Хүний мөр огт гараагүй онгон дагшин 10 газар

Манай гараг дээр хүний хөлд өртөөгүй газрууд байдаг гэвэл та итгэх үү? Мэдээж хэрэг, соёл иргэншлээс алслагдсан, хэн ч байхгүй, маш хол байрлах тэдгээр газруудад очих нь тун эрсдэлтэй байх нь ойлгомжтой билээ. 

Хүний мөр огт гараагүй онгон дагшин 10 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэпуи, Венесуэл

"Тэпуи" гэдэг нь Венесуэлийн Гран Сабана мужийн уугуул иргэдийн хэлээр "Бурхдын гэр" гэсэн утгатай юм.

Тэпуи, Венесуэл

2 Хонокохау хүрхрээ, Мауи

Хонокохау хүрхрээ, Мауи

3 Ойн нуур

Энэ газрын байршлыг яг таг хэлж мэдэхгүй ч зарим эх сурвалж дээр Оросын Тюмень мужийн Нижневартовск дүүрэгт байдаг гэж дурдсан байдаг.

Ойн нуур

4 Амазоны ширэнгэн ой, Өмнөд Америк

Бразил, Перу, Колумб, Венесуэл, Эквадор, Боливи, Гайана, Суринам, Францын Гвиан гэсэн 9 улсыг дамнан оршдог энэхүү аварга ойд хүний хөл хүрээгүй, судлагдаагүй газрууд олон бий.

Амазоны ширэнгэн ой, Өмнөд Америк

5 Гангкхар

Хятад болон Бутаны хилийн маргаантай бүсэд оршдог 7570 метрийн өндөртэй энэхүү уул нь хүний хөл хүрээгүй дэлхийн хамгийн өндөр уул юм.

Гангкхар

6 Синги-де-Бемараха, Мадагаскар

Энэхүү чулуун ой нь хэдэн сая жилийн өмнө газар доор үүсэж, аажмаар ургаж гарч иржээ. Уг  сонин тогтоцтой газар нь шохойн чулуунаас бүрдсэн бөгөөд баганануудаас хамгийн өндөр нь 120 метр гэнэ.

Синги-де-Бемараха, Мадагаскар

7 Кергелений ольтриг

Энэтхэгийн далайд орших энэхүү ольтригийг "Ганцаардсан арал" гэж нэрлэх нь бий. Мөн ийшээ онгоц нисдэггүй учраас очихыг хүссэн хүмүүс нь Мадагаскараас завь хөлсөлдөг аж.

Кергелений ольтриг

8 Хадан арлууд, Палау

Хэдийгээр энэ арлууд дээр хүн амьдардаггүй ч археологичид байн байн очиж судалгаа явуулдаг. Учир нь тэд нэгэн цагт уг арал дээр амьдарч байсан "Жижигхэн хүмүүс"-ийн үлдэгдлийг маш ихээр сонирхож судалдаг юм.

Хадан арлууд, Палау

9 Даллол, Этиоп

Даллолын ойролцоох газраас давс олборлодог ч хэт халуун цаг агаараас нь болоод хэн ч тэнд амьдардаггүй. Мөн эрдэмтэд Даллолын байгалийн тогтоц Бархасбадь гарагийн Ио хэмээх дагуулын гадаргуутай ялгахын аргагүй адилхан байгааг онцолсон байдаг.

Даллол, Этиоп

10 Пальмира эрэг

Хавайн арлуудын захад, Номхон далайн экваторын бүсэд орших энэхүү арлыг нууцлаг ид шидтэй хэмээн домогт өгүүлдэг.

Пальмира эрэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()