35 нас хүрээд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Цаг хугацаа гэдэг харвасан сум мэт өнгөрч, нэг л мэдэхэд 30 насны босгыг давчихсан байна уу? 35 наснаас эхэлж, хүний эд эрхтний үйл ажиллагаа суларч, анхаарал халамж шаардаж эхэлдэг аж. Энэ үед нь тоолгүй өнгөрүүлж болохгүй бөгөөд биеэ тордож, эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм. Ингээд хамтдаа 35 нас хүрээд чухам юунд анхаарлаа хандуулж, хэрхэн арга хэмжээ авах тухай мэдээлэлтэй танилцъя. 

35 нас хүрээд юуг анхаарах хэрэгтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбай булчирхай

Хэрэв бамбай булчирхайнд ямар нэгэн асуудал үүсвэл, бүхий л биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Таны бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд, ядарч сульдах бөгөөд сэтгэл санаагаар унаж, хямрах аж. Мөн энэ нь хөгшрөлтийн өмнөх шинж тэмдгүүдийг  бий болгодог байна.

Харин та үүнээс сэргийлэхийн тулд В болон С витаминыг биедээ хуримтлуулж, төмс, улаан лооль, овъёос, шош, лууван, далайн хүнс зэргийг түлхүү хэрэглээрэй.  

Бамбай булчирхай

2 Бэлгийн булчирхай

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие дэх бэлгийн булчирхайн нь, чухал үүргийг гүйцэтгэдэг. Харин та энэхүү булчирхайгаа гэмтээхгүйн тулд хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Нас ахиад ирэхийн хэрээр, хүссэн хүсээгүй эд эрхтнүүд муудаж эхэлдэг тул, та өөрөө л арга хэмжээ авах ёстой юм. Тус булчирхайн үйл ажиллагааг дэмжихийн тулд витамин С болон Е-ээр баялаг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай. 

Бэлгийн булчирхай

3 Бөөрний дээд булчирхай

Бөөрний дээд булчирхай (Adrenal glands) нь эрч хүч, энергийг зохицуулж байдаг. Энэ нь булчин, бодисын солилцоо зэрэг үйл ажиллагааг зохицуулж, онцгой нөлөөг үзүүлдэг. Харин бөөрний дээд булчирхайг илүү идэвхитэй байлгахын тулд, витамин А, С болон Е-ээр баялаг хоол хүнсийг сонгон хэрэглээрэй.

Бөөрний дээд булчирхай

4 Пара бамбайн булчирхай

Пара бамбай булчирхай (parathyroid glands) гэмтсэнээр, уур бухимдлаа хянаж чадахаа больж, үргэлж л уцаарлаж, нэг л тогтворгүй болох аж. Харин та үүнээс сэргийлэхийн тулд өндөгний шар, загасны тосонд агуулдагддаг "D" витаминыг биедээ хуримтлуулах хэрэгтэй юм. 

Пара бамбайн булчирхай

5 Нойр булчирхайн

Нойр булчирхайн эмгэг нь, бидний биед олон сөрөг үр дагаврыг бий болгодог гэдгийг хүн бүхэн мэднэ. Тус булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас болж, чихрийн шижин өвчин үүсэхийг ч үгүйсгэхгүй. Харин нойр булчирхайн эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд, В төрлийн витаминыг түлхүү хэрэглэж, бодисын солилцоог сайжруулаарай. 

Нойр булчирхайн

Танд эрүүл энхийг хүсье!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()