Монгол цэргүүдийн тухай гадныхан ингэж бичжээ

Дундад зууны үеийн морьтон цэргээс авахуулаад өдгөө эх орныхоо алтан хилийг хамгаалж буй эрэлхэг дайчид бүгд зөвхөн монгол цэрэгт л байж чадах эрхэм чанар, үнэт зүйлстэй билээ. Эдгээр чанарууд нь төрөхөөс эхлэн сурсан морь унах, нум сум харвах төдийгүй багийн ажиллагааны системийг мөрдөхөд гол учир оршино. Түүнчлэн зөвхөн Монгол цэргүүд тулалдааны үед хүнд байдалд орсон ч, зүрх шантралгүй эцсийн хүчээ шавхан тулалдаж чаддаг юм. Ингээд та бүхэндээ гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичигдсэн, Монгол цэргийн талаар мэдээ мэдээллийг нэмэлт хачиргүй орчуулан хүргэе.

Монгол цэргүүдийн тухай гадныхан ингэж бичжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэд "Генералуудын өдөр"-ийг ёслол төгөлдөр тэмдэглэсээр байна

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд, 4-р сарын 24-нийг Монголын генералуудын өдөр болгон ёслон төгөлдөр тэмдэглэж иржээ. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, 9 офицерт хошууч генерал цолыг олгосон байна. 1944 оноос хойших 72 жилд, 158 генерал цолтон төрөн гарсан гэх судалгаа байдаг ажээ. 2006 оноос дэлхий нийтийн жишгийг даган бригадын генерал цолыг олгодог болсон билээ. Түүнчлэн генерал цолны зэрэглэлд өөрчлөлт оруулан бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолуудыг тус тус олгож байхаар болсон байна.

Тэд "Генералуудын өдөр"-ийг ёслол төгөлдөр тэмдэглэсээр байна

Тэд төсөвдөө 70 сая долларыг зарцуулсан

2015 оны байдлаар 70 сая долларыг Монгол цэргийн төсөв, тоног төхөөрөмжиндөө зарцуулсан байна. ОХУ-ын “Су-35” эсвэл “35 Т-90” маркын танк, армийн тоног төхөөрөмж зэргээр зэвсэглэсэн ажээ. Түүнчлэн хэдэн жилийн өмнө Монгол улс, АНУ-ын цэргийн тээврийн онгоц болох "C-130 Hercules" онгоцыг худалдан авах хүсэлтэй буйгаа илтгэсэн байдаг.

Тэд төсөвдөө 70 сая долларыг зарцуулсан

Дэлхийд 85-р байранд жагсдаг

Монгол улс цэргийн хүчин чадал, нөөц баялаг, тоног төхөөрөмжөөрөө дэлхийд 85-р байранд бичигдэж байна. Монгол цэргийн гайхалтай хүч чадлын үндэс нь Т-55, Т-62, Т-72 гэх мэт маркын танкууд, зэр зэвсгүүд нь байдаг гэнэ. Түүнчлэн хуурай замын хүчин нь,  нийт 450 гаруй танк, хуягт тээвэрлэгч 600 гаруй, 500 гаруй их буу, 450 гаруй агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, бусад цэргийн зориулалттай техник хэрэгсэлтэй юм. Эдгээр зэвсэг техникийн ихэнх нь 1980-аад оны эхээр Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдсэн байдаг бөгөөд нийт зэвсэг техникийн паркийн 60-80% нь 3 үеийн өмнөх, үлдсэн хувь нь 4 үеийн өмнөх ажээ.

Дэлхийд 85-р байранд жагсдаг

Монгол цэргүүдийн буу, зэвсэг тоног төхөөрөмжүүд сайжирсаар байна

Сүүлийн жилүүдэд Монгол Улс цэргийн нөөц, тоног төхөөрөмжиндөө ихээхэн анхаарал хандуулах болсон. Тэдний нэгээхэн хэсэг нь “T-72A”, “40 BTR-70M”, “20 BTR-80” маркын танкууд юм.  Батлан хамгаалах яамнаас 2014-2016 онуудад ОХУ-аас цэрэг-техникийн туслалцааны хүрээнд асуудал хэлэлцсэн байна. Монголын агаарын хүчинд 10 тээврийн онгоц, 7 нисдэг тэрэг байгаа ажээ.

Монгол цэргүүдийн буу, зэвсэг тоног төхөөрөмжүүд сайжирсаар байна

Цэрэг татлагад өршөөлийн хууль үйлчилдэг

Жилд цэрэг татлагад хамрагдах залуусын тоон үзүүлэлт, жилээс жилд өсөж буй нь үнэхээр гайхалтай хэрэг юм. Цэрэг татлагад тодорхой нэгэн хүндэтгэх шалтгааны улмаас, түүний зарланг түтгэлзүүлэх боломжтой ажээ.

Цэрэг татлагад өршөөлийн хууль үйлчилдэг

МУ ба НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа

Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны 2 цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 6700 гаруй цэргийн алба хаагч, Ирак, Косово, Афганистан Улсад явагдсан эвслийн цэргийн ажиллагаанд нийт 4500 орчим цэргийн алба хаагч тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.

МУ ба НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()