Бид юуг буруу хийдэг вэ?

2016-03-11, 11:44
29,471

Зөв хувцаслаж, нүүрээ зөв будна гэдэг маш том соёл юм. Бүсгүйчүүдийн хувьд хамгийн их цаг гарздаж, хамгийн их алдаа гаргадаг дараах нийтлэг 10 зүйлийг хэрхэн зөв хийх тухай танилцуулж байна.

Бид юуг буруу хийдэг вэ?

1

Нүдээ будахдаа доод талыг нь биш дээд талыг нь будах хэрэгтэй. Нүдийг бүхэлд нь тойруулж будвал илүү жижигхэн харагддаг.

2

Үсээ угаасныхаа дараа алчуураар битгий үрж хатаагаарай. Усыг нь алчууртаа сайн шингээж аваад, өөрөөр нь хатаах хэрэгтэй. Арчиж хатааснаас болж салаа ихэсч, амархан гэмтдэг.

3

Гэрэл сүүдэр тавихдаа хэт бараан өнгийг бүү сонго. Ингэснээр хиймэл харагдаж, өө сэв улам тодордог.

4

Үсний ургалтыг хурдасгая гэвэл аль болох битгий боо.

5

Гэрэл тавихдаа эсвэл өө дарагч хэрэглэхдээ цэгэн хэлбэрээр бүү түрх.

6

Хөлний хумс шигдэх бол хумсаа буруу авснаас болж үүсдэг нэг төрлийн өвчин юм.

7

Хөмсөгөө хэлбэрт оруулах, зэрлэгийг нь авахдаа дээрээс нь бус доороос нь түүгээрэй. Дээрээс нь авахад хөмсөгний зөв хэлбэр алдагдаж, царай илүү унжгар харагддаг.

8

Модон сам хэрэглэхийг хичээгээрэй. Энэ нь цусны эргэлтийг сайжруулж, үсний ургалтыг дэмжинэ.

9

Үсээ хатаахдаа сэнс бага ашигла.

10

Уруул хүрээлэгчийг уруулын будагтайгаа илүү сайн уусгаж өг. Эс тэгвэл хиймэл харагдах муу талтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()