Шар тайлах эртний хачирхалтай аргууд

2016-02-19, 18:47
9,999

Наргиж цэнгэж, ходоодныхоо хэмжээг мэдрэхээ байтлаа архи уусны маргааш “шартана” хэмээх нэг аймшигт ажиллагаа бидний биед явагддаг. Спирт хүний биед орсныхоо дараа задарч, биеийг хордуулан, цусыг бохирдуулдаг учраас тэгтлээ их өвддөг аж. Орчин үед бол бид янз бүрийн эм бэлдмэлийг ууж хэрэглэн, өөрсдийгөө “аргалчихдаг” болсон. Харин эрт дээр үед яадаг байсныг доорх мэдээллээс хүлээн авна уу.

Шар тайлах эртний хачирхалтай аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Англи коктэйл”

Хэрвээ таны дотор “зуун зараа зулзагатайгаа” арваганаад байвал 1870-аад оны сүүлээс хойш Англид өргөн дэлгэрээд байгаа нэгэн аргыг танилцуулж байна. Энэхүү коктэйлийг “Prairie Oyster” хэмээн нэрлэх бөгөөд түүхий өндөг, халуун ногоотой соус, нунтаг хар перец, давсны найрлагатай аж. Үнэхээр “хэцүүхэн” амттай хэдий ч, шарталтыг бүрэн эмчилж чаддаг шидэт ундаа юм.

“Англи коктэйл”

2 Бухын хатаасан чив

Зэрлэг амьтдын чивийг түүхийгээр нь иддэг тэмцээнийг эрчүүдийн дунд “Эр зоригийн тэмцээн” гэж нэрлэх нь бий. Харин Италичууд эрт дээр үеэс архийг хэт их хэрэглэснийхээ дараа, биеийнхээ өвчнийг намдаах гэж бухын хатаасан чивийг уудаг байжээ. Энэ нь зөвхөн шар тайлаад зогсохгүй, бэлгийн чадавхийг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлдэг байна

Бухын хатаасан чив

3 Сонгиноор ороосон түүхий загас

Германчууд хэзээнээс л амтлаг, хатуу шар айргаараа алдартай. Түүнчлэн хатуухан сархад хүртсэнийхээ маргааш, өглөөний хоолондоо “katerfrühstück” буюу сонгиноор ороосон түүхий загасыг иддэг “уламжлалтай” аж. Энэхүү өглөөний хоол нь өглөө өлөн элгэн дээр идэхэд тун тохиромжтой бөгөөд шарыг сайн тайлдаг давуу талтай.

Сонгиноор ороосон түүхий загас

4 Хонины нүдтэй улаан лоолийн шүүс

Гадаадынхан Монголчуудыг эрт дээр үед улаан лоолийн шүүсэнд хонины түүхий нүд хийн хольж уудаг хэмээн бичсэн байх аж. Хэдийгээр энэ талаар бидэнд “өвлөгдөн” ирсэн зүйл байхгүй ч, туршаад үзэхэд гэмгүй л байх. Буянт мал бидэнд ашигаа өгнө үү гэхээс, гай чирэхгүй л болов уу

Хонины нүдтэй улаан лоолийн шүүс

5 Хөөтэй сүү

1800-аад оны үед эрчүүд шартсаныхаа дараагаар яндангаасаа хөө хусаж аваад, хөөрүүлсэн сүүнд хийн уудаг байжээ. Энэ нь элгийг өвчлөхөөс хамгаалдаг давхар үүрэгтэй байсан гэнэ

Хөөтэй сүү

6 Галууны өндөг

Филипинчүүд энэ аргыг ихээр хэрэглэдэг, энэ нь ч тэдний өвөг дээдсээс уламжилж иржээ. Хальсаа цоолон гарч ирэх дөхсөн галууны өндөгийг хагалж, үр хөврөлийг амьдаар нь идвэл шарталт намдаж, ядаргаа тайлагддаг ажээ.

Галууны өндөг

7 Халуун усанд хийсэн хирсний эвэр

Вьетнамд хэрэглэгддэг байсан (одоо ч нууцаар хэрэглэгдэж байгаа) уг аргыг дэлхий дээрх шар тайлах аргуудаас хамгийн онцгүй нь гэж хэлж болно. Зэрлэг хирсний эврийг тасдаж аваад, нүдэж бэлтгэн буцалсан халуун усанд найруулж уух нь шарыг маш сайн тайлдаг байж. Гэвч амьтны амь таслан байж өвчнөө намдаана гэдэг хэтэрхий хэрцгий явдал юм. Дээрээс нь хирс бол дэлхийд маш ховордсон амьтад. Тиймдээ ч одоог хүртэл энэ аргыг гүйцэх үр дүнтэй шар тайлах одоогоор олдоогүй байна.

Халуун усанд хийсэн хирсний эвэр

8 Гавлын яс

Аймшигтай сонсогдож байгаа биз? 1600-аад оны үед шартаж үхсэн хүний гавлын яс, хатаасан хорт могой, аммиакын хүчил зэргийг холин уудаг байсан гэнэ. Энэ аргыг Жонатан Годдард (Jonathan Goddard) гэгч хүн зохиосон учир түүний нэрээр Годдардын шар тайлах арга хэмээн бичигджээ

Гавлын яс

9 Шар шувууны түүхий өндөг

Эртний Ромын эрчүүд шартахаараа шар шувууны түүхий өндгийг сорох, эсвэл шарж иддэг байсан гэнэ. Тиймдээ ч шувууны хараалд өртөж, тахир дутуу болох, цаашлаад амь насаа алдаж ч байсан гэх домгууд биичгдэн үлджээ.

Шар шувууны түүхий өндөг

10 Туулайн баастай цай

Америкийн хойд хэсгийн ковбой нар шартсан үеэрээ туулайн баас цуглуулан хатааж түүгээрээ цай хийж хандлан уудаг байжээ. Хамгийн хачирхалтай нь туулайн баас азот, кали, фосфорийн хүчлээр баялаг байдаг тул шарталтыг дор нь намдааж, биеийг тэнхрүүлдэг гэнэ шүү.

Туулайн баастай цай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()