Аль нь алуурчин бэ?

2017-11-14, 11:49
11,643

Дараах гэмт хэргийн холбогдолтой таавруудыг сайтар уншаад хариултыг нь олох гэж хичээгээрэй. Ингэхдээ тааврын нөхцөлд дурдсан өгөгдлүүдийг сайтар анзаарах хэрэгтэй. Таавруудын хариуг хамгийн сүүлд оруулж өгсөн учраас эхлээд өөрөө сайтар бодоод дараа нь хариуг харахыг зөвлөе.

Аль нь алуурчин бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Язгууртныг хэн алсан бэ?

Смит ноёнтон Ням гарагийн орой алуулсан бөгөөд хэрэг гарах үед гэрт нь 5 хүн байжээ. Тэд дараах мэдүүлгийг өгсөн байна. 

Ноён Смитийн эхнэр: Би ил галын дэргэд ном уншиж байсан. 

Тогооч: Би өглөөний цай бэлдэж байсан.

Үйлчлэгч: Бусад үйлчлэгч нарт зааварчилгаа өгч байсан.

Гэрийн үйлчлэгч: Аяга угааж байсан.

Цэцэрлэгч: Цэцэг усалж байсан.

Мөрдөгч эдгээр хүмүүсийн өгсөн мэдүүлгээс үндэслэн хэрэгтнийг тэр даруйд нь олж тогтоожээ. Хэн нь алуурчин бэ?

Язгууртныг хэн алсан бэ?

2 Нууцлаг эр

Мөрдөгч, эмчтэй үүдний өрөөнд ярилцан зогсож байтал гаднаас нэгэн эр гүйж ирээд эхнэрийг маань буудчихлаа гэжээ. Мөрдөгч болсон хэргийн талаар дэлгэрэнгүй асуутал: "Ажил дээрээ байтал, гэрийн үйлчлэгч маань залгаад: Таны эхнэрт маш муу зүйл тохиолдчихлоо. Яг одоо эрчимт эмчилгээний тасагт байна" гэж хэлсэн гэнэ. Гэтэл мөрдөгч тэр даруйд нь уг эрийг баривчилсан байна. Яагаад?

Нууцлаг эр

3 Гурван хүү

Нэгэн баян эр гэртээ буудуулсан байдалтай олдсон бөгөөд хэрэг болох үед гэрт нь түүний 3 хүү байжээ. Мөрдөгч тэдгээрээс байцаалт авахад тэд дараах байдлаар хариулав.

Жак: Хэрэг болсон өдөр Жон, аав бид 3 албаны уулзалттай байсан бөгөөд гэртээ оройтож ирсэн. Аавыг шатаар дээш өгсөж байхад Жэймс араас нь гэтэж очоод түүнийг буудсаныг бид харсан гэжээ.

Жон: Жактай санал нийлэв.

Харин Жэймс: Би тэр орой найзындаа байсан бөгөөд гэртээ ирэхэд аав аль хэдийн нас барсан байсан гэв.

Мөрдөгч тун удалгүй хэрэгтнийг олж тогтоожээ. Хэн нь хэрэгтэн бэ? Мөрдөгч яаж мэдсэн бэ?

Гурван хүү

4 3 байшин

Мөрдөгч алуурчныг энэ 3 байшингийн аль нэгэнд байгаа гэдгийг мэдэж байв. Тэрээр нисдэг камер ашиглан дараах зургийг авсан бөгөөд эхний оролдлогоороо л хэрэгтнийг барихгүй бол хэрэгтэн зугтаах нь ойлгомжтой байжээ. Гэсэн ч мөрдөгч хэрэгтнийг амжилттай олж, баривчилсан байна. Тэгвэл хэрэгтэн аль байшинд байсан бэ?

