Сайн дарсыг хэрхэн таних вэ?

Дарс бол ууж согтуурахад бус ухаарч, таашаал авахад зориулагдсан нэг ёсны тансаг хэрэглээ гэж хэлж болно. Ямар дарс хэрэглэж байгаа нь таны нэр хүндийн баталгаа ч болж болох учир болгоомжтой зөв сонгох хэрэгтэй юм. Иймд танд сайн дарсыг хэрхэн таних талаар зөвлөмж хүргэе.

Сайн дарсыг хэрхэн таних вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сайн унш

Юмыг нэг хараад л ямар гэдгийг мэднэ гэдэг бүтэшгүй. Дарс ч мөн адил. Та дарс сонгохдоо хальт үнийг нь гүйлгэж хараад өнгөрөх биш, орц найрлага гэхчилэн тухайн дарсныхаа мэдээллийг гүйцэд сайн уншаад нэг үзээрэй. Хэрэв тухайн дарс баттай мэдээлэл байхгүй, зүгээр л сайн чанарын усан үзмээс гаргаж авсан гэж байвал энэ нь тааруухан дарс гэсэн үг юм.  Харин сайн дарсны шилэн дээр ямар жимсээр эсгэсэн, хаана хэзээ дарсан, хаанаас импортолсон гээд л бүхий л зүйлс тодорхой бичигдсэн байдаг. Мөн та сайн ойлгохгүй байвал ичиж нэрэлхэлгүй дэлгүүрийн ажилтангаас лавлаарай.

Сайн унш

2 Үнэрлэх

Дарсыг шинжихдээ хундаганд хийж байгаад бага зэрэг зайлж эргүүлээд үнэрлэдэг гэж бараг хүн бүр л мэднэ. Хэрэв танд алим, зөгийн бал, бага зэргийн халуун ногоо болон царс мод үнэртэж байвал сайн дарс гэсэн үг. Харин хэт чихэрлэг нялуун үнэр, ургамлын гашуун үнэр болоод алкохолны хамар цоргим үнэр үнэртэх нь сайны дохио биш шүү.    

Үнэрлэх

3 Амтлах

Та дарсаа эргүүлээд үнэртлээ. Харин юм мэдрэгдэхгүй байвал багахан амсаад үз. Зүгээр нэг балгачих биш амандаа байлган, хэлээ мэдрэхийг хичээ. Сайн дарсны тухайд чихэрлэг болон гашуун амт нь яг тэнцүү таарсан байдаг бөгөөд уусны дараа дарсны гол түүхий эд болох чавга, үхрийн нүд, интоор, бөөрөлзгөнө, усан үзмийн амт нилээн удаан хугацаанд аманд амтагдсаар байдаг юм.

Амтлах

4 Тоог хар

Удаан хадгалсан эртний дарсыг сайн гэж хүмүүс андуурдаг. Мэдээж дарж, үйлдвэрлэснээс нь хойш 3-10  жилийн дараа уух нь илүү амттай болгодог. Үйлдвэрлээд хэр удаж байгаа гэдгээс нь илүүтэй тухайн дарсыг дарсан жил цаг агаар, уур амьсгал ямар байснаас дарсны амт чанар илүүтэй хамаардаг байна. Иймд та авсан дарсаа хэдэн онд хаана үйлдвэрлэгдсэн зэргийг хараад тухайн жил, тус газар уур амьсгал ямар байсан талаар мэдээд авахад дарс хэр чанартай болохыг харуулна.

Тоог хар

5 Сонирхолоо дага

Хүн бүрийн амтлах мэдрэмж, сонирхол өөр. Нялуун, чихэрлэг дарсанд дуртай хүн байхад хуурай, алкохолын агууламж ихтэй дарсанд ч "нугасгүй" хүн байна. Тиймд хэн нэгний гоё гэсэн дарс бүрийг авч уугаад байх нь буруу юм. Та бүх хүмүүсээс өөрөөр амталж мэдэрнэ шүү дээ. Тиймд өөрийн сонирхож байгаа төрлөөсөө хэд хэдийг сонгоод, харьцуулаад үзэхэд буруудахгүй гэж зөвлөмөөр байна. 

Сонирхолоо дага

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()