Хоолны дараа хийж болохгүй 7 зүйл

2016-02-27, 17:11
17,379

Хоол идсэний дараа ам цангах, амттан идмээр санагдах, тамхи татдаг хүмүүс шууд л бодсоноо хийдэг билээ. Хэдийгээр хүн бүр хоол идсэний дараа эдгээр зүйлийг хийж болохгүй гэж мэдэж байгаа ч, тодорхой шалтгааныг нь мэдэхгүй учир төдийлөн хайхардаггүй болов уу. Ингээд эрүүл саруул, сайхан царай зүстэй байхын тулд хоол идсэний дараа дараах зүйлсийг хийж болохгүй юм байна шүү.

Хоолны дараа хийж болохгүй 7 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоол идсэний дараа жимс идэх

Хоолны дараа идсэн жимс нь хоол боловсруулах үйл ажиллагаанд саад учруулдаг байна. Хоол идэхийн нэг цагийн өмнө эсвэл хоол идсэний нэг цагийн дараа жимс идвэл гэдэс тань танд баярлалаа гэх болно.

Хоол идсэний дараа жимс идэх

2 Хоол идэх үед болон дараа нь их хэмжээний цай уух

Цайны ааганд их хэмжээний хүчил агуулагдсан байдаг учир уурагтай хүнс боловсруулах явцыг удаашруулдаг байна.

Хоол идэх үед болон дараа нь их хэмжээний цай уух

3 Хэрвээ та хоол идэхдээ бүсээ чангалсан байсан бол битгий суллаарай

Хоол идэхдээ бүсээ чангалсан байсан бол бүсээ суллах үед таны идсэн хоол боловсорч амжихгүйгээр бүхлээрээ доош орох болно. Тиймээс бага зэрэг хүлээх хэрэгтэй.

Хэрвээ та хоол идэхдээ бүсээ чангалсан байсан бол битгий суллаарай

4 Хоолны дараа тамхи татах

Хоолны дараа тамхи татах нь эрүүл мэндийг маш ихээр хохироодог байна. Судлаачдын үзэж байгаагаар хоолны дараа татсан нэг ширхэг тамхины хор уршиг арван ширхэг тамхины хортой тэнцдэг гэнэ.

Хоолны дараа тамхи татах

5 Хоолны дараа усанд орж болохгүй

Усанд орох нь гар, хөл болон биеийн дээд хэсэг дэхь цусны эргэлтийг түргэсгэдэг. Харин ходоод орчмын цусны хэмжээ багасдаг байна.

Хоолны дараа усанд орж болохгүй

6 Ажлынхаа завсраар хооллодог бол

“99 наслахыг хүсвэл хоол идсэнийхээ дараа 100 алхам хий” гэсэн үг байдаг ч энэ нь хоол боловсрох үйл явцыг удаашруулдаг байна. Иймд хоол идсэний дараа биендээ хэт ачаалал өгөхгүй байхыг хичээгээрэй.

Ажлынхаа завсраар хооллодог бол

7 Хоол идсэний дараа унтах

Яагаад ч юм хоол идсэний дараа сайхан унтмаар санагдах үе байдаг. Гэвч хоол идсэний дараа унтах нь ходоодны шарх үүсэх эх үүсвэр болдог.

Хоол идсэний дараа унтах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()