Хэнд ч тохиолдож болох сэтгэцийн өвчний шинж тэмдэг

Хүний бие организм гэдэг гайхалтай, басхүү сонин зүйлсээр дүүрэн юм. Ялангуяа сэтгэн бодох, бусадтай харилцах үед бидний тархи, биед төсөөлөхийн аргагүй олон зүйлс өрнөж байдаг. Гэвч зарим тохиолдолд мэдрэлийн ядаргаа, цочролд орох, авто осолд орох зэргээс үүдэн тайлбарлахын аргагүй олон өвчлөл, үзэгдлүүдтэй учрах магадлалтай. Тиймдээ ч өнөөгийн энэ их стресстэй нийгэмд дараах зүйлс бидэнд элбэг тохиолдож болно гэдгийг дуулгая. 

Хэнд ч тохиолдож болох сэтгэцийн өвчний шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ой санамжаа алдах

Холливуудын алдарт жүжигчин Том Хэнкс (Tom Hanks)-ийн тоглодог “Big” киног үзэж байсан уу? Кинонд жаал хүү өсөж том болохыг маш ихээр хүсэж, ид шидтэй тоглоомоос том хүн болгож өгөхийг хүсдэг. Харин нэг л өглөө сэрэхэд тэрээр насанд хүрсэн хүний биетэй, харин ухаан санаа нь жаахан хэвэндээ байдаг шүү дээ. Энэхүү кинон дээр гардаг үйл явдал, бодит амьдрал дээр биеллээ олжээ.
2008 онд Наоми Жэкобс (Naomi Jacobs) хэмээх орон гэргүй, мансууруулах бодист автсан 32 настай бүсгүй, өнгөрсөн 17 жилийн ой санамжаа алдсан байна. Хэдийгээр бие нь том боловч, ой ухаан нь 15 насандаа эргээд очсон гэдэг. Түүний хамгийн сүүлд санаж байгаа зүйл нь эгчтэйгээ давхар орон дээр авирч, Франц хэлнийхээ шалгалтад бэлдэж байсан үе гэнэ. Хамгийн хачирхалтай нь түүний энэхүү байдлыг хэрхэн оновчтой тайлбарлаж, хэвийн байдалд оруулахаа эмч нар одоо хүртэл мэдэхгүй байгаа аж.

Ой санамжаа алдах

2 3 хэмжээсээр харах

Энэхүү үзэгдэл нь дэлхийн нийт хүн амын 5-10 хувьд нь түгээмэл тохиолддог байна. Брюс Брижман (Bruce Bridgeman) хэмээх 67 настай эр, гэр бүлийнхээ хамтаар найруулагч Мартин Скорсезе (Martin Scorsese)-ийн "Hugo" хэмээх киног үзэхээр кино театр явжээ. Түүнд 3 хэмжээст зураглалыг харах нүдний шил авах боломжгүй байсан тул шилгүй орсон гэдэг. 
Гэвч хачирхалтай нь түүний нүдний өмнө гайхамшиг өрнөжээ. Хэдийгээр шилгүй байсан ч, бүхнийг өнгөтөөр 3 хэмжээст зураглалаар харж, өөрийгөө яг л супер баатар мэтээр санасан байна. Кино дууссаны дараа ч энэ байдал үргэлжилж, түүнийг нүдээ нухлан, анивчихад эргэн хэвийн байдалдаа орсон гэдэг. Энэхүү нөлөөлөл нь хэт их ачаалал, мэдрэлийн ядаргаанаас үүдэлтэй бөгөөд ийм хэвээрээ удаан явбал сэтгэцэд нөлөөлөх нь бий. 

3 хэмжээсээр харах

3 Инээдээ барьж дийлэхгүй байх

1929 онд Германы мэдрэлийн эмч Отфрид Фоестер (Otfrid Foerster), тархинд нь цус харвалт өгч, тархины урд хэсэгт нь цусны бүлэгнэл үүссэн нэгэн өвчтөнд мэс ажилбар хийжээ. Хагалгаа дууссаны дараа өвчтөн өөрийн мэдэлгүй инээж, хошин шогийн дэндүү гэмээр мэдрэмжтэй болсон байна. Түүний энэхүү байдал хүндэрч, зогсож чадахгүйгээр инээсээр л байсан гэдэг. Унтаж байхдаа ч гэнэт инээж сэрэх, харсан бүхнээ шоолох зэрэг нь галзуу хүнийг санагдуулж байсан нь ойлгомжтой. Гэвч энэ нь түүний тархиндаа хийлгэсэн мэс ажилбартай холбоотой байсан юм. 

Инээдээ барьж дийлэхгүй байх

4 Тархи дэлбэрэх гэж байгаа мэт өвдөх

Хэн нэгэн таны нэрийг дуудах төдийд л тархи хэзээ хэзээгүй дэлбэрэх гэж байгаа тэсрэх бөмбөг мэт маш их өвдөж байсан уу. Энэ нь мөн л тархинд илэрч болох, маш ноцтой үзэгдлүүдийн нэг юм. Үүнийг тархины тэсрэх синдром хэмээн нэрлэх нь ч бий. Одоогоор шалтгаан нөхцлийг нь илрүүлээгүй байгаа юм.
Зарим хүмүүс энэ үед хурц гэрлийг харж, өөрийгөө үхээд сэхсэн мэтээр санаж, тайлбарладаг байна. АНУ-ын нийт оюутнуудын дунд авсан судалгаагаар, тэдний 22 хувь нь энэ мэт шаналлыг мэдэрч байсан гэнэ.  Магадгүй үүний шалтгаан нь компьютерийн хэт хэрэглээ байж болох юм.

