Гадны загасчид Монголд...(1-р хэсэг)

2016-03-06, 19:12
34,720

Дэлхийд гайхагдам онгон дагшин, зэрлэг байгальтай газар гэвэл зөвхөн бидний эх нутаг - Монгол орныг л хэлэх биз ээ. Тиймдээ ч гадаад дотоодын аялагч жуулчид энэ сайхан байгалийг үзэж сонирхох, ан агнуур хийж, тэр дундаа загасчлахаар холын холоос зорин ирдэг. Тэрхүү жуулчид Монголд ирээд хэрхэн загас агнуур хийдэг тухай фото нийтлэлийг цуврал болгон уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Гадны загасчид Монголд...(1-р хэсэг)

Жуулчдын хамгийн ихээр барьдаг загас бол Монголын хамгийн том загас болох Тул загас бөгөөд цэнгэг усны энэ үзэсгэлэнтэй аварга загас нь Монголын улаан номонд орсон байдаг. Тул нь одоогийн байдлаар зөвхөн Монгол болон Оросын зарим нутагт л амьдарч байна.

Тул (Hucho taimen)

Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдрах бөгөөд манай орны Эг, Сэлэнгэ, Орхон, Онон, Хэрлэн, Тэнгис, Шишгэд, Үүр, Дэлгэрмөрөн зэрэг гол мөрөнд илүү ихээр нутагшин амьдардаг. Тул загасны гадаад өнгө нь газарзүйн бүсээс хамааран ялгаатай байх боловч голдуу оливын ногоон өнгөтэй, толгойноос нуруу, сүүл хүртэл улаан бордуу өнгө хосолсон байдаг.

Тул (Hucho taimen)

Яргайн овгийн загас дотор хамгийн том нь юм. Биеийн урт нь голчилон 1,5-2 метр урт байх ба биеийн жин нь 60-80 кг хүрдэг. Өдгөө бүртгэгдсэн рекорд нь 210 см урт, 105 кг жинтэй болно. Тул загас 40 хүртэл насалдаг. Бэлгийн бойжилт нь 5-7 настайдаа гүйцэх бөгөөд энэ үе дээ 55-60 см урттай, 1.5-3 кг жинтэй байдаг. Нэг удаа түрслэхдээ 10-34 мянган ширхэг түрс гаргадаг. Түрс нь 30-45 хоногийн дараа хагарч жаараахай болдог ажээ.

Түрс нь улбар шар, ягаавтар өнгийн 4-7 мм ийн диаметртэй байдаг. Зэвэг загаснаас ялгагдах хамгийн гол онцлог нь зэвэг загасыг бодвол харьцангуй том амтай, ам нь нүдний ар хэсгээс илүү гарсан байхад зэвэг загасны ам нүд хүртэл урт байдаггүй. Насанд хүрсэн тул нь бусад загасаар болон оготно, зурам, жирэх, хэрэм зэрэг мэрэгч амьтад болон зарим шувуу болон тэдний дэгдээхэйгээр (нугас, ангир г.м.) хооллодог ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()