Дэлхийд алдартай “хотдог”

2016-03-02, 10:25
9,300

“Hot dog” хэмээх түргэн хоолыг анх 1487 онд Франфуртад хийж эхэлсэн гэх мэдээлэл бий. Гэхдээ дэлхий даяар амттай хэрнээ хялбар аргаар, хурдан хугацаанд хийчихдэг энэхүү хоол бүр сүүлд XIX зууны үеэр Европоос Америк руу үй олноороо цагаачилсан иргэдээс үүдэж, илүү ихээр түгэн дэлгэрсэн юм.

Дэлхийд алдартай “хотдог”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хот-догийг хийх тогтсон жор, найрлага, арга хэзээ ч байгаагүй гэж хэлж болно. Улс орон бүр өөрсдийн уламжлалт хоолны амтыг шингээж, орц найрлагыг нь баяжуулан хийдэг.

Харин хот-догийн хамгийн олон янз хувилбарыг Америк, тэр дундаа их хөлийн Нью-Йорк хотоос л амталж болно.

Хамгийн анх 1910-аад оны үеэс эхлэн Нью-Йоркын Төв цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох гудамжинд хот-догийн мухлагууд нээгдэж эхэлсэн байна. Тухайн үедээ нэг хот-дог 3 цент байжээ.

Цаг хугацаа өнгөрөх тусам хот-догийг хүмүүс худалдаж авах нь ихсэж, орц нь ч гэсэн баяжсаар л байв. Үндсэн орц болох зайдас, талхан дээр үхрийн мах, гич, янз бүрийн амтлагч соуснууд, улаан лооль, өргөст хэмх, тэр ч бүү хэл кимчи хүртэл нэмэгдсэн байна.

Зураг дээр Нью-Йорк хотын захирагчаар гурван ч удаа сонгогдсон Роберт Вагнер (Robert Wagner) хот-дог худалдан авч байна. Энэ үеэр тэр хоёр дахиа сонгогдоод байсан юм. 1957 оны 10-р сар.

Харин доорх зураг дээр Нью-Йорк хотын 108 дахь захирагч Майкл Блүүмберг (Michael Bloomberg), болон 105 дахь захирагч Эд Коч (Ed Koch) нар сонгуулийн өмнөхөн үдийн цайгаа ууж буй байдал.

Нью-Йоркын хамгийн алдартай хот-догийн газар – “Gray’s Papaya” анх 1973 онд нээгджээ.

Хот-догийг гахайн махан зайдсаар хийвэл илүү амттай байдаг аж.

Хот-дог бол гамбургер, чизбургер, пиццанаас илүүтэй Америкчуудын хэрэглэдэг гудамжны түргэн хоол юм.

Хот-догны зайдсыг илүү амттай болгохын тулд цуу, лимонтой усанд дэвтээж шарах ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()