100 жилийн өмнө бүсгүйчүүд гоо сайхандаа хэрхэн анхаардаг байсан бэ?

Бүхий л цаг үеийн хугацаанд эмэгтэйчүүд гоо сайхандаа анхаарч, сайхан харагдахыг хичээж ирсэн. Тухайн үед техник технологи төдийлөн хөгжөөгүй байсан учир үзэсгэлэнтэй харагдахын тулд нэлээд өвчин, хүндрэлийг мэдрэх хэрэгтэй байжээ.
100 жилийн өмнө бүсгүйчүүд гоо сайхандаа хэрхэн анхаардаг байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Сэвх хөлдөөх
Энэ бол аймшгийн киноны хэсэг биш. Энэхүү машиныг нүүрстөрөгчийн давхар ислийн тусламжтайгаар сэвх хөлдөөх зориулалттай ашиглаж байжээ. Үйлчлүүлэгчийн нүд болон хамрын нүхийг таглаагаар бөглөж, харин сэвх хөлдөөх үйл явц явагдаж байх үед тусгай хоолойны тусламжтайгаар амьсгалах хэрэгтэй юм байна. 



2. Аварга сэнс
1920-оод оны үед үс хурдан хатаахын тулд аварга сэнсийг ашиглаж байжээ.



3. Үс ороох
1920-оод оны сүүл үеэр Германд ашиглаж байсан үсний хими хийх төхөөрөмж.



4. Нүүр будалтыг засварлах.
Гоо сайхны бүтээгдэхүүний шилдэг үйлдвэр болох "Max Factor" нүүр будалтыг хялбархан засварлаж болох аварга төхөөрөмжийг бүтээсэн байна.



5. Нүүрний халуун маск.
1940 оны үед цусны эргэлтийг сайжруулж, арьсийг илүү толигор харагдахад зориулсан халуун маск гарчээ. Үүний сөрөг тал нь хүүхдүүд ээжээсээ айж эхэлсэн байна.



6. Тураах сандал
1940 оны үед тураах салон нэлээд алдартай байжээ. Салон тус бүрт өөрийн гэсэн тураах үйл ажиллагаа хийгддэг бөгөөд эдгээр аргуудын нэг нь төмөр сандал юм. Энэ нь тусгай бөмбөлөгний тусламжтайгаар массаж хийж тураадаг байна.



7. Хелена Рубинштейний маск
Хелена Рубинштейн нь улс орон даяар тархсан сүлжээ гоо сайхны салоны эзэн байсан бөгөөд энэ нь түүнийг баян эмэгтэйчүүдийн тоонд багтахад нөлөөлжээ. Тэрээр энэхүү маскийг зохион бүтээсэн байна.



8. Нарны хамгаалалт
1940 оны дунд хүртэл нарны хамгаалалтын тос байдаггүй байв. Тиймээс наран шарлагын газарт дуртай хүмүүс арьсаа хамгаалах арга хайхаас өөр аргагүй болжээ. Ийнхүү тэд нарны шилтэй, нөмрөгийг ашиглах болсон байна.



9. Горгон машин
30-40-өөд оны үед гялтгасан буржгар үс моодонд орж байсан учир үсээ буржгар болгохын тулд эмэгтэйчүүд олон цагийн турш энэ машины дотор суудаг байжээ. Япон болон Солонгосын зарим нэг үсчингүүдэд тус аргыг одоог хүртэл ашигласаар байгаа гэнэ.



10. Арьсны өнгө өөрчлөгч
Энэхүү хачирхалтай төхөөрөмжийг толгой дээрээ өмсдөг байсан бөгөөд толгой орчмын агаарын даралт өөрчлөгдсөнөөр ягаан өнгийн арьстай болдог байжээ.



11. Батганы насос
Батга шахах нь тийм ч тохиромжтой арга биш учир 1930 оны үед "батга сорогч машин" байсан бөгөөд энэ нь арьсийг толигор болгодог байжээ. Түүний гэрийг шилээр хийдэг байсан учир даралтыг нь тогтооход хэцүү байсан байна.



12. Үрчлээ багасгах маск

20-оод оны үед нүүрний өөг арилгах, үрчлээ багасгах резинэн маскнууд үүсчээ.



13. Хөлдөөдөг маск
"Max Factor"-ынхон хуванцар ус хийж хөлдөөж болох маскийг зохион бүтээсэн байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()