20
Ана Беатрис Баррос (Ana Beatriz Barros)
Өдгөө 33 настай, Бразилийн үзэсгэлэнтэй модель бүсгүй Ана Беатрис бол Викториа Секретийн урдаа барьдаг, чадварлаг моделиудын нэг юм. Тэрээр анх 13 насандаа загварын тайзнаа хөл тавьжээ. Одоогийн байдлаар маш олон загварын сэтгүүлүүд болон алдартай брэндийн нүүр царайгаар сонгогдон ажиллаж байна.
19
Бруклин Декер (Brooklyn Decker)
Ямар ч залуугийн харцыг эрхгүй булаах дур булаам модель бүсгүйг ээж болсон гэвэл итгэх үү? Тэрээр өдөө 28 настай бөгөөд харин түүний бяцхан хүүг Ханк гэдэг ажээ. Тэрээр ихэвчлэн загварын сэтгүүлүүдтэй хамтран, гэрээт моделиор ажилладаг юм. Харин сүүлийн үед тайзнаа загвар өмсөхөөс илүүтэй, фото моделийн чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа гэнэ.
18
Хелена Кристенсен (Helena Christensen)
Сонгодог хэв маяг, тансаг байдлыг өөртөө цогцлоосон модель бүсгүй нь өдгөө 47 настай юм. Тэрээр Викториа Секретийн анхны моделиудын нэг бөгөөд түүнтэй хамт нэгэн үе Тайра Банкс, Хайди Клум зэрэг алдартай моделиуд ажиллаж байсан билээ. Тэрээр өдгөө "NYLON" сэтгүүлийн гэрэл зурагчнаар ажиллаж байна.
17
Стефани Сеймур (Stephanie Seymour)
Викториа Секретийн томоохон төлөөлөл болсон үзэсгэлэнтэй моделиудын нэг бол яалтачгүй Стефани Сеймур билээ. Тэрээр хэдийн 40 гарсан хэдий ч, яг л цог жавхаат 20 наст шиг гялалзаж явна. Анх 16 насандаа загварын ертөнцөд эргэлт буцалтгүйгээр орсон тэрээр өдгөө өөрийн загварын агентлагийг байгуулан, түүндээ ажиллаж байгаа юм. Түүнчлэн загварын сэтгүүл, алдартай брэндийн нүүр царай ч болсоор явна.
16
Карен Малдер (Karen Mulder)
Шинэ залуу моделиуд түүнээс суралцах зүйлс даанч их. Учир нь тэрээр Викториа Секретийн анхны тайзнаа алхаж явсан, туршлагатай, домог болсон модель, загвар өмсөгч билээ. Тэрээр хэд хэдэн удаа сэтгэл гутралаас үүдэн амиа егүүтгэхийг оролдсон ч, энэ бүхнийгээ даван туулж, өнөөг хүртэл загварын ертөнцдөө гялалзсаар явна.
15
Карли Клосс (Karlie Kloss)
Өдгөө 23 настай ч, Викториа Секретийн хамгийн өндөр ашиг орлоготой моделиудын нэгт багтаж чадсан түүнд атаархах охид бишгүй олон. Тэрээр тус брэндтэй 2 жилийн турш хамтарч ажилласан бөгөөд өдгөө олон алдартай спорт хувцасны компаниудтай ажиллаж байна.
14
Лили Олдридж (Lily Aldridge)
30 настай, үзэсгэлэнтэй модель бүсгүй Лили 2009 оноос хойш өнөөг хүртэл Викториа Секретээр овоглож яваа юм. Тэрээр мөн л олон алдартай загварын сэтгүүлүүдийг үзэсгэлэнтэй төрх, халуухан биеэрээ чимсэн билээ.
13
Эрин Хитертон (Erin Heatherton)
27 настай үзэсгэлэнтэй бүсгүй нь өдгөө өөрийн нэр алдрыг цуурайтуулж, гоо үзэсгэлэнгээ өндрөөр үнэлүүлж яваа билээ. Тэрээр маш олон алдартай сэтгүүл, брэндүүдтэй хамтарч ажилладаг байна.
12
Изабел Гулар (Izabel Goulart)
Бразилийн алдартай модель тэрээр "VS"-ээс гадна олон алдартай брэндийн нүүр царайгаар ажилладаг билээ. Тэрээр 14 наснаасаа загварын ертөнцөд эргэлт буцалтгүй орсон бөгөөд өөрийн авьяас чадвараар өдгөө хамгийн өндөр ашиг орлоготой, алдартай моделиудын эгнээнд багтаж чаджээ.
11
Даутцен Крез (Doutzen Kroes)
Недерландын үзэсгэлэнтэй модель бүсгүй 2008 онд Викториа Секреттэй байгуулсан гэрээгээ дуусгавар болгосон юм. Тэрээр маш олон загварын тайзнаа алхаж үзсэн туршлагатай моделуудын нэг төдийгүй 2009, 2010 онуудад Голландын "Marie Claire" сэтгүүлийн тусгай буланг ажиллуулдаг байжээ. Үүндээ тэрээр сар бүр өөрийнхөө амьдралын тухай бичдэг байсан хэдий ч удалгүй энэхүү ажлаа зогсоож, загварын карьертаа илүү анхаарах болсон гэнэ.
10
Рози Хантингтон (Rosie Huntington)
Бразилийн нэрийг гаргаж яваа үзэсгэлэнтэй, дур булаам модель бүсгүй нь, өөрийн дүр төрх, гоолиг бие галбираараа Викториа Секретийн тайзыг нэгэнтээ чимж явсан. Итали, Португалийн эрлийз түүнийг олон брэнд компаниуд сонирхож, хамтран ажиллахыг хүсдэг ажээ.
