Тэднийг хэн алсан бэ?

Амьдралын утга учир юунд оршино вэ? Зарим хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад, хэзээ ч амьдарч байгаагүй мэтээр салхи адил хийсэн одох хүмүүс ч цөөнгүй байх юм. Хийсэн зүйлс нь хүн төрөлхтөнд өнөөг хүртэл аз жаргал, баяр баяслыг авчирсан тэдний ахархан амьдрал, байж болох хамгийн харамсалтай тохиолоор ийнхүү дуусах учиртай байжээ. Ингээд та бүхэндээ алдартнуудыг зэрлэгээр хөнөөсөн алуурчид болоод дэлхийг донсолгосон аймшигт үхлийн талаар мэдээллийг хүргэж байна.

Тэднийг хэн алсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жонн Леннон - Марк Чапман

Английн алдарт “The Beatles” хамтлагийн дуучин, энх тайван, хайр энэрлийг бэлгэдэгч дуучин Жон Леннон (John Lennon) Нью-Йорк хот дахь орон сууцныхаа үүдэнд Марк Дэвид Чапман (Mark David Chapman) хэмээх этгээдэд 5 удаа буудуулж, тэр дороо амьсгал хураасан билээ. Нас барахаасаа хэдхэн цагийн өмнө тэрээр олон цагийн студийн бичлэгээ дуусгаад, эхнэрийнхээ хамтаар харьж явжээ. Гэмт хэрэгтэн хэргийн газраас зугатаалгүй, маш дуулгавартай баривчлуулсан гэдэг. Хамгийн аймшигтай нь алуурчин, Жон Ленноноос хэдхэн цагийн өмнө гарын үсгийг нь авч байжээ. 

Жонн Леннон - Марк Чапман

2 Махатма Ганди - Натхурам Годзе

Энэтхэг улсыг Их Британийн колоничлолоос салгаж, тусгаар улс байгуулалцсан, тус улсын төрийн зүтгэлтэн, оюун санааны удирдагч Махатма Ганди 1948 оны 1-р сарын 30-ны 17 цаг 17 минутад хэт даврагч бүлэглэлийн гишүүнд буудуулан, харамсалтайгаар нас барсан юм. Түүнийг “Хинду махасабха” бүлэглэлийг дэмжигч бүлгийн гишүүн Натхурам Годзе (Nathuram Godse) хэмээх залуу, Шинэ Дели хот дахь байшингийн өмнөх ногоон төгөлд гурван удаа буудсан байна. Ийнхүү дэлхий ертөнцөд энх тайвныг цогцлооход хүндтэй гавъяа байгуулсан түүний үхэл Энэтхэгээр тогтохгүй, дэлхий нийтэд томоохон гарз хохирол болсон билээ.

Махатма Ганди - Натхурам Годзе

3 Димебаг Даррелл - Натан Гейл

Алдартай хөгжимчин, “Pantera”, “Damageplan” зэрэг рок метал хамтлагуудын ахлагч тэрбээр 2004 оны 12-р сарын 8-нд, тоглолтынхоо үеэр нэгэн галзуу шүтэн бишрэгчийнхээ гарт харамсалтайгаар буудуулан амиа алджээ. Тэрээр толгой, цээжэн тус газраа 5 удаа буудуулж, шархаа дийлэлгүй тэр дороо амьсгал хураасан юм. Түүний үхэлд 23 настай Натан Гейл (Nathan Gale) хэмээх залууг буруутган баривчилжээ.

Димебаг Даррелл - Натан Гейл

4 Жанни Версаче - Эндрю Kунанан

Италийн алдарт загвар зохион бүтээгч, "Versace" брэндийн үүсгэн байгуулагч түүнийг 1997 оны 7-р сарын 15-ны өдөр Миамигийн  далайн эрэг дээр амарч байх үед нь Эндрю Kунанан (Andrew Cunanan) хэмээх цуврал алуурчин эр буудан хөнөөжээ. Тухайн үед түүнээс гадна 4 хүн алуурчны гарт буудуулан нас барсан байдаг. Алуурчин ижил хүйстэн байсан бөгөөд аймшигт хэргийг үйлдэх үеэрээ мансуурлын байдалтай байсан нь тогтоогджээ. Энэхүү болсон явдлаас хэдхэн хоногийн дараа хэрэгтнийг баривчилсан ч, тэрээр удалгүй өөрийнхөө амийг хороосон юм.

