15
Португал - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.84 литр
Португал улс согтууруулах ундааны хэрэглээгээр ийнхүү удаах байранд жагсаж байна. Тэдний 55% нь дарс, 31% нь шар айраг, 11% цагаан архи, 3% бусад согтууруулах ундааг хэрэглэдэг ажээ. Түүнлэн тэдний 60 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна.
14
Словак - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.96 литр
Словак улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс цагаан архийг илүүд үздэг ажээ. Тэдний 46% цагаан архи эзэлдэг бол, 30% шар айраг, 18% дарс, 6%-ийг бусад төрлүүд эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 70 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ.
13
Орос - Нэг хүнд оногдох архины хэмжээ 10.12 литр
Хэзээд согтууруулах ундаагаар олны анхааралд багтдаг Орос улс ийнхүү 13-т жагсаж байна. Нийт хэрэглээний 51%-ийг хатуухан цагаан архи, 38% шар айраг, 11% дарс эзэлдэг гэнэ. Тэдний 55 орчим хувь нь эрчүүд байхад, бүсгүйчүүд нь ч гэсэн дутахааргүй дээгүүр хэрэглээтэй гэнэ.
12
Герман - 11.21 литр
Герман улс согтууруулах ундааны хэрэглээгээр 12-т оржээ. Тэдний 54% нь шар айраг, 28% нь улаан дарс, 18% цагаан архи, хэрэглэдэг ажээ. Мөн тэдний 57 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна.
11
Люксембург - 11.36 литр
Энэхүү улсын хувьд тэд дарсыг илүүтэй таашаан хэрэглэдэг. Тиймээс ч нийт хүн амын 43% дарс, 36% шар айраг, 21% цагаан архи тус тус хэрэглэдэг байна. Хүйсийн хувьд, мөн адил 57 орчим хувь нь эрчүүд, үлдсэн хувьд нь эмэгтэйчүүд орох ажээ.
10
Эстони - 11.36 литр
Эстони улс нь шар айргын хэрэглээгээрээ 41%-ийг эзэлдэг. Тус улсад шар айраг харьцангүй хямд байдаг бөгөөд энэ нь хүмүүст дам нөлөөдөг байх. 11%-ийг дарс, үлдсэн хувийг бусад төрлийн ундаанууд эзэлдэг ажээ. Тэдний 60 хувьд нь эрчүүд, үлдсэн хувь нь бүсгүйчүүд эзэлдэг байна.
9
Сент-Люс - 11.6 литр
Сент-Люс-ийн иргэд согтууруулах ундааны төрлүүдээс цагаан архийг илүүд үздэг ажээ. Тэдний 56% цагаан архи эзэлдэг бол, 30% шар айраг, 13% дарс, 1%- ийг бусад төрлүүд эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 53 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ.
8
Франц - 11.7 литр
Франц улс согтууруулах ундааны хэрэглээгээр 8-т оржээ. Тэдний 56% нь дарс, 23% нь архи, 19% шар айраг, 2% -ийг бусад бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг ажээ. Мөн тэдний 57 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна.
7
Ирланд - 11.92 литр
Ирланд улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс цагаан архийг илүүд үздэг ажээ. Тэдний 48% цагаан архи эзэлдэг бол, 18% дарс, 18% архи, 8%- ийг бусад төрлүүд эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 60 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ.
6
Австри - 12.1 литр
Австри улсад архи маш үнэтэй байдаг тул хүмүүс ихэвчлэн шар айргийг өргөнөөр хэрэглэдэг. Тэдний 50% шар айраг, 36% дарс, 14% архи батдаг байна. Хүйсийн хувьд 55 хувь нь эрчүүд, үлдсэн хувь нь бүсгүйчүүд байдаг гэнэ.
5
Гренада - 12.4 литр
Гренада улс согтууруулах ундааны хэрэглээгээр эхний 5-т багтжээ. Тэдний талаас илүү буюу 66% нь цагаан архи, 30% нь шар айраг, 4% дарсыг таашаан хэрэглэдэг байна. Мөн тэдний 57 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг аж.
4
Чех - 12.69 литр
Чех улс согтууруулах ундааны хэрэглээгээр ийнхүү 4-т жагсаж байна. Тэдний 54% нь шар айраг, 20% нь дарс, 26% цагаан архийг тус тус хэрэглэдэг ажээ. Хүйсийн хувьд 58 орчим хувь нь эрчүүд байдаг бол үлдсэн хувийг бүсгүйчүүд эзэлдэг байна.
3
Литва - 12.9 литр
Литва улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс шар айргийг илүүд үздэг ажээ. Тэдний 46% шар айраг эзэлдэг бол, 34% архи, 12% бусад, 1%- ийг дарс эзэлдэг байна. Нийт хэрэглээгээрээ 46 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг.
2
Андорра - 13.31 литр
Андорра улсын иргэд согтууруулах ундааны төрлүүдээс дарсыг илүүд үздэг ажээ. Тэдний 45% дарс, 35% шар айраг, 20% архи ордог байна. Хүн амын нийт хэрэглээгээрээ 60 орчим хувийг эрчүүд, үлдсэн хувьд бүсгүйчүүд байдаг ажээ.
1
Беларус - 14.37 литр
Жагсаалтыг тэгүүлж буй сүүлийн улс бол Беларус юм. Жилийн хэрэглээ 14.37 литр бөгөөд архины хэрэглээгээрээ бусад орноо эрхгүй тэргүүлдэг ажээ. Түүнчлэн тухайн улсад архитай холбоотой гэмт хэрэг, өвчлөлийн асуудлууд үргэлж байсаар ирсэн. Тэдний 47% нь архи, 31% нь шар айраг, 17% дарс, 5%-ийн бусад зүйлс эзэлдэг байна. Дашрамд дурьдахад манай улсын жилд нэг хүнд ноогдох архины хэмжээ нь 8-9 литр байдаг гэсэн тооцоо бий. Ямар азаар энэ жагсаалтанд орчихсонгүй вэ? ...