Зөвхөн хоньчид очдог Норвегийн эгц хадан цохиот бяцхан арал

Луйтла-Дуймун бол Атлантын далайд оршдог, хад чулуунаас бүтсэн жижиг арал юм. Тус арал нь Дани улсын харъяалалд багтдаг бөгөөд дээр нь нэг ч хүн амьдардаггүй. Хачирхалтай нь Луйтла-Дуймун дээр хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй олон хонь бэлчиж байдаг аж.

Зөвхөн хоньчид очдог Норвегийн эгц хадан цохиот бяцхан арал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Луйтла-Дуймун нь хэдий Дани улсын мэдлийнх ч байршлын хувьд Исланд болон Норвегийн усан хилийн голд орших бөгөөд Фарерын бүлэг арлууд дундаа хамгийн жижигт тооцогддог. Ерөнхийдөө Фарерын бүлэг арлуудаас ганцхан энэ арал дээр л  байнга суурьшдаг хүн байдаггүй байна.

Тус арлын нийт талбай нь 1 км2-аас бага ч өндөр нь 400 м-ээс илүү юм. Зарим үед арлын орой хэсэг нь үүлээр хучигдсан байдаг тул Луйтла-Дуймуныг "хөвсгөр малгайт" гэж хочлох болжээ.

Өндөр уулсын оргил дээр хүйтэн агаар дээш хөөрч конденсацид орсны нөлөөгөөр ийм малгай шиг үүлс үүсдэг байна. Харин Луйтла-Дуймуны дээрээс нь хүйтэн агаарын урсгал орж ирэн үүл үүсгээд, тунадас