Хүүхэд залууст зориулсан ”Yolo.mn” сайт мэндэлжээ

2016-04-05, 08:15
4,906

#Сурмаар, #Мэдмээр, #Асуумаар, #Сонирхмоор #Гайхуулмаар мэдээ мэдээллийг цаг алдалгүй өгөх YOLO.mn сайт та бүхэнтэй мэндчилж байна. Цээжиндээ багтаж ядах хүсэл, мөрөөдлийнхөө жагсаалтыг бусадтайгаа хуваалцаж, өсвөр насныхны үлгэр дуурайл болсон хүүхдүүдийн ярилцлагыг уншиж, үеийнхнийхээ ертөнцөөр аялцгаая.

Хүүхэд залууст зориулсан ”Yolo.mn” сайт мэндэлжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Yolo.mn" сайт бүхэлдээ ӨСВӨР НАСНЫХНЫ ЕРТӨНЦ

YOLO ГЭЖ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ?
You Only Live Once буюу Ганц олдох амьдралаа харамсах зүйлгүйгээр, зөв замналаар сэтгэл хангалуун өнгөрүүлье гэсэн утгатай.

ЯАГААД "YOLO.mn" ГЭЖ?

Манай улсад өсвөр насныханд зориулсанд боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, энтертайнмент чиглэлийн төрөлжсөн мэдээллийн цахим суваг огт байхгүй гэж хэлж болно. Гэтэл 360 гаруй мянган өсвөр насныхан бий. Өсвөр насныхан маань өөрт  тулгарсан асуудлаа найзынхаа зөвлөгөө, сошиалын пост зэргээр л шийдвэрлэж байна. Тэдэнд мэргэжилтнүүдийн үг тун чухал. Мөн үе тэнгийнхэн нь ямар мундаг байгааг, тэд хэрхэн хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлж буйг бодит жишээн дээр тулгуурлан бид хүргэнэ.

"YOLO.mn" сайт өсвөрийн залуус та бүгдийг сэтгэл хангалуунаар амьдарч, сурч боловсорч, урам авч тэмүүлж, хүсч мөрөөдөж, хүслээ биелүүлэхэд чинь туслахаар цахим ертөнцөд хөл тавьж байна. 

"YOLO.mn" САЙТЫН ВИДЕО ТАНИЛЦУУЛГА

YOLO.mn сайт чамтай олон хаврыг үдэж чиний хамгийн дуртай сайт, дотны найз чинь болно гэдэгт итгэлтэй байна.

Зорилготой амьдралын өөд хамтдаа тэмүүлье.
Та бүхэн "YOLO.mn" сайт руу ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.  
Сайтын тухай болон редакцийн бодлогыг ЭНД ДАРЖ сонирхоно уу.  

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.