Тайчих үзүүлбэрийн тухай бидний мэддэггүй зүйлс

Дур булаам охидоор нүдээ баясган, бие сэтгэлийн жаргалыг эдлэх нь эрчүүдийн хэзээ ч татгалзаж чадахгүй зүйлүүдийн нэг юм. Яаж ч бодсон эр хүн таны өмнө халуухан бүсгүй уян налархай хөдлөн, тэрхүү үдшийг диваажин болгож байхад үүнээс өөрөөр яалтай билээ. Ингээд та бүхэндээ сонирхуулах үүднээс тайчих үзүүлбэр хийгээд шөнийн охидын тухай мэдээллийг хүргэж байгааг хүлээн авна уу.

Тайчих үзүүлбэрийн тухай бидний мэддэггүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүмүүсийг өөртөө татах

Тайчих үзүүлбэрийн гол утга учир нь ирсэн үйлчлүүлэгчээ хэзээ ч сэтгэл дундуур буцааж болохгүй, тэрчлэн тухайн хүнийг дахин дахин ирүүлэх, хүмүүсийг өөртөө эргэлт буцалтгүйгээр татахын тулд боломжит бүхий л зүйлсийг хийдэг ажээ. Мэдээж тэгэхийн тулд тухайн газрын орчин, тохижилт, охидын төрх, зоог, сархад гээд бүхнийг цогцоор нь анхаардаг. Түүнээс гадна, охидыг зөвхөн хөөрхөн, гоё биетэй байхыг шаардахаас гадна үйлчлүүлэгчийн хүссэн бүхнийг хийх чадвартай, тэрчлэн бүжгийн хөдөлгөөн зэргүүдэд анхаардаг ажээ.

Хүмүүсийг өөртөө татах

2 Дүр төрхөөр хуурах

Эрчүүдийг татах гол хүчин зүйл бол охидын дур булаам бие, тачаангүй байдал билээ. Тэр ч утгаараа тухайн газрын удирдлагууд охиддоо маш өндөр шаардлагыг тавьдаг. Үс зүс, бие хаа гээд л эр хүний хүссэн бүхий л зүйлсийг тэднээс шаарддаг гэхэд болно. Тэдгээр охид шаардлагатай тохиолдолд мэс заслын аргаар хөх, өгзөгөө томруулдаг ч тохиолдол бий.

Дүр төрхөөр хуурах

3 VIP үйлчлүүлэгч

Дээд зэрэглэлийн иймэрхүү үйлчилгээ явуулдаг газрууд ихэвчлэн тусгай зочинг хүлээн авах VIP өрөө үйлчилгээнүүдтэй байдаг. Ингэснээр зочид тэндээс хүссэн бүхий л үйлчилгээгээ авах боломжтой. Түүнчлэн энд үйлчилдэг бичигдээгүй хуулийн нэг бол танд үйлчилсэн охидод "тип" буюу "гар цайлгах мөнгө"-ийг гомдоолгүй өгөх ёстой байдаг ажээ.

VIP үйлчлүүлэгч

4 Төлбөр, тип

Мэдээж хамгийн чухал зүйлсийн нэг бол төлбөр билээ. Хэрвээ та өөртөө үйлчилсэн бүсгүйд гар цайлгах мөнгийг хангалттай хэмжээнд өгвөл тэр таныг хэзээ ч гомдоохгүй. Гар цайлгах мөнгө дунджаар 50 доллараас 500 доллар хүртэл байдаг. Харин үйлчилгээний хөлсний тухайд тухайн газраар үйлчлүүлэх тасалбар нь 120 доллараас 350 долларын хооронд байдаг аж. Мэдээж нэмэлт үйлчилгээ авахаар бол өртөг нэмэгдэнэ гэсэн үг.

Төлбөр, тип

5 Секс

Та гайхаж байж магадгүй. Гэвч иймэрхүү газруудын заримд нь аюулгүй сексийг хүлээн зөвшөөрдөг. Өөрийн сонгосон бүсгүйдээ тохирсон тип өгөхөд болох нь тэр. Мэдээж бүх газрыг тийм гэж ойлгож болохгүй. Энэхүү үйлчилгээ нь ихэвчлэн VIP үйлчлүүлэгчдэд хамааралтай юм.

Секс

6 Нэмэлт үйлчилгээ

Нэмэлт үйлчилгээнд хамт усанд орох, массаж хийлгэх, тайчих үзүүлбэр үзэх, хамтдаа сархад хүртэх гэх мэт үйлчилгээнүүд багтдаг. Тэдгээр үйлчилгээ нь тогтсон тарифтай байх бөгөөд байнгын үйлчлэгчид ихэвчлэн нэг хүн дээрээ тус үйлчилгээг авдаг байна. Мэдээж аюулгүй байдал, ариун цэвэр зэрэг дээр дээд зэргээр анхаардаг.

Нэмэлт үйлчилгээ

7 Мэдрэмж

Тайчих үзүүлбэртэй газраар үйлчлүүлэгсэд тухайн үзүүлбэр болон түүнээс авах мэдрэмжийг илүүд үздэг. Учир нь тэд зөвхөн энд л дураараа цэнгэж, дунд чөмгөөрөө наадах шиг болдог гэнэ. Уянгалаг хөгжим, сайхан охидын намуухан хөдөлгөөн гээд л юугаар ч төсөөлөхийн аргагүй торгон мэдрэмжийг авдаг ажээ. Мэдээж ийм дээд зэргийн үйлчилгээг өгч чадах газар тоотой хэд л байдаг. Зарим нь тэр бүр сэтгэлд нийцэхээргүй үйлчилгээ, орчин, охидтой байдаг шүү дээ.

