1
Марк Цукерберг (Mark Zuckerberg)
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг, 2008 онд буюу 23 насандаа хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж байсан. Одоогийн байдлаар түүний хөрөнгийн цэвэр хэмжээ нь 4.9 тэрбум доллар ажээ.
2
Эван Шпигель (Evan Spiegel)
"Snapchat"-ийг үүсгэн байгуулагч Эван Шпигель, 2015 онд дөнгөж 25 насандаа тэрбумтан болсон. Түүнийг өөрийн хөлс хүчээр амжилтанд хүрсэн залуу тэрбумтнуудын тоонд зүй ёсоор оруулдаг билээ. Түүний цэвэр хөрөнгө нь 2.1 тэрбум доллар гэнэ.
3
Ларри Пейж (Larry Page)
"Google" хайлтын системийг үүсгэн байгуулагч Ларри Пейж анх 30 насандаа буюу 2004 онд тэрбумтнуудын эгнээнд шилжжээ. Улмаар түүний цэвэр орлого нь 36.3 тэрбум доллар хүртлээ өссөн юм.
4
Билл Гейтс (Bill Gates)
АНУ-ын бизнесмэн, Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, 1987 онд буюу 31 насандаа хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдэж байсан. Тэрээр 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм. Түүний цэвэр хөрөнгө нь 76 тэрбум доллар гэжээ.
5
Жефф Безос (Jeff Bezos)
"Амазон" худалдааны сайтыг үүсгэн байгуулагч, АНУ-ын бизнесмэн Жефф Безос, 1999 онд буюу 35 насандаа анх тэрбумтны эгнээнд шилжсэн. Түүний орлого 47.4 тэрбум доллар гэнэ.
6
Марк Кубан (Mark Cuban)
Шарк Танкийг үүсгэн байгуулагч Марк Кубан, 1998 онд буюу 40 насандаа тэрбумтны эгнээнд орсон. Түүний цэвэр хөрөнгө нь 3.2 тэрбум доллар гэнэ.
7
Сара Блейкли (Sara Blakely)
"Spanx" -ийн үүсгэн байгуулагч Сара Блейкли анх 41 насандаа буюу 2012 онд тэрбумтан болсон. Тэрээр Спанксийг 100 хувь дангаараа эзэмшдэг бөгөөд хамгийн анхны эмэгтэй тэрбумтнуудын нэгээр нэрлэгдэж байв. Түүний цэвэр хөрөнгө нь 1.0.1 тэрбэм доллар ажээ.
8
Элон Маск (Elon Musk)
"Paypal", "Tesla motors" компаниудын үүсгэн байгуулагч, Элон Маск 2012 онд 41 насандаа тэрбумтан болсон байдаг. Түүний цэвэр орлого нь 11.3 тэрбум доллар гэнэ.
9
Ричард Брэнсон (Richard Branson)
"Virgin" грүпийн үүсгэн байгуулагч, Английн тэрбумтан 1991 онд 41 насандаа анх өөрийн бизнесийг эхлүүлсэн байдаг. Өдгөө тус групын удирдлаганд 500 орчим компаниуд багтдаг. Түүний цэвэр орлого нь 5 тэрбум доллар ажээ.
10
Мег Витман (Meg Whitman)
Алдарт "Hp" компанийн үүсгэн байгуулагч, Мег Витман 1998 онд 42 насандаа өөрийн бизнест амжилт гаргасан билээ. Түүний цэвэр орлогыг дурдвал 1.9 тэрбум доллар юм.
11
Опра Уинфри (Oprah Winfrey)
Хүүхэд ахуйдаа хүнд хэцүү амьдралыг туулсан ч, амьдралыг шуурганд нухчин дарагдалгүй өөрийн хүчээр алдрын оргилд хүрч чадсан шоу хөтлөгч, Опра Уинфри 2003 онд 43 насандаа анх удаа телевизийн салбарт өнгөт арьст тэрбумтнаар нэрлэгдсэн. Цэвэр хөрөнгө нь 3.1 тэрбум доллар байдаг ажээ.
12
Ларри Эллисон(Larry Ellison)
"Oracle" компанийн үүсгэн байгуулагч тэрбээр 1993 онд 49 насандаа тэрбумтны эгнээнд орсон юм. Түүний хөрөнгийн хэмжээ нь 44.9 тэрбум доллар гэнэ.
13
Карлос Слим (Carlos Slim)
Харилцаа холбооны салбарын магнат, Карлос Слим 1991 онд 51 насандаа амжилтанд хүрсэн байдаг. Тэрээр 2015 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн хоёрт бичигдэж байжээ. Түүний цэвэр хөрөнгө 52.6 тэрбэм доллараар үнэлэгдэнэ.
14
Жорж Лукас (George Lucas)
"Star Wars", "Indiana Jones" зэрэг кино зохиолуудаараа дэлхийд танигдсан Жорж Лукас 1996 онд 52 насандаа амжилтанд хүрсэн юм. Түүний цэвэр ашиг нь 4.7 тэрбум байна.
15
Уоррен Баффет (Warren Buffett)
Уул уурхайг "Berkshire Hathaway" компанийн үүсгэн байгуулагч, домог болсон удирдагч Уоррен Баффет, 1986 онд 56 насандаа тэрбумтан болсон байдаг. Түүний цэвэр хөрөнгө 61.4 тэрбум долларт хүрдэг бөгөөд дэлхийн хамгийн баян тэрбумтнуудыг 3-т бичигддэг ажээ.