Амжилтанд хүрэх хүний хэзээ ч хэлж болохгүй 5 үг

2016-03-31, 09:18
10,005

Бид бүгдэд мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл бий бөгөөд ихэнх нь тэрхүү мөрөөдлөө дагаж, хүссэндээ хүрэхийг хүсдэг. Гэвч мөрөөдөлдөө хүрэх зам нь үргэлж шулуун дардан байдаггүй. Хүссэн газраа хүрэхийн тулд их олон зүйл хийх хэрэг гарна, тиймээс та үргэлж амжилт дагуулсан нэгэн байхыг хүсвэл, өөрийгөө эерэг зүйлсээр хүрээлүүлээрэй. Бид таны амжилтын замд тус болох доорх зөвөлгөөг хүргэж байна.

Амжилтанд хүрэх хүний хэзээ ч хэлж болохгүй 5 үг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Маргааш хийнэ”

Таны ажил хийх боломж яг одоогоор хязгаарлагдах ёстой. Гэвч маш олон хүн үүнийг дараа хийж дуусгая хэмээн өөртөө түр хугацаа олгон зөрчдөг. Olin Miller-ийн хэлснээр: “Та хялбархан ажлыг илүү хүндээр, бүр илүү хүндээр хийхийг хүсвэл, зүгээр л хойшлуул”. Түүний зөв. Амжилтыг атгасан хүмүүс хэзээ ч дараа, маргааш гэхчилэн хойшлуулдаггүй. Тэд сорилтыг хүлээн авч, саад тулгарсан ч даван туулах аргыг эрэлхийлдэг. Бүү хойшлуул. Энэ нь танд зүгээр л саад болохоос цаашгүй.

“Маргааш хийнэ”

2 “Энэ миний ажил биш.”

Та хаана ч ямар ч ажил хийдэг байсан, бусад ажилчдын үүрэг хариуцлаганд шууд нөлөөлж байдаг. Та аль түвшинд байх нь хамаагүй, хариуцлагаас мултрахыг оролдохгүй байх хэрэгтэй. Abraham Lincoln-д ч бас ийм зүйл байсан гэдгээ хэлэхдээ, “Аав минь намайг ажилд сургасан. Гэхдээ тэр үүнийг надад заагаагүй”. Та хүссэн газраа хүрэхийн тулд бүх үүрэг хариуцлагийг хүлээн авах хэрэгтэй. Хэрэв та ирээдүйтэй амжилтанд хүрэх хүн мөн бол, бүх зүйл таны ажил гэдгийг мэдэх нь гарцаагүй.

“Энэ миний ажил биш.”

3 “Хэний буруу байсан бэ?”

Энэ хамгийн чухал нь шүү. Бизнесийн болон өөр ямар ч албан ёсны орчинд алдаанд хэн гэм буруутай вэ гэдэг асуудлыг орхих хэрэгтэй. Алдаа гаргасан хэн нэгнийг буруутгана гэдэг олон талаасаа буруу зүйл юм. Багийн амжилтанд хүрч чадаагүйн шалтгаан нь ихэнхдээ харилцаа адагдсаных байдаг. Arnold Glasow хэлэхдээ: “Сайн удирдагч ажилтныхаа алдаанаас илүүг, алдар нэрнээс нь багыг хуваалцдаг.” гэжээ.

“Хэний буруу байсан бэ?”

4 “Үгүй.”

Энгийн л зүйл боловч, амжилттай яваа хүмүүсийн үндсэн хандлагад гүн бат суужээ. Тэд ямарваа зүйлийн хэр бүтэшгүй, хэр хэцүү, хэр утгагүй вэ гэдгийг үл хайхран зөвхөн боломжийг л хайхад анхаарч байдаг. Thomas Edison-ы бодлыг хамгийн товчоор илэрхийлбэл: “Би алдаа гаргаагүй. Би зүгээр л бүтэлгүйтэх арван мянган арга олсон.”

Тэр зогсоогүй бөгөөд боломжгүй гэж хэлж болох байсан чийдэн бүтээхийн төлөө бүхий л талаас оролдож үзэхээр шийдсэн. Тэр маш олон удаа үргэлжлүүлэн давтаж, тухайн үед хэний ч ойлгоогүй байсан асуудлын шийдлийг бодож байжээ. Эцэст нь тэр амжилтанд хүрсэн. Бүх зүйлийн шалтгаан нь юу вэ гэвэл, тэр хэзээ ч “Үгүй” гэж хэлээгүй.

“Үгүй.”

5 “Надад сонирхолтой биш байна.”

Salvador Dali: “Хүсэл сонирхолгүй ухаан бол далавчгүй шувуутай адил” -гэж хэлсэн. Ирээдүйтэй хүн бүх зүйлийг сонирхдог. Тэд шинэ зүйл сурч, шинэ чадвар эзэмшихийн тулд түүнийгээ хобби болгодог. Ийм байдлаар амжилтанд хүрэх шинэ аргуудыг бүтээдэг байна. Өөрийнхөө ажилд дүн шинжилгээ хийдэг маркетингийн менежер, чөлөөт цагаараа зураг зурдаг эрдэмтэн гээд хэн ч байсан хамаагүй, амжилттай яваа хүмүүс тогтмол шинэ зүйлээр мэдлэгийн хүрээгээ тэлж байдаг.

“Надад сонирхолтой биш байна.”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()