Мэдрэмж

8 Торгон агшин

Дууны хэмнэл, хөөрхөн охид, сархад зэрэггүйгээр энэхүү газрыг төсөөлөхийн аргагүй. Үйлчлүүлэгч "балга юм" хүртэж дотроо халаангаа, нэмэлт үйлчилгээгээ төлөөд охид хоорондоо хэрхэн "хөгжилдөх"-ийг, өөрийнх нь дур хүслийг хэрхэн өдөөхийг тэвчээртэй гэгч нь хүлээж суудаг. Энэ мөчийг л торгон агшин гээд байгаа юм шүү дээ.

Торгон агшин

9 Эротик үзүүлбэр

Тайчих үзүүлбэрийн гол утга учир нь эротик бүжиг, уян налархай хөдөлгөөн, үйлчлүүлэгчийн сэрлийг өдөөхөд оршино. Дур булаам охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, улмаар тэдгээр залуус тайчих үзүүлбэрт эрхгүй татагддаг. Ийм төрлийн үзүүлбэрт зөвхөн охид гэлтгүй эрчүүд ч гэсэн тайчдаг юм. Хамгийн гол нь тэд зүгээр ч нэг хувцасаа тайчихгүй, хөгжмийн хэмнэлд тааруулан донжтой гэмээр бүжиглэдэг. Түүнчлэн шонтой бүжгийг үнэхээр чадварлагаар хийж гүйцэтгэдэг байна. Дашрамд дуулгахад шонтой бүжиг нь сүүлийн үед зөвхөн тайчих үзүүлбэр биш, харин бүжгийн урлагийн нэгэн нарийн төрөл болтлоо хөгжөөд байгаа юм.

Эротик үзүүлбэр

10 Лоунж

Иймэрхүү газрууд үйлчлүүлэгчдийг өөртөө татах олон төрлийн үйлчилгээнүүд байдаг. Тохилог орчин, намуухан ая, дур булаам зөөгч, үйлчлэгч охид гээд л. Таныг ирснээр яван явтал уриалагханаар үддэг ажээ. Түүнчлэн хөгжим DJ  зэргүүд ч чухал үүргийг гүйцэтгэдэг.

Лоунж

11 Архи

Та тайчих үзүүлбэр үзүүлдэг газрыг зөвхөн охидоор төсөөлж болохгүй. Учир нь энд дэлхийн алдартай олон төрлийн сархад, дарс, виски байдаг. Тиймдээ ч залуус, бүсгүйчүүд тэрхүү амтлаг дарс, коктейлийг ууж, алжаалаа тайлахын тулд найз нөхдийн хамт зорин ирдэг байна.

Архи

12 Хамгаалалт

Согтуу хөлчүү хүмүүс үйлчлүүлэх хандлагатай учир иймэрхүү газрууд хамгаалалтын тал дээр үргэлж анхаарсаар ирсэн. Үйлчлүүлэгчдийг үүдээр орох мөчид л бусдыг гэмтээх зүйлс, гаднаас согтууруулах ундаа оруулж ирсэн эсэхийг нарийн нягталж, үйлчлүүлэгч ямар нэгэн зөрчил гаргасан тохиолдолд өндөр хэмжээний торгуулиас эхлээд хөөж гаргах хүртэлх арга хэмжээг авдаг байна.

Хамгаалалт

13 Бүжиг

Та анзаарч байсан бол тайчих үзүүлбэрийн охид зүгээр ч нэг хөөрхөн гоё биетэй, дурын хөдөлгөөнөө хийчихдэг биш юм. Тэд тайзан дээр гарахаас өмнө хэдэн сарын нөр их хөдөлмөрийн дүнд бүжгээ өөрийн болгож, бүрэн гүйцэд эзэмшиж чаддаг. Тэрчлэн шонтой бүжиг нь бэртэж гэмтэх асар их эрсдэлтэй бүжгийн төрөл төдийгүй спорт маягаар хийснээр эмэгтэйчүүдийн элдэв өвчин, биеийн галбир зэрэг дээд зэргээр хөгждөг давуу талтай ажээ.

Бүжиг

14 Тайчигчийн биед хүрэх

Дур булаам сайхан охидтой бүжиглэн, тэдний биед хүрч, үдшийг илүү халуухан өнгөрүүлэхийг хүссэн хүмүүс тус газрыг зорих нь их ажээ. Гэвч тэрхүү газар нь охидын бие болоод эмзэг газруудад нь зөвшөөрөлгүй хүрэхийг хатуу хориглодог байна. Харин нэмэлт төлбөрөө төлөөд, гарын мөнгө хангалттай өгсөн тохиолдолд тайчигчаас бүх хувцсаа тайлахыг шаардаж ч болно.

Тайчигчийн биед хүрэх

15 Тайчигчид

Шөнийн охид буюу тайчигч охид ихэвчлэн 18-30 насны хооронд байдаг ажээ. Түүнчлэн тэд өөрсдийн гэсэн нууц нэр, хүсвэл нүүрээ халхлах маск зэргийг зүүдэг. Ингэх нь тэдний эрх учраас үйлчлүүлэгч тэднээс нүүрний хаалтаа авах, жинхэнэ нэрээ хэлэх зэргийг шаардах эрхгүй гэнэ. Зарим газарт өөрийн нэр, зүс царайгаар алдаршсан охид байхыг үгүйсгэхгүй. Тэрчлэн олны танил хүмүүс ч гэсэн цагтаа шөнийн цэнгээний газруудад тайчигчаар ажилласан түүхтэй байдаг байна.

Тайчигчид

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()