Оскарын шагнал авч байсан үзэсгэлэнтэй одууд

Академийн шагнал буюу Оскарын шагнал нь Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг, кино үйлдвэрлэлийн салбарын хүмүүсийн гаргасан амжилтыг үнэлэх зорилготой шагнал юм. Энэхүү арга хэмжээ нь дэлхийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Дашрамд дурдахад, тус академийг анх Метро-Голдвин-Мэйр студийн дарга Луис Б. Мэйр (Louis B. Mayor) сэдсэн гэдэг. Ингээд та бүхэндээ Оскарын шагнал авч байсан бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийг тоймлон хүргэж буйдаа таатай байна.

Оскарын шагнал авч байсан үзэсгэлэнтэй одууд


1. Пенелопе Круз (Penelope Cruz)
Өдгөө 41 настай Испанийн үзэсгэлэнтэй жүжигчин, загвар өмсөгч Пенелопе Круз, 2008 онд “Vicky Cristina Barcelona” хэмээх киноны туслах дүрээрээ Оскарын шагналыг авч байжээ. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсан анхны Испани эмэгтэй жүжигчин юм.



2. Натали Портман (Natalie Portman)
Натали Портман 2010 оны Оскарын шагналаас оны шилдэг эмэгтэй жүжигчин хэмээх алдрыг хүртэж амжсан Израйль гаралтай Америкийн жүжигчин юм. Түүнчлэн хоёр улсын иргэншилтэй ажээ.



3. Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливуудын шигтгээ болсон сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Анжелина Жоли Оскарын нэг удаагийн, Дэлгэцийн жүжигчдийн холбооны хоёр удаагийн, Алтан Бөмбөрцөг кино наадмын  гурван удаагийн шагналтай юм.



4. Холли Берри (Halle Berry)
Өдгөө 49 настай жүжигчин Холли Берри 2002 онд “Monster`s Ball” хэмээх киногоороо  Оскарын шагнал авсан анхны өнгөт арьст жүжигчин юм. Тэрээр 2000 онд Алтан бөмбөрцөг, Эми шагнал гардуулах ёслолуудаас тус тус шилдэг  жүжигчний шагналуудыг авч байжээ.



5. Одри Хепберн (Audrey Hepburn) 1929-1993
Британий жүжигчин, хүмүүнлэгийн үйлстэн Одри Хепберн, бүх цагийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор ордог. Тэрээр 1953 онд “Roman Holiday” киноны гол дүрд нь тоглосон бөгөөд  тэрхүү киногоороо Оскарын шилдэг жүжигчний шагналыг хүртсэн юм. Түүнчлэн 1999 онд түүнийг Америкийн бүх цаг үеийн хамгийн агуу эмэгтэй жүжигчдийн нэгээр тодруулсан байна.



6. Грейс Келли (Grace Kelly) 1929-1982
Америкийн жүжигчин, Монакогийн гүнж Грейс Келли  1956 онд Монакогийн хунтайж 3-р Райнертай гэрлэсэн юм. Тэрээр 1954 онд “The Country Girl” кинонд тоглосноор Оскарын шагналыг хүртсэн. Түүнчлэн түүнийг 1999 онд Америкийн кино институт, Америкийн кино урлаг дахь шилдэг эмэгтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор оруулжээ.



7. Софи Лорен (Sophia Loren)
Италийн жүжигчин Софи Лорен нь 1962 онд “Two Women” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагналыг авсан юм. Энэ нь гадаад хэл дээрх бүтээлээр Академийн шагнал хүртсэн анхны эмэгтэй жүжигчин болж байжээ. Тэрээр  олон улсын хэмжээний 50 орчим шагналыг хүртсэний  дотор хоёр Оскар, долоон Алтан Бөмбөрцөг, нэг Грэммигийн шагналууд тус тус багтсан байдаг.



8. Жейн Фонда (Jane Fonda)
Өдгөө 78 настай жүжигчин, улс төрийн зүтгэлтэн, загвар өмсөгч гээд л тал бүрийн авьяастай Жейн Фонда, Оскарын хоёр удаагийн шагналт үзэсгэлэнт бүсгүй юм. Тэрээр эхний шагналаа 1978 онд “Coming Home” киногоороо авсан байна.



9. Ким Бейсингер (Kim Basinger)
Жүжигчин Ким Бейсингер олон алдартай загварын сэтгүүлүүдийг үзэсгэлэнтэй төрхөөрөө чимж байсан билээ. Тэрээр 1997 онд тоглосон "L.A. Confidential" киногоороо Оскарын шилдэг жүжигчний шагналыг авч байсан.



10. Женнифер Коннелли (Jennifer Connelly)
Жүжигчин, загвар өмсөгч Женнифер Коннелли 2001 онд жүжигчин Рассел Кроу (Russell Crowe)-той хамтран тоглосон “A Beautiful Mind” киногоороо Оскар наадмаас шилдэг жүжигчний шагналыг авсан юм.



11. Кэтрин Зета-Жонс (Catherine Zeta-Jones)
Олон алдартай бүтээлүүдээрээ өөрийнхөө авьяас, гоо үзэсгэлэнг дэлгэцийн бүтээлүүддээ мөнхөлсөн, Английн жүжигчин Кэтрин Зета-Жонс 2002 онд тоглосон “Chicago” хэмээк киногоороо Оскарын шагналыг хүртсэн байдаг.



12. Шарлиз Терон (Charlize Theron)
Өмнөд Африкаас гаралтай Холливудын үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Шарлиз Терон 2003 онд цуврал алуурчны бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Monster” киногоороо чадварлаг жүжигчин болохоо батлан харуулж, Оскарын шилдэг шагналыг авсан байна.



13. Рейчел Вайс (Rachel Weisz)
Та бидний сайн мэдэх "Муми" киноны баатар, Англи гаралтай Америкийн жүжигчин Рейчел Вайс, 2005 онд тоглосон “The Constant Gardener” киногоороо шилдэг эмэгтэй жүжигчний шагналын эзнээр тодорсон ажээ.



14. Энн Хэтэуэй (Anne Hathaway)
Холливуудын үзэсгэлэнтэй жүжигчдийн нэг Энн Хэтэуэй, 2010 онд Эмми шагнал гардуулах ёслол,  2013 онд Алтан бөмбөрцөг кино наадам, 2012 онд  Оскарын шагналыг тус тус авч байжээ. 



15. Женифер Лоуренс (Jennifer Lawrence)
"Өлсгөлөн тулаан" киногоороо бид бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин бүсгүй маань 2012 онд “Silver Linings Playbook” хэмээх киногоороо Оскарын нэр хүндтэй шагналыг авсан юм.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()