9
Миранда Керр (Miranda Kerr)
Өхөөрдөм хөөрхөн төрх, дур булаам байдлыг хослуулан яваа үзэсгэлэнтэй модель бүсгүй өдгөө "VS"-ээс гадна хэд хэдэн загварын агентуудтай хамтран ажилладаг бөгөөд загвар өмсөхөөс гадна, ном бичиж байгаа юм. Тэрээр эрүүл хооллолт, хувь хүний хөгжлийн талаар түлхүү сонирхож, өөрийн сонирхлоор олон бүсгүйчүүдэд гоё сайхан байх нууцаасаа хуваалцаж явна. Түүнчлэн Австралид өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний дэлгүүрийг ч нээсэн бизнес бүсгүй юм.
8
Кэндис Свейнпол (Candice Swanepoel)
Өмнөд Африкийн шаргал үст сайхан бүсгүй Кэндис хамгийн өндөр орлоготой 10 загвар өмсөгчийн нэг юм. Тэрээр үхрийн аж ахуй эрхэлдэг хөдөө нутгийн гэр бүлээс гаралтай. "Максим" сэтгүүлээс гаргасан 2014 оны хамгийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд ч мөн нэгт бичигджээ. Кэндис 2010 оноос хойш Канадын "Эдмонтон" их дэлгүүрт Викториа Секретийн нэрийн дэлгүүрээ нээсэн байна.
7
Тайра Банкс (Tyra Banks)
1997 оноос албан ёсны сахиусан тэнгэрүүдийн нэг болсон Тайра Банкс тэр даруйдаа үнэт чулуулгаар хийсэн, 3 сая долларын үнэтэй "Very Sexy Fantasy Bra"-г өмсөн, танилцуулжээ. Түүнээс хойш тэрээр шоу бизнест хүч сорьж, өөрийн нэрийн нэвтрүүлгийг хийж явна.
6
Мариса Миллер (Marisa Miller)
Үлгэр дууриал болсон чадварлаг, үзэсгэлэнтэй модель гэж түүнийг л хэлэх байх. Учир нь тэрээр бүр анхнаасаа л Викториа Секреттэй хамтарч ажилласан бөгөөд маш олон алдартай загварын тайзнаа алхаж үзсэн туршлагатай модель юм. Тэрээр өдгөө фото моделийн чиглэлээр ажиллаж байна.
5
Бехатти Принслоо (Behati Prinsloo)
Сүүлийн үеийн түүний тухай шинэ сонин мэдээлэл гэвэл Maroon 5 хамтлагийн ахлагч, Адам Левинтэй сүй тавьсан бөгөөд өдгөө хосууд маань үрийн зулай үнэрлэх дөхсөн билээ. Тэрээр хэд хэдэн брэнд, сэтгүүлүүдийн нүүрийг чимж байжээ. Одоогоор тэрээр найз залуугийн хамтаар амарч, ирээдүйн хүүхдээ өлгийдөж авахад бэлдэж байгаа гэнэ.
4
Алессандра Амбросио (Alessandra Ambrosio)
Бразилийн үзэсгэлэнтэй модель бүсгүй Алессандра нь 2004 оноос хойш өнөөг хэр нь Викториа Секреттэй хамтран ажиллаж байгаа төдийгүй олон алдартай компани, брэндүүдтэй хамтран ажилладаг байна.
3
Адриана Лима (Adriana Lima)
Дур булаам сахиусан тэнгэрүүдийн нэг тэрээр Викториа Секретээр овоглосоор хэдийн олон жилийг ардаа үджээ. Түүнээс гадна олон алдартай сэтгүүл, брэндүүдтэй хамтарч ажилладаг юм. Тэрээр 2 охинтой бөгөөд ууган хүүхдээ тээж байх үедээ 24 кг нэмсэн ч шаргуу хичээл зүтгэлийнхээ ачаар хэвийн хэмжээндээ хүрч, ахин тайзнаа өөртөө итгэлтэйгээр алхсан нь олон эмэгтэйчүүдийг шуугиулж, урам зориг өгсөн билээ. Түүнийг алдарт "Forbes" сэтгүүлээс тодруулсан хамгийн ашиг орлоготой моделиудын 2-р байранд жагсааж байна.
2
Хайди Клум (Heidi Klum)
"Very Sexy Fantasy Bra" брэндийн хамгийн шилдэг нүүр царай болж байсан загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, тэрээр өдгөө шоу бизнесийн салбарт хүч үзэж байгаа бөгөөд, алдартай спорт сэтгүүлүүдийн нүүрийг чимж явна.
1
Жизель Бундхен (Gisele Bundchen)
Жизель бол "Викториа Секрет" брэндийн хатан хаан юм. Тэрээр дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэг байсан хэдий ч яг үнэндээ Викториа Секрет-д анх шалгуулахдаа том хамарнаасаа болоод тэнцэж байгаагүй аж. Харин Викториа Секрет сүүлд түүнийг өргөгчтэй хөхөвчний хамгийн тохиромжтой модель хэмээн үнэлж, нилээдгүй үнэтэй дотуур хувцсуудаа өмсүүлэх болсон гэдэг. Дутагдлаа давуу тал болгосон түүний амьдрал олон бүсгүйд урам зориг өгдөг нь лавтай.