Алдартнуудын хэлсэн сүүлчийн үг

Амьдралын утга учир юунд оршино вэ? Зарим хүмүүс хэзээ ч үхэхгүй мэт амьдарч байхад, хэзээ ч амьдарч байгаагүй мэтээр салхи адил хийсэн одох хүмүүс ч цөөнгүй байх юм. Чухамдаа насны эцэст авс руугаа алт мөнгө аваад орохгүйгээс хойш, ядаж л хайраар дүүрэн, харуусалгүй амьдрах нь чухал юм шиг. Ингээд та бүхэндээ алдартнуудын дэлхийг донсолгосон аймшигт үхэл болоод үр хойчдоо үлдээсэн тэдний сүүлчийн зурвасыг хүргэж байна.

Алдартнуудын хэлсэн сүүлчийн үг

1 Адольф Гитлер

Нацист Германы хүчирхэг удирдагч Адольф Гитлер (Adolf Hitler)-ийн үхлийн талаар олон баримт, таамаглалууд байдаг. Түүнээс хамгийн бодитой байх магадлалтай нэгэн баримтад түүнийг олон жил хамт амьдарсан ч гэрлэлтээ батлуулаагүй байсан эхнэр Ева Браун (Eva Brown)-тай гэрлэснээс ердөө 1 хоногийн дараа буюу 1945 оны 4-р сарын 30-нд үдийн хоолны дараа тэрбээр өөрийн тойрон хүрээлэгч хүмүүстэйгээ салах ёс гүйцэтгээд эхнэрийн хамт өрөөндөө орсон аж. Удалгүй тэрхүү өрөөнөөс хэсэг хүмүүс гарч, түүний өрөөнд ороход Гитлер буйдан дээрээ суугаа байдалтай, харин эхнэр нь хор ууж үхсэн байдалтай түүний дэргэд хэвтэж байсан гэдэг. 

Тэдний цогцсыг нэгэн цэргийн хөнжилд ороон, тамгын газрын гадаах цэцэрлэгт аваачин бензин асган шатаасан хэмээдэг. Түүний нас барахаасаа өмнө хэлсэн хамгийн сүүлчийн үг нь: “Би аз жаргалтайгаар хорвоог орхино. Учир нь хүн төрөлхтөн насан туршдаа миний хэмжээлшгүй их алдар гавъяа, цэргүүдийн минь эр зоригийг үнэлж, бахдах болно. Миний нэр түүхийн хуудаснаа тодоос тод үлдэнэ” гэжээ. Мөн хожим түүний хувийн тэмдэглэлээс, “Тэд намайг, эхнэрийн минь хамт гутамшигтайгаар зугт, эсвэл үх гэсэн. Ард түмнийхээ сайн сайхны төлөө хийсэн үйлсийн минь төлөө шүү. Бусдын урсгасан цус хөлсийн төлөө би хэзээ ч, амиа хоохойлон зугтаж чадахгүй. Харин намайг үхсэний дараа даруй шатаахыг хүсэж байна.”  хэмээсэн зурвас олджээ.

Адольф Гитлер

2 Мэрилин Монро

1950-аад оны үед залуусын зүрх сэтгэлийг эзэмдээд байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүй, “Америкийн секс билэг тэмдэг” Норма Жин (Norma Jeane) буюу Мэрилин Монро (Marylin Monroe) 1962 оны 8 сард 36-хан насандаа хорвоог орхисон. Тухайн үед түүний нас барсан шалтгааныг нойрны эм тун хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож нас барсан, амиа хорлосон гэх мэт янз бүрээр мэдээлж байлаа. Гэвч хожим түүнийг бусдад хорлогдсон гэх баримтыг дэлгэсэн юм. Учир нь бүсгүй амьд сэрүүн байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан бөгөөд түүнийг нас барсны дараа улаан өнгийн дэвтэр учир битүүлгээр алга болсонд оршино. Тэрхүү дэвтэрт ямар нэгэн нууц тэмдэглэл байгаад, тэр нь эргээд өөрийнх амийг авсан ч гэж ярьдаг. 

Түүнчлэн Монрогийн үхэлд ах дүү улс төрчид болох ерөнхийлөгч Жон Кеннеди, Ерөнхий прокурор Роберт Кеннеди нартай янаг амрагийн харилцаатай байсан нь холбоотой байж магадгүй гэсэн таамаг бий. Түүнийг олох мөчид тэрээр орон дээрээ байсан бөгөөд орны хажууд нь эмний  хоосорсон 3 сав болон нэг захидал байсан юм. Энэхүү захидалд, “Пат-д баяртай гэж хэлээрэй. Ерөнхийлөгчид ч мөн адил. Бас өөртөө баяртай гэж хэлээрэй. Учир нь би бол сайн залуу” гэсэн байжээ. Мөн түүнийг нас барахаас өмнө нэгэн зурваст, “Яахаа мэдэхгүй байна. Учир нь бүх зүйл миний эсрэг эргээд байх шиг. Би бүр сульдаж гүйцлээ. Энэ галзуу хүн шиг сонсогдож магадгүй ч, би камерын өмнө гарах бүрт надаас ямар нэгэн зүйл улам бүр холдоод байх шиг санагддаг. Эцэст нь би огт амьдарч байгаагүй мэт алсран одох болно" гэсэн байжээ.  