Жанни Версаче - Эндрю Kунанан

5 Мартин Лютер Кинг - Жеймс Эрл Рэй

Африк-Америкчуудын иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч Мартин Лютер Кинг 1968 оны 4 сарын 4-ны 6 цаг 1 минутын үед  Теннесси мужийн Мемфис хотноо байрлах зочид буудлын тагтан дээр хүзүүн тус газраа буудуулж, шархаа дийлэлгүй нас баржээ. Түүний үхэлд буруутай Жеймс Эрл Рэй (James Earl Ray) хэмээх залууг баривчилсан бөгөөд шүүхээс түүнд 99 жилийн хорих ялыг өгчээ. Улмаар 1998 онд 70 насандаа таалал төгссөн байна.

Мартин Лютер Кинг - Жеймс Эрл Рэй

6 Франц Фердинанд - Гаврило Принцип

Түүхийн хуудаснаа хамгийн аймшигтай, хараар бичигдсэн аллага бол Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагчийн үхэл юм. Түүний үхэл дэлхийн 1-р дайн гарахад маш хүчтэй нөлөөлсөн хэмээн түүхчид үздэг. Югославийн үндэстэн Гаврило Принцип (Gavrilo Princip), Франц Фердинанд (Franz Ferdinand) болон түүний гэргий Софи (Sophie) нарыг хөнөөж, улмаар өөрийгөө хороохоор завдсан ч энэхүү ядруухан оролдлого нь бүтээгүй юм. 

Франц Фердинанд - Гаврило Принцип

7 Игорь Талк - Валерий Шляфман

Тэрээр 1991 оны 11-р сарын 6-нд, Санкт Петербург хотын спорт цогцолборт нас баржээ. Дуучин залуугийн аллагад Валерий Шляфман (Valery Shlyafman)-ийг баривчилсан бөгөөд тэрээр сайн дураараа хэргээ хүлээсэн юм. Улмаар хэргийг 1992 оны 4-р сард цагаатгасан гэдэг.

Игорь Талк - Валерий Шляфман

8 Жон Ф. Кеннеди - Ли Харви Освальд

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нууцлаг, дуулиантай хэргүүдийн нэг бол АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди (John Fitzgerald  Kennedy)-ийн захиалгат  аллага юм. 1963 оны 11 сарын 22-ны хар өдөр ерөнхийлөгч Кенниди, тэргүүн хатагтайнхаа хамтаар удахгүй болох сонгуулийн ажиллагаанд бэлтгэн задгай лимузин хөлөглөж, Даллас хотын төвөөр явахдаа, 12 цаг 30 минутын үед суманд оногдож, харамсалтайгаар нас нөгчсөн билээ. Харамсалтай нь хэн түүнийг ямар шалтгаанаар ийнхүү хөнөөх болов гэдэгт таарах хариулт өнөөг хэр нь олддоггүй. Ерөнхийлөгчийн үхэлд Ли Харви Освальд (Lee Harvey Oswald) гэгчийг буруутган баривчилсан юм. Хачирхалтай нь энэ явдлаас хойш хэдхэн хоногийн дараа алуурчин Освальдийг, Жак Руби (Jack Ruby) хэмээх эр буудан хороосон байдаг. 

Жон Ф. Кеннеди - Ли Харви Освальд

9 Селена - Иоланда Сальдивар

80-аад оны сүүлч, 90-ээд оны эхээр ид алдар нэрээ түгээн “Мексикийн Моданна” гэгдээд байсан Латин Америкийн дуучин бүсгүй, Иоланда Сальдивар (Yolanda Saldivar)-ийн гарт харамсалтайгаар нас барсан юм. Хэрэгтэн, дуучин бүсгүйн мөрөн тус газарт буудсан бөгөөд, Селена шархаа дийлэлгүй эмнэлэгт хорвоог орхижээ.

Селена - Иоланда Сальдивар

10 Курт Кобейн - Курт Кобейн

Алдарт "Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain), хар тамхи согтууруулах ундаанд ихээр донтож, улмаар эхнэр Кортни Лав (Courtney Love)-тай маргаж, тэдний хооронд маш том ангал үүссэн байсан гэхэд болно. Тэрээр “Where did you sleep last night” буюу “Өчигдөр шөнө чи хаана хоносон бэ?” хэмээх дуугаа эхнэртээ зориулан бичсэн гэх яриа бий. Мөн түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс ухаан нь балартаж, өөрийгөө буудсан ч гэдэг. Тэрээр 1994 оны 4-р сарын 5-ны өдөр нас барсан юм.  

Курт Кобейн - Курт Кобейн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()