Орчин үеийн залуусын гоёл

Персингний эртний түүхүүдийг сонирхвол эрэмгий хүч чадлын илэрхийлэл болдог байсан бөгөөд эртний Маяа, Исаак, Грек, Ром, Вавилон гэх мэт улсуудад ихээхэн хэрэглэгддэг байсан нь түүхийн судрууд дээр бэлээхэн бичигдсэн байдаг. Харин сүүлийн үед манай Монголд олон залуучууд персингний урлагийг сонирхох болсон. Харин хамарны хувьд ямар төрлийн персинг байдаг юм бол? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ.

Орчин үеийн залуусын гоёл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Nasallang" персинг

Энэ нь хамрыг шууд нэвтлэн, гурван арьсыг давхраар нь цоолдог. Ийм персингийг ихэвчлэн стандарт хамартай хүнд хийхийг зөвлөдөг байна. Мөн хамар ч урт болдог тул гоо сайхны персинг гэж нэрлэгддэг аж.

"Nasallang" персинг

2 "Bridge" персинг

Нүд хамар хоёрын хооронд нэвт цоолдог энэ персингийг залуучууд ихээр сонгодог байна. Эдгэрэх гэж 8-12 долоо хоног болдог хэдий ч хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Эдгэрэх явцдаа нүүр угаах гэх мэт үйлдлээс болон бохирдож, халдвар авах нь амархан болохоор нилээн болгоомжтой байх хэрэгтэй. 

"Bridge" персинг

3 "Double nostril" персинг

Хоёроос гурван сар эдгэрдэг уг персинг нь илүү дэгжин харагдуулдаг гэж персинг сонирхогчид үздэг.

"Double nostril" персинг

4 "Nostril" персинг

Энэтхэг, Балба улсын соёлын нэг хэсэг болсон уг персинг нь хамгийн түгээмэл болжээ. Эдгээр улсууд хамрынхаа зүүн талд цоолсноороо хүүхэд төрүүлэх болон сарын тэмдэг ирсэн үед өвдөлт намдаадаг хэмээн үздэг байна.

"Nostril" персинг

5 "Septril" персинг

Босоогоор цоолох энэ персинг нь сүүлийн үеийн чиг хандлага болж байна.

"Septril" персинг

6 "Septum" персинг

Зургаагаас найман долоо хоногийн дараа эдгэрдэг энэ персинг нь үнэхээр "янзтай" харагдуулдаг. Зөвхөн гархи ч биш гоёмсог ээмэгнүүд байдаг.

"Septum" персинг

7 "Vertical tip" персинг

Хамрын үзүүр дээрх энэхүү персингийг хийлгэснээрээ олон хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татаж чаддаг ажээ.

"Vertical tip" персинг

8 "High nostril" персинг

Персинг хийчихсэн байхад уг ээмгийг нь авахад жаахан төвөгтэй боловч бас л ганган харагддаг персинг дээ...

"High nostril" персинг

9 "Austin bar nose" персинг

Энэ удаа хамарны хоёр сувгийг дайруулан персинг хийх биш хамарны үзүүрний махлаг эдээр сувгийг дайрахгүй дээгүүр нь өнгөц цоололт хийх юм. Бас л өвөрмөц персинг шүү.

"Austin bar nose" персинг

10 "Triple nostril" персинг

Хамгийн ганган харагддаг персингний нэг. Чимэглэл их байх тусмаа бүр илүү гоё. Зарим хүмүүс гурван нүхтэй гурвалжин ээмгийг ч ашигласан байдаг нь илүү догь харагдахад нэмэртэй байдаг аж.

"Triple nostril" персинг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()