Таны харж байгаачлан, арслан, бар, баавгай хэмээх эдгээр 3 амьтан Жиоржиагийн асрах газар амьдардаг бөгөөд бүгд зулзага байхдаа эхээсээ өнчрөн хоцорсон ажээ. Улмаар тэд зулзага байхаасаа л хамтдаа тоглож, хооллож, унтаж бүхий л хугацааг хамтдаа өнгөрүүлсээр ирсэн байна.
Баавгайны хувьд та бидний сайн мэдэх "Маугли" хүүхэлдэйн кинон дээр гардаг Америкийн хар байвгайны төрөл юм. Түүнийг ч мөн адил Балу гэдэг. Арслангийн хувьд Африк гаралтай бөгөөд түүнийг Лео, харин Шер Хан хэмээх Бенгалийн барыг жаахан байхад нь Ноагийн амьтны асрах газраас шилжүүлэн авчирсан ажээ.
Тэд бүгд нэгнийхээ дутуу орон зайг нөхөн өдгөө үнэхээр сайн найзууд болж чаджээ. Түүнчлэн ямар нэгэн байдлаар хоол тэжээл булаалдах, нэгнийгээ гэмтээж байгаагүй, харин ч биенээ долоон ихэд дотно харагдана.
Тус амьтны амрах газрыг ах дүү хоёр анх 2001 онд нээсэн бөгөөд түүнээс хойш олон амьтныг аварч тэтгэн, заримынх нь аймшигт өвчнийг хүртэл анагааж өгсөн байна. Анх эдгээр 3 амьтныг анчдын занганд орж, айхтар бэртсэн байхад нь олж байжээ.
Ах дүү хоёрын хувьд олон амьтдыг зэрэг тэжээх бололцоо одоогоор хомс байгаа бөгөөд аргагүйн улмаас өвчтэй зовлонтой амьтдыг нь ийнхүү эмчлэн хамтад нь өсгөсөн байна. Тэд өдгөө 15 жилийг хамтдаа элэг бүтэн аз жаргалтай өнгөөжээ.
Лео арслангийн хувьд тэрээр зулзага байхдаа хавханд орж, хамартаа айхтар гэмтэл авч, амьтай голтой төдий л байсан гэдэг. Гэтэл түүнийг одоо хар л даа. Үнэхээр сэргэлэн цовоо, эрүүл саруул харагдаж байна. Жинхэнэ байгаль, тэдний сүргийг үл орлож чадах ч өдгөө эрүүл саруул эсэн мэнд амьдарч буй нь сайшаалтай юм.
Ах дүү хоёр тэднийг анх хамт өсгөхдөө ихэд санаагаа чилээж байсан гэдэг. Учир нь тэд ямар нэгэн байдлаар өөрсдийгөө гэмтээх зүйлийг хийхвий гэж шүү дээ. Гэтэл тэд харин ч өдгөө ах дүүс болон нэгэн дээвэр дор аз жаргалтай амьдарч байна.
Тэд өдгөө биенээсээ огтхон ч холддоггүй бөгөөд нэг гэр бүл мэт ээнэгшин дасацгаажээ. Африкийн арслан бол дэлхийн хамгийн хүчирхэг амьтдын нэг юм.
Балу баавгайн хувьд тэрээр эхээс 3лаа төрсөн бөгөөд төрөлхийн бүтэлттэй, сайн амьсгалж чаддаггүй, тэрчлэн бусад зулзгандаа хавчигдсан давжаа биетэй байжээ. Тиймээс ах дүү хоёр 2 зулзагыг нь амьтны хүрээлэнд өгч, Балуг өөрсөд дээрээ авч эмнэн өсгөжээ.
Хүнээс ч илүү нандин нөхөрлөж чадсан тэднийг бишрэхгүй байхын аргагүй билээ.