

12 "Уучлаарай, би чамайг дээрэмдэж байна"

Нэгэн эр Нью-Йорк хотод айл тонож, гэрийн эзний хэтэвчин дэх мөнгийг өөрийн хэтэвчиндээ хийгээд, хохирогчийн орон завсар хийгээд, яаран явахдаа түүнийгээ орхичихжээ. Улмаар цагдаа нар хэрэгтний биеийн баацаалт, хаягаар нь хялбархаан баривчилсан аж. Ийм бүтэлгүй байна гэж байх уу?

"Уучлаарай, би чамайг дээрэмдэж байна"

13 Дуудлага

Шакил МакКинни (Shaquille McKinney), хэмээх эр утасны цаанаас хар тамхи наймаалахаар зэхэж, хүмүүстэй ярьж, цэцэрлэгт хүрээлэнд уулзахаар тохирсон байна. Гэвч тэдгээр хүмүүсийн нэг нь цагдаад дуудлага өгч, азгүй эр үйлдэл дээрээ баригджээ.

Дуудлага

14 Хуурамч ID

26 настай нэгэн бүсгүй, хэн нэгний эрхийн бичгээр маргарита дарс авахаар нэгэн ресторанд оржээ. Улмаар түүний эрхийн бичгээр хэд хэдэн зүйлийг захиалж, захиалгаа хүлээх хооронд үйлчлэгч бүсгүй цагдаад дуудлага өгч, бүсгүй удалгүй баригдсан байна.

Хуурамч ID

15 Гэмт хэргийн туужаас санаа авах

Кристиан Бала (Krystian Bala) хэмээх эр, Польш зохиолчийн Амок нэртэй туужаас санаа авч, аллага үйлдсэн байна. Гэвч түүний энэхүү аймшигт хэрэг илчлэгдэж, түүнд шүүхээс 25 жилийн ялыг оноосон юм.

Гэмт хэргийн туужаас санаа авах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()