Чингис Хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой 10 баримт

1206-1227 онд Монголын эзэнт гүрний агуу удирдагч Чингис Хаан нь дэлхийн 12 сая квадрат метр тал нутгийг байлдан дагуулж дэлхийн түүхнээ тодоор бичигдсэн агуу хүн билээ. Гадны сайт дээр “Их Эзэн Чингис хааны маань тухай 10 баримт”-ыг тавьсаныг бид та бүхэндээ ямар ч нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.

Чингис Хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Түүний нэрийг Тэмүжин  гэдэг.
Тэрээр 1162 онд Онон мөрнийн хөвөөнд төрөхдөө Тэмүжин нэрийг авчээ. Харин 1206 онд түүнийг Их Монгол улсын удирдагчаар сонгон  “Чингис Хаан” хэмээн өргөмжилсөн байна.



2. Хүнд хэцүүг даван туулсан хүүхэд нас.
Тэмүжинг 9 настай байхад нь Татарууд түүний аав Есүхэйг хор өгч алжээ. Үүний дараа түүний ээж нь хүүхдүүдээ ганцаараа тэжээхэд хүрсэн байна. Тэрээр мах ховорхон идэж жимс ногоогоор хооллодог байсан төдийгүй өөрийн эцэг нэгт дүүгээ сумаар харваж алжээ. Өлөн зэлмүүн түүний бага нас түүнийг энэ их өндөрлөгт хүргэсэн бололтой.



3. Түүний гадаад төрх тодорхойгүй.
Олон эх сурвалжид  түүний гадаад төрх тодорхой  дурдагдаагүй өнгөрчээ.  Түүхчид энэ асуудлаар одоо хэр нь зөрчилдөөнтэй байдаг бөгөөд түүнийг  урт үс, сахалтай бөгөөд нуруулаг хүн байсан гэдгээс өөр зүйл олдоогүй ажээ. Гэвч 14-р зуунд Персийн түүхч Rashid al-Din гэгч тодорхойлохдоо “Чингис хаан улаан үс, ногоон нүдтэй байсан” хэмээсэн байна.



4. Тэрээр дайсантайгаа ч нөхөрлөж чаддаг байсан.
Түүнд хүн таних онцгой чадвар байсан бөгөөд өөрийн албатуудаа сонгохдоо удам судар, гарал угсааг нь харахаас илүүтэйгээр үнэнч шударга зан, чадвар туршлагыг нь голчилдог байжээ. Тайчууд аймагтай дайтах үед тэрээр харвасан суманд өртөх шахжээ. Чингис хаан олзны цэргүүдээс хэн харвасан болохыг нь асуухад нэгэн цэрэг шударгаар өөрийгөө илчилсэн байна. Энэ хүн бол хожим нь түүний итгэлт жанжин болж Зэв хэмээх нэрийг авчээ. 
 


5. Түүний итгэлийг алдсан хүн зүгээр өнгөрөхгүй.
Чингис хаан аливаа улс орныг шууд эзлэн түрэмгийлэхийг урьтал болголгүй,  өөрийн улстай эвсэж нэгдэхийг санал болгодог байжээ.  Тэрээр 1219 онд Хорезм улстай  гэрээ байгуулж  “Торгоны зам”-аар худалдаа наймаа хийхээр болсон ч Хорезмийн Шах амлалтаа зөрчиж түүний илгээсэн төлөөлөгчдийг алсан байна. Үүнээс болж  тэр цэрэг армиа илгээж Шахын вант улсын хэдэн сая иргэдийг хөнөөж бут ниргэсэн ажээ. Мөн Тангуд улс Чингис хааныг Хорезм улсад дайтаж байгааг ашиглан Монголын эсрэг Алтан улстай холбоо байгуулжээ. Чингис хаан Алтан улсыг дайлахад саадгүй болгохын тулд 1225 онд Ельюй Чуцай, Өгэдэй, Тулуй, Боорчи, Сүбэдэй нарыг дагуулан Тангуд улс руу дайлаар мордож ганц шөнийн дотор бут цохижээ.



6. Тэр маш өндөр үүрэг хариуцлагатай байсан.
Их Монгол Улсын байлдан дагууллын үед хэчнээн хүний амь үрэгдсэн тухай баттай эх сурвалж олдоогүй ч ихэнх түүхчид 40 сая орчим хүнийг хөнөөсөн  гэж үздэг. Түүний байлдан дагууллын үеэр Хятадын хүн ам 10 саяаар нэмэгдсэн ба Хорезмийн дайны үеэр одоогийн Иран улсын хүн амын 3/4-тай тэнцэх хэмжээний хүн үхсэн гэж үздэг ажээ. Мөн Монголчууд дэлхийн нийт хүн амын 11 орчим хувийг устгасан хэмээн үздэг байна.



7. Шашин шүтэх эрх нээлттэй.
Их Монгол улс  хуулиндаа шашин шүтэх эрхийг чөлөөтэй болгож өгсөн нь Чингис хааны улс төрийн бодлоготой холбоотой. Тэд бөөгийн шашинтай байсан бөгөөд хөх тэнгэр, байгаль дэлхийгээ шүтдэг байжээ. Гэвч түүний эзлэн авсан улс орнуудад христ, будда, лалын зэрэг бүх л төрлийн шашин байсан бөгөөд шашин хоорондын бослого гарахаас сэргийлж энэ арга барилыг барьдаг байсан гэнэ.



8. Дэлхийд анх олон улсын шуудангийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
Морьтон  Монголчуудын хамгийн хүчтэй зэвсэг бол харилцаа холбооны шуурхай сүлжээ байжээ. Маш өндөр зохион байгуулалттай морин өртөөг байгуулан захидал илгээмжээ хурдан шуурхай өдөрт 300 гаруй замыг туулдаг байв. Мөн тэд үүнийг тагнуулын шугамаар  ашигладаг байжээ. Энэхүү өртөөний ачаар гадны түшмэл, худалдаачид Монголын газар нутгаар аюулгүй зорчиж өнгөрдөг байсан гэнэ.



9. Түүний нас барсан шалтгаан ба хаана оршуулсныг нь хэн ч мэдэхгүй.
Эх сурвалжуудад түүнийг 1227 онд мориноос унаж бэртсэний улмаас нас нөгчсөн гэсэн байдаг. Түүний оршуулгад оролцсон  хүмүүсийг бүгдийг хөнөөж, оршуулсан газрыг дахин мориор гишгүүлж далдалсан гэдэг бөгөөд түүний шарилыг Бурхан Халдун ууланд нутаглуулсан  хэмээн ярьдаг ч өдийг хүртэл тодорхойгүй хэвээр...



10. Зөвлөлт Холбоот Улс, Чингис хааны түүхийг устгахыг оролджээ.
Чингис хаан бол Монголын агуу хаан төдийгүй үндэсний баатар юм. Гэвч Монголчууд Зөвлөлт Холбоот улсын нөлөөнд байх үед түүний нэрийг дурсах ч хориотой байжээ. Үүгээр ч зогсохгүй дунд сургуулийн сурах бичгээс түүний түүхийг хассан байна. 1990 онд Монголд Ардчилсан Хувьсгал гарсны дараа Чингис хааны түүхийг дахин сэргээж бичжээ.



 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()