3 байшин

5 Уулчин хос

Ноён Жэймс эхнэрийн хамт ууланд аялахаар явжээ. Гэсэн ч тэрээр уулнаас ганцаараа буцаж ирсэн бөгөөд цагдаагийн газарт очин, эхнэрээ уулнаас санамсаргүй ойчиж нас барсан хэмээн мэдүүлсэн гэнэ. Мөрдөгч хэсэг хугацааны туршид судалгаа хийж үзээд түүнийг эхнэрээ алсан хэрэгт буруутган, баривчилжээ. Яагаад?

Уулчин хос

6 Дөрвөн сэжигтэн

Мэри болон түүний нөхөр Бэн 4 найзынхаа хамтаар амьдардаг байжээ. Харамсалтай нь нэгэн өдөр Бэнийг гэртээ ирэхэд эхнэр нь хэн нэгний гарт амиа алдсан байдалтай олдсон байна. Удалгүй мөрдөгч хэргийн газарт ирээд хосуудын 4 найзаас мэдүүлэг авчээ.

Миа: Би бүхэл өдрийг гал зууханд өнгөрөөсөн.

Жон: Өрөөгөө будаж байсан.

Женифер: Хэрэг гарах үед би 3 цагийн туршид усанд сэлчихсэн байсан. 

Жэйн: Өдөржин гадаа суугаад ном уншсан.

Үүний дараа мөрдөгч тэднээс гараа харуулахыг шаардсан ба тун удалгүй алуурчныг олжээ.

Дөрвөн сэжигтэн

7 Мөрдөгчид тохиолдсон явдал

Нэгэн орой мөрдөгчийг гэртээ ирэхэд эхнэр нь маш их айсан байдалтай байсан бөгөөд хаалганы хажууд үл таних эрийн цогцос байжээ. Мөрдөгч эхнэрээсээ юу болсныг асуухад эхнэр нь: "Би чамайг ирж байна гэж бодоод хаалгаа нээтэл өөр хүн байсан. Үл таних эр намайг түлхэж унагаахыг завдсан учраас би түүнийг шуудхан л хутгалчихсан." гэжээ. Мөрдөгч хэсэг хугацааны дараа цагдаа дуудаж, эхнэрээ өөрийг нь алахыг завдсан хэргээр баривчлуулсан байна. Юуны учир уг шийдвэрийг гаргасан бэ?

Мөрдөгчид тохиолдсон явдал

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

*

ХАРИУ

Таавар 1. Тогооч. Шалтгаан нь маш энгийн, хэрэг болох үед орой болж байсан ч тогооч өглөөний цай бэлдэж байсан гэж худлаа ярьжээ.

Таавар 2. Учир нь гэрийн үйлчлэгч буудуулсан гэж хэлээгүй зөвхөн маш муу зүйл тохиолдчихлоо гэж ярьсан.  

Таавар 3. Хэргийн буруутан нь Жак, Жэйн хоёр. Хэрэв Жэймс гэтэд очоод буудсан бол сум шилэн хүзүүг нь онох байсан.

Таавар 4. Хэрэгтэн "А" байшинд байсан, учир нь зөвхөн энэ байрны гаднах машин л зугтахад хамгийн хялбар буюу замдаа ойрхон байрлалтай байгаа юм.

Таавар 5. Мөрдөгч Ноён Жэймсийн үйлчлүүлсэн аяллын компани руу залгаж хэд, хэдэн зүйл тодруулсан бөгөөд үүний үр дүнд тэрээр Ноён Жэймсийг аялал эхлэхэд л буцаж ирэх ганцхан билет захиалсныг олж мэджээ.

Таавар 6. Хэрэв Женифер үнэхээр 3 цагийн туршид усанд сэлсэн бол түүний гарын алга зураг дээрх шиг харагдахгүй байсан. 

Таавар 7. Нөхрөө ирж байгаа гэж бодсон ч хутга бариад хаалгаа нээсэн нь анхнаасаа түүнийг алах зорилготой байсныг харуулж байгаа юм.'

Өөрийнхөө мэддэг сонирхолтой таавруудыг сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()