Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй одууд

Болливуудын сайхан бүсгүйчүүд өдгөө эх дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор багтдаг. Тэр ч утгаараа хүмүүсийн анхаарлын төвд байдаг юм. Ингээд та бүхэндээ Энэтхэгийн хамгийн сайхан жүжигчин бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Энэтхэгийн хамгийн үзэсгэлэнтэй одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Фрида Пинто (Freida Pinto)

“Ядуусын хорооллын саятан” киноны гол дүрийн бүсгүйн дүрд тоглосон Болливуудын үзэсгэлэнтэй жүжигчин Фрида Пинто нь Холливуудын ертөнцөд орсон үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг юм. Дашрамд дурдахад тэрээр дуучин Бруно Марс (Bruno Mars)-ын “Gorilla” дууны клипэнд тайчигч эмэгтэйн дүрийг бүтээсэн байдаг. Дуучин залуу жүжигчин бүсгүйд өөрийн эрхгүй татагдаж, улмаар клипны зохиолд Фрида Пинтотой үнсэлцэж, тэврэлдэж буй хэсгийг нэмсэн ажээ.

Фрида Пинто (Freida Pinto)

2 Саманта Прабху (Samantha Prabhu)

Өдгөө 28 настай Энэтхэгийн кино академийн шагналт жүжигчин Саманта Прабху, 2012 онд биеийн байдлаас болоод уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарласан боловч, уран бүтээлдээ эргэн эрч хүчтэйгээр орсон билээ. Энгийн атлаа үзэсгэлэнтэй дүр төрхтэй бүсгүйд кино найруулагчид ам сайтай байдаг.

Саманта Прабху (Samantha Prabhu)

3 Рия Сен (Riya Sen)

16 наснаасаа Болливуудад орсон, Энэтхэгийн өсөж яваа чадварлаг залуу жүжигчдийн нэг бол Рия Сен билээ. Тэрээр хэд хэдэн уран бүтээлүүдэд амжилттай тоглосон бөгөөд алдартай загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн

Рия Сен (Riya Sen)

4 Сонали Бендре (Sonali Bendre)

Болливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Сонали Бендре 90-ээд эхлэн кино урлагт хөл тавьсан. Түүнийг уян налархай хөдөлгөөн, уянгалаг дуу хоолой, үзэсгэлэнтэй зүс царай зэргүүд нь тодотгож өгдөг.Тэрээр “Энэтхэгчүүд авьяастай” шоу тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй олон нийтийн үйл ажиллагаа, хандив буяны арга хэмжээнд гар таталгүй тусладаг.

Сонали Бендре (Sonali Bendre)

5 Санни Леон (Sunny Leone)

Канад гаралтай Энэтхэг бүсгүй Санни Леон, өсөж яваа ирээдүйтэй жүжигчин бүсгүй юм. Түүнчлэн түүнийг насанд хүрэгчдийн бүтээлүүдэд тоглосноор нь мэдэх бизээ. Тэрээр хэд хэдэн алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимэж байсан бөгөөд Энэтхэгийн өсөх ирээдүйтэй жүжигчдийн нэг юм.

Санни Леон (Sunny Leone)

6 Сонам Капур (Sonam Kapoor)

Болливуудын алдартай жүжигчин Анил (Anil)-ийн охин Сонам Капур нь өдгөө ашиг орлого, алдаршиж байгаа эрэлттэй жүжигчдийн нэг юм. Тэрээр өдгөө 30 настай хэдий ч, өөрийн үзэсгэлэнтэй төрх, гоолиг бие галбираараа кино ертөнцөд тэсрэлт хийсэн, амжилттай яваа жүжигчин билээ.

Сонам Капур (Sonam Kapoor)

7 Читрангада Сингх (Chitrangada Singh)

Хэдийн 40 нас хүрсэн ч, яг л 20 настай бүсгүй мэт харагдах мөнхийн залуу тодотголтой  Читрангада Сингхийг өтгөн хар торгомсог үс, нүд зэргүүд нь түүний үзэсгэлэн гоог улам бүр тодотгож өгнө. Тэрээр хэд хэдэн удаагийн Болливуудын нөлөө бүхий шагналуудыг авч байсан юм. Тэрээр жүжигчлэхээс гадна дуулах, бүжиглэх, загвар өмсөх гэх мэт тал бүрийн авъяастай.

Читрангада Сингх (Chitrangada Singh)

8 Алия Бхатт (Alia Bhatt)

Өдгөө дөнгөж 22-хон настай өсөж яваа залуу жүжигчин, загвар өмсөгч Алия Бхатт-д кино найруулагчид, загварын акулууд ам сайтай байгаа гэнэ. Учир нь тэрээр хүүхэд ахуй цагаасаа кино урлагт хөл тавьсан бөгөөд урлагийн хүний амьдралд эртнээс дассан гэхэд болно. Түүний хайр татам инээмсэглэл, үзэсгэлэнтэй дүр төрх, гоолиг сайхан бие галбир нь түүнийг амжилтанд хүрэхэд нь түлхэц болсон болов уу. Тэрээр хэд хэдэн удаа алдартай загварын сэтгүүлүүдийн нүүрийг чимсэн бөгөөд Энэтхэгийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг юм.

Алия Бхатт (Alia Bhatt)

9 Приянка Чопра (Priyanka Chopra)

Болливудын од, 2000 оны Дэлхийн мисс тэмцээний тэргүүн байрын ялагч, Энэтхэгийн сайхан бүсгүй Приянка Чопрагийн өдгөө 34 настай билээ. Авъяас үзэсгэлэн хоёрыг хослуулж яваа үзэсгэлэнтэй бүсгүй 2012 оноос эхлэн хөгжмийн салбарт хүчээ сорих болсон. Түүгээр ч зогсохгүй тэрээр олон нийт болоод буяны байгууллагад гар сунган ажилладаг бөгөөд хүүхэд ахуйдаа боксын спортоор ч мөн хичээллэж байсан гэдэг. Тэрээр Болливуудын хамгийн үнэ цэнэтэй жүжигчдийн нэг бөгөөд ЮНИСЕФ-ийн сайн санааны элч юм.

Приянка Чопра (Priyanka Chopra)

10 Айшвария Рай (Aishwarya Rai)

 

Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр болсон жүжигчин Айшвария Рай нь манай гарагийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр нэрлэгддэг. Тэрбээр 1973 оны 11 сарын 1-нд төрсөн бөгөөд өдгөө 43 настай юм.Түүнчлэн тэрээр 1994 оны "Дэлхийн мисс" -ийн тэргүүн байрын эзнээр тодорч байсан төдийгүй  Болливуудын уран бүтээлчдээс Холливуудад хүлээн зөвшөөрөгдсөн цор ганц уран бүтээлч юм.

Айшвария Рай (Aishwarya Rai)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()