Монголын хамгийн том авто шоу 5 дахь жилдээ зохион байгууллагдана

2016-03-25, 10:11
4,668

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбооноос Мэргэжлийн тамирчдын дунд зохион байгуулдаг Mongolian Drift Series 2016 оны анхны тэмцээн 2016 оны 04 сарын 09-ний өдөр УБ хотын хамгийн том талбай болох Авто худалдааны цогцолбор төвд болно.

Монголын хамгийн том авто шоу 5 дахь жилдээ зохион байгууллагдана
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"VIP DRIFT SHOW" дрифтийн тэмцээн нь Монгол улсад зохион байгууллагддаг хамгийн том тэмцээнүүдийн нэг болтлоо өргөжин, жил ирэх тусам хамрах хүрээ, оролцогчид, үзэгчдийн тоо нэмэгдсээр ирлээ. Энэ жилийн тэмцээний онцлог нь НАЙРСАГ УЛААНБААТАР хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаас гадна авто, мото спортын бүх төрлүүдийг хамарч байгаа юм.

Тэмцээний үеэр монголын ховор содон автомашин, мотоциклийг үзэж сонирхох, автомашины бүх клуб, дистрибьютерууд өөрсдийн ганган хээнцэр хүлгүүдээ танилцуулах болон Мотоспортын Extreme үзүүлбэрүүд, удирдлагатай машины уралдаан зэрэг залуусыг байлдан дагуулсан гайхалтай үзүүлбэрүүдийг хуран цугласан залуустаа зориулан үзүүлэх болсноороо энэ удаагийн шоу онцлогтой.

Хурд, хүчний гайхамшиг болсон төмөр хүлгээр хэрхэн дрифт хийж, олныг гайхшралыг төрүүлэхийг автомашины хорхойтнууд хүлээж байна. Залуу хүн бүрийн хүсэл тэмүүлэл, сонирхол болсон автоспорт, дрифтийн шоуг үзэж найз нөхдөөрөө, клуб хамт олноороо асар майхнаа засаж, машин тэргээ үзэгч олонд сонирхуулан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, гайхалтай нэг өдрийг хамтдаа доргио өнгөрүүлцгээе!

Ерөнхий ивээн тэтгэгч: СКАЙтел групп
Ивээн тэтгэгч: “Ариун – Очир” констракшн 
Дэмжигч байгууллага: 
“Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ  
“НАЙРСАГ  УЛААНБААТАР” хөтөлбөр 
“НАРУ”  Медиа студи
“Mercedes Benz Plus” сервис
Мэдээллийн ивээн тэтгэгч: NTV тв, Gogo.mn, Caak.mn  
Зохион байгуулагч: MMСАМХолбоо, VIP AUTO Club

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.