Тархи дэлбэрэх гэж байгаа мэт өвдөх

5 Хэн нэгний бие

Нэг л өглөө сэрэхэд таны гар, хөл, үе мөч хүнийх мэт сэтгэгдэл төрвөл яах вэ? Та өөрийн гар, хөлийг урьд нь харж байгаагүй, хүний хөл мэтээр санаж, төсөөлөх болно. Бас хөдөлгөе хэмээн хичнээн хичээвч чадахгүй байна гээд бод доо. Тус үзэгдлийг “Somatoparaphrenia” хэмээн нэрлэдэг байна. Өөрийн үе мөч, гар хурууг харь гарагийн хүнийх, эсвэл өөр нэгнийх гэдэгт бас итгэнэ. Энэ нь мөн л гүн цочирдол, тархины гэмтэл зэргээс болдог ажээ.

Хэн нэгний бие

6 Өөрийн ихрээ харах

Өөрийгөө ихэр болсон, хувилагдсан мэтээр санах үзэгдэл юм. Одоогоос 20 жилийн өмнө, 21 настай нэгэн эр энэхүү хачирхалтай үзэгдлээр өвчилжээ. Тэрээр гэрийнхээ хаа сайгүй өөрийн "ихрийг" харж, аль нь жинхэнэ өөрөө гэдэгтээ ч эргэлзэж эхэлсэн байна. Улмаар өөрийгөө хянаж чадахаа байж, галзуурч эхэлсэн гэнэ. Өөрийгөө хиймэл, хуурамч хэмээн санаж, дөрвөн давхрын цонхоор үсэрсэн ч азаар амьд гарчээ.

Өөрийн ихрээ харах

7 Хэсэгхэн зуурын ой санамжтай болох

Шүдний эмчид үзүүлэх, эмчилгээ хийлгэх дуртай хүн ховор биз ээ. 2005 оны 3-р сарын 14 өдөр, Виллиам (William) хэмээх эр, шүдний сувгийн эмчилгээ хийлгэхээр очоод ахин "гарч ирээгүй" юм. Мэдээж шүдний эмч түүнийг хөнөөгөөгүй. Залуу ийнхүү эмчилгээ хийлгэснээс хойш ердөө 90 минутын ой санамжтай болон хувирсан байна. Тархи мэдрэлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очиход түүнийг тархины сааталд орсон хэмээх оношийг тавьжээ. Харамсалтай нь тэрээр үүрд энэ хэвээр үлдсэн гэдэг.

Хэсэгхэн зуурын ой санамжтай болох

8 Тольны тусгалаа андуурах

1933 онд дэлгэцийн хүртээл болж байсан ах дүү Марксийн кино “Dark Soup”-ийг санагдуулам энэхүү үзэгдэл нь маш цөөн тохиолдолд ажиглагддаг. Энэ нь толин дээрх өөрийн тусгалыг бодит хүн мэтээр санаж, түүнтэй ярилцахыг хэлдэг. Толины эмгэгт өртсөн хүмүүс толины цаана амьдрал байгаа мэтээр санаж, тусгал бүрдээ харилцан, түүнийг барьж авах гэж оролддог гэнэ. Ихэвчлэн осол гэмтэл, гэнэтийн цочирдол зэргээс үүдэлтэй энэ мэт өвчлөлүүд дэлхий нийтэд цөөнгүй тохиолдоно. Эдгэрэх хугацаа нь харилцан адилгүй учир, хүн бүрд өөр өөр эмчилгээ хэрэгтэй гэнэ.

Тольны тусгалаа андуурах

9 Зүрх буруу газар цохилох

Хүний эрхтэн систем, бие организм өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй үүрэгтэй байдаг. Харж, сонсож, амьсгалах, зүрх цохилох гэх мэт... Тэгвэл тэдгээр эрхтэн системийн байрлал өөрчлөгдөж, зүрх тань гэдсэн дээрээ цохилоод байна гэж төсөөлөөд үз дээ. 2014 онд нэгэн эр өөрийн зүрхийг гэдсэн дотор нь цохилоод байна хэмээсээр эмнэлэгт иржээ. Гэвч энэ нь түүний бодит зүрх байгаагүй юм. Карлос өөрийн цээжин хэсэгт байрлах эрхтнээ мэдрэхгүй, тухайн хэсгээ хөндий хоосон мэтээр санаж байжээ. Түүний биеийн байдал хэвийн байсан ч, өөрийгөө үхэж байна хэмээн шаналсаар байсан гэдэг.

Зүрх буруу газар цохилох

10 Нойргүйдэх

Хүнийг тайван амгалан амьдарч, эрүүл саруул аж төрөхөд нойр маш чухал үүрэгтэй. Гэвч энэхүү синдромын үед, тухайн хүн хэдэн ч нойрны эм уугаад унтаж чаддаггүй байна. Хэдийгээр нүдээ аниад, орондоо ороод хэвтсэн ч хэсэг хугацааны дараа хагас ухаантай, унтаа байдалтай зүүдэндээ явж эхэлдэг. Тэд яг л амьд үхдэл мэт, өөрийн ухаангүй хүнтэй ярьж, хувцасладаг ажээ. Ингэж явсаар унтаагаараа осолд орох, нас барах тохиолдлууд ч цөөнгүй. Тархи, бие амрахгүй учир мэдрэлийн ядаргаанд орж, цаашлаад байдал бүр дордон галзуугийн шинж тэмдгүүд ч илэрдэг ажээ.

Нойргүйдэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()