Мэрилин Монро

3 Курт Кобейн

Алдарт "Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобейн (Kurt Cobain), хар тамхи согтууруулах ундаанд ихээр донтож, улмаар эхнэр Кортни Лав (Courtney Love)-тай маргаж, тэдний хооронд маш том ангал үүссэн гэхэд болно. Тэрээр “Where did you sleep last night” буюу “Өчигдөр шөнө чи хаана хоносон бэ?” хэмээх дуугаа эхнэртээ зориулан бичсэн хэмээх яриа байдаг. Тэрхүү ярианд эхнэр нь түүнийг хуурснаас дуучин залуу өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн хэмээдэг юм. 

Мөн түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс ухаан нь балартаж, өөрийгөө буудсан ч гэдэг. Түүнийг нас барахад охин Фрэнсис Бин Кобейн (Frances Bean Cobain) 2 настай өнчирч хоцорсон юм. Курт Кобейн өөрийгөө хороохоос өмнө эхнэр охин хоёртоо, “Миний охин Францис, чин зүрхний минь хайр Кортни, би та хоёрынхоо зүрх сэтгэлд үргэлж амьдрах болно. Охиныхоо төлөө миний хийж чадаагүй бүхнийг өмнөөс минь хийгээрэй. Түүний амьдрал надгүйгээр илүү жаргалтай байх болно. Та хоёртоо маш их хайртай” гэсэн зурвасыг үлдээсэн юм.

Курт Кобейн

4 Хантер С. Томпсон

1970-аад оны сэтгүүлзүйн өнгө төрхийг тодорхойлж байсан чадварлаг сэтгүүлч, зохиолч тэрээр өнөөгийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйд чухал хувь нэмэр оруулсан байдаг. Цагдаагийн хурандаагаас алдарт “Rolling Stone” сэтгүүлийн ерөнхий редактор хүртэл ажлуудыг хийж байжээ. С.Томпсон 2005 онд нас барсан юм. Тэрээр нас барахаасаа өмнө, “Ямар ч тоглоом, тэсрэх бөмбөг, алхаа, зугаа цэнгэл дахиж байхгүй. Өнгөрсөн 50 жилийн 17 жилд нь би юу хүссэнээ хийж, уйдах ч завгүй хөгжилддөг байсан. Харин үлдсэн жилүүдэд нь бусдын өмнөөс өвдөж, чичлүүлж, хараалгаж тамын мэт л амьдарлаа. Харин одоо би амармаар байна. Дахиж өвдөхгүйгээр үүрд...” хэмээжээ.

Хантер С. Томпсон

5 Винсент Ван Гог

Францын алдартай уран зураач Винсент Ван Гог 1953 онд Голландын Гротзюндер тосгонд айлын хоёр дахь хvv болж тєрсен аж. Эцэг эх нь түүнд жилийн өмнө амьгүй төрсөн ахынх нь нэрийг өгсөн гэдэг. Ван Гог өөрийн сонирхол мэргэжлийн дагуу дүрслэх урлагаар суралцаж, улмаар архинд донтсон хөнгөмсөг хүүхэн Кристина Хорника (Christina Khornika)-тай холбогдон гэрлэх гэхэд эцэг эхтэйгээ ам зөржээ. Удалгүй гэрээ орхин Лейден рvv явж байр хөлслөн, хүүгээ өлгийдөн авчээ. Тэрээр эхнэр хүү хоёрынхоо хамтаар аз жаргалтай амьдарч байсан ч, эхнэрийнх нь хөнгөмсөг зан тавгүйтүүлж байсан тул салж, төрөлх гэртээ ирсэн байна. 

Улмаар тэрээр 2 жилийн хугацаанд галзуу юм шиг л ажиллаж, 200 гаруй зургийг зуржээ. Түүний биеийн байдал муудаж, тамир нь барагдсаар байсан гэдэг. Тэрээр 1890 оны 7-р сарын 27-нд хүнд шархтаж, улмаар 2 хоногийн дараа дүүгийнхээ гар дээр амьсгал хураасан юм. Тэрээр нас барахаасаа өмнө дүүдээ ийнхүү зурвас үлдээжээ. “Дүү минь, миний хэлэх гэсэн үгийг анхааралтай унш. Ах нь өөрийн ажлыг амьдрал хэмээн андуурч байжээ. Эцэст нь ажил чинь биш үр хүүхэд, хань ижил чинь чамайг түших болно. Би алдсан. Гэвч чи хожимдоогүй байна. Амьдрал чиний гарт байна дүү минь.” хэмээжээ.

Винсент Ван Гог

6 Кевин Картер

Пулитцерийн шагналт, Өмнөд Африкийн гэрэл зурагчин Кевин Картер энэхүү зургаараа тус шагналыг хүртсэн юм. Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан хүүгийн араас хэзээ үхэхийг нь хүлээх суух тас шувуу... Энэ зураг маш олон хүний сэтгэлийг шархлуулж, нийгмийг чичлүүлэхэд хүргэсэн билээ. Зурагчин залуу хүүгийн зургийг авснаас сарын дараа нас барсан бөгөөд түүний цогцсыг ойролцоох голын орчмоос хордсон байдалтай олсон юм. 

Тэрээр нас барахаасаа өмнө, “...Уучлаарай, зовлон гэдэг бидний үхэн хатан тэмцээд байгаа мөнгө, үнэт эдлэл, ганц бие амьдрал биш. Зовлон гэдэг хэн нэгэн үхлээ хүлээн хэвтэх, өлсгөлөнд нэрвэгдсэн бяцхан хүүхдүүд. Зовлон гэдэг араатан амьтанд урж тасдуулчихаад шархаа дийлэхгүй үхэж байгаа хүмүүс. Зовлон гэдэг амьд явах эрх нь зөрчигдөж байгаа хөөрхийлөлтэй хүмүүсийг хэлдэг. Одоо байгаа өөрийгөө зовж байна гэвэл, тэд бидэн рүү тамаас мэндчилж байгаа хэрэг." хэмээн хэлж үлдээсэн байна!

Кевин Картер

7 Роберт Бадд Дуайер

Америкийн улс төрч, Пенсилвани мужын сенатор асан Роберт Бадд Дуайер, шүүхээс 55 жилийн ял сонссоныхоо дараа хэвлэлийнхнийг дуудан ийнхүү мэдэгдэл хийжээ. “Би улс орныхоо төлөө чадах бүхнээ хийж, өөрийгөө үл хайрлан ажилласан. Тэр хугацаанд би гэр бүлээ ч үл ажран, ажиллаад үхэх юм шиг л амьдарч байлаа. Хайрт минь, хүүхдүүд минь аав нь та нартаа хайртай. Миний амьдрал та нарын минь хүчинд маш аз жаргалтай байлаа. Бурхан та нарыг ивээг” хэмээн хэлснийхээ маргааш өөрийнхөө амийг хороосон ажээ.

Роберт Бадд Дуайер

8 Ян Кертис (Ian Curtis)

1970-аад оны үед хүчээ аваад байсан “Joy Division” хэмээх амьд хөгжмийн хамтлагийн гишүүн Ян Кертис, дөнгөж 23 насандаа Америк дахь аялан тоглолтынх нь үеэр тайзны ард түүний татах өвчин сэдэрч бүх зүйл хойшлогдсон байна. Тэрхүү аялан тоглолтонд дуучин залуугийн хурим ч мөн төлөвлөгдөж байсан ажээ. Хүсэн хүлээсэн бүхэн нь талаар өнгөрсөн залуу өвчин зовлондоо шаналан, улмаар өрөөндөө өөрийгөө боомилон нас баржээ. Тэрээр, “Энэ бүх зовлон шаналалтай тэмцэх хүч алга. Тиймээс би явлаа" хэмээн зурвас үлдээсэн байсныг олсон байна.

Ян Кертис (Ian Curtis)

9 Эллиотт Смит

Америкийн дуучин, ая зохиогч Эллиотт Смит (Elliott Smith), праной өвчтэй тэмцэж байжээ. Түүнчлэн хар тамхи, мансууруулах бодис, хүчтэй өвчин намдаагч зэргийн тунг хэтрүүлэн хэрэглэдэг байсан аж.  Тэрээр 2002 оны 5-р сарын 2-нд болсон тоглолтынхоо дараа өөрийн амийг егүүтгэжээ. Түүнийг олоход, халааснаас нь нэгэн зурвас олсон бөгөөд түүнд, “Хайрт минь намайг уучил, бурхан минь намайг уучлаарай” гэсэн байжээ.

Эллиотт Смит

10 Вирджиния Вульф

Алдартай "модернист" зохиолч Вирджиния Вульф (Virginia Woolf), хүүхэд байхаасаа маш хэцүү зовлонт амьдралыг туулж ирсэн хүчирхэг бүсгүй юм. Тэрээр хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, ядуу тарчиг амьдралаас урган гарсан сарнай гэлтэй, үнэхээр мундаг зохиолч юм. Түүнийг "Time" сэтгүүл шилдгүүдийн жагсаалтад оруулсан байдаг. Тэрээр дэлхийн 2-р дайны үеэр 59 насандаа нас барсан юм.

Түүний нөхөртөө бичиж үлдээсэн хамгийн сүүлчийн зурвас нь, “Би дахиад л гуниглаад эхэллээ. Одоо л сэргэхгүй юм бол би эцэс төгсгөлгүй үргэлжлэх хонгилын гүнд гацах гээд байна. Намайг урин дуудсан, чиглүүлсэн дуу хоолойг сонсож байгаа ч, би юу ч хийж чадахгүй нь. Магадгүй та ч гэсэн миний бичвэрт гацчихаад яахаа мэдэхгүй байгаа байх. Миний хэлэхийг хүссэн зүйл гэвэл, миний амьдрал чамгүйгээр төсөөлөгдөшгүй. Би чамдаа бүхий л амьдралаараа өртэй” гэжээ.

Вирджиния Вульф

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()