Арьсан дээр яагаад юм гардаг вэ?

Өдөр бүр арьсаа цэвэрлэж, арчилсан ч, үргэлж элдвийн асуудалтай тулгардаг бол танд аминдэм дутагдаж байгаа болон дотор эрхтнүүдийн аль нэг нь үрэвссэн, хэвийн үйл ажиллагаа нь доголдсоны дохио юм. Тиймээс та бүхэндээ хаврын улирлын эрс тэрс уур амьсгалтай эдгээр өдрүүдэд арьсаа хэрхэн арчлах, тэрчлэн өдөр тутамдаа ямар бүтээгдэхүүн хэрэглэж байвал зохих талаар мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.

Арьсан дээр яагаад юм гардаг вэ?

1 Хуурайшиж загатнах

Ихэвчлэн хаврын улиралд арьс ихээс хуурайшиж, загатнадаг. Хэт их хуурайшсан арьс холцруутаж, шархлах нь бий. Шалтгаан нь маш энгийн. Ердөө л Е витамин дутагдах, ядрах, өтгөн хатах, шим тэжээл дутсанаас үүдэлтэй. Гэвч зарим тохиолдолд огцом жин хасах, эсвэл таргалах үед илэрч болно. Хэрвээ биеэр гарсан тууралт хайрстай, тэрчлэн тэсэхийн аргагүй загатнаж байгаа бол арьсны өвчлөл байх магадлалтай. Тиймээс арьсны эмчээс зөвлөгөө аваарай. Өдөр тутмынхаа хүнсэнд улаан лооль, чангаанз, яншуй, ногоон сонгиныг түлхүү хэрэглэх нь таны арьсны хэвийн байдлыг хадгалахад тустай юм.

Хуурайшиж загатнах

2 Улаан тууралт гарах

Иймэрхүү улаан тууралт нь элдэв харшлын үед түгээмэл тохиолддог. Жишээ нь халуун ногооны, спиртийн, хүйтний, хоолны хордлогын зэрэг шалтгаанаар гарч болно. Тиймээс харшлын эм ууж, харшил өгч буй тэдгээр бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Үр дүнгээ өгөхгүй, зовиур нэмэгдвэл яаралтай эмчийн тусламж авах нь таныг болзошгүй аюулаас сэргийлнэ. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнээс харшилж байгаа эсэхээ шалгаарай. Аль болох жимс, хүнсний ногоог түгээмэл хэрэглэх нь зүйтэй.

Улаан тууралт гарах

3 Сэвхтэж, толботох

Сэвхтэж толботох нь ихэвчлэн нарны шууд тусгалтай холбоотой. Нарны туяанд “Меланома” хэмээх бодис ихээр агуулагддаг тул аль болох нарны хаалт, шилийг зүүж гарах хэрэгтэй. Мөн ихээр гарсан тохиолдолд арьсны хорт хавдар байх эрсдэлтэй тул юун түрүүнд арьсны эмчид үзүүлж, шаардлагатай арга хэмжээнүүдийг аваарай.

Сэвхтэж, толботох

4 Батга гарах

Батга гарах нь хэд хэдэн шалтгаантай. Нүүр хүзүүгээр гарсан батга нь ямар нэгэн үрэвслийн шалтгаан болдог. Түүнчлэн нойр муутай байх, стресстэх, бохирдлоо дутуу цэвэрлэх, шилжилтийн насны гормоны өөрчлөлт зэргээс шалтгаалж болно. Мөн элдэв арьсны хачиг, демотекс байх хандлагатай тул мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Тиймээс халуун ногоотой бүтээгдэхүүн, хуурч хайрсан хурц хоол зэргээс татгалзаарай.

Батга гарах

5 Холцруутах

Сайртах, холцруутах, загатнах, улайх зэрэг шинж тэмдгүүд нь таны арьс хэт хуурайшиж байна гэсэн үг. Ингэх нь хэд хэдэн шалтгаантай. А аминдэм (ретинол) болон каротин дутагдах, удамшил, насжилтын шалтгаан болон гормоны өөрчлөлт, цаг уурын байдал, халуун ванн шүршүүрт удаан орох, хүчтэй найрлагатай саван хэрэглэх, янз бүрийн антибиотик эмчилгээнээс болж бий болдог. Тиймээс өдөрт хэрэглэдэг хүнсэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний шар, лууван, хулуу, улаан лооль, чангаанз, бэрсүүт жүрж, яншуй, ногоон гоньдыг оруулаарай. Мөн зөөлөн чанарын саван хэрэглэж, чийгшүүлэх тэжээлийн тосыг үргэлж түрхэж байх нь чухал.

Холцруутах

6 Цонхийх

Цонхигор царай, эрүүл бус, барзгар арьс нь В2 аминдэм (рибофлавина) дутагдсаныг илтгэнэ. В2 нь арьсыг өнгөлөг болгож, нүүрс усны солилцоонд оролцож, уураг болон тосны шингэцийг сайжруулан, цусны улаан бөөмийн ажиллагааг зохицуулдаг. Тиймээс та хүнсэндээ аль болох сүү, сүүн бүтээгдэхүүн, өөхгүй үхрийн мах, бууцай, хүрэн манжин, шар лууван, үзэм, овьёос болон гурвалжин будаа, өндөгний шарыг түлхүү хэрэглэх хэрэгтэй.

Цонхийх

7 Арьс харлах

Арьс мэдэгдэхүйц харлаж, өнгөө алдах нь таны биед С аминдэм, цайр болон төмөр дутагдаж байгаагийн илрэл юм. С витамин нь арьсны уян хатан байдлыг хангаж, судсыг бэхжүүлдэг. Харин цайр нь арьсыг нөхөн төлжүүлж, элдэв нянгаас хамгаалдаг байна. Төмрийн хувьд, энэ нь эд эсийн амьсгалах гол нөхцөл нь болдог ажээ. Тиймээс та өдөр тутмынхаа хүнсэнд самар, сармис, амтат чинжүү, шар лууван, байцаа, нохойн хошуу, яншуй, үхрийн өөхгүй мах, элэг, өндөгний шар, бууцай, хүрэн манжин зэргийг түлхүү хэрэглээрэй.

Арьс харлах

8 Загатнууртай улаан тууралт гарах

Бие дээр харшлын гүвдрүү гарч, үс хумс хугарамтгай болж, унах нь таны бие кальцийг зохих хэмжээгээр авч чадахгүй байгааг илтгэж байдаг. Тиймээс ч өдөр тутамдаа сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, цэцэгт байцаа, салат, сонгино, яншуй зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй.

Загатнууртай улаан тууралт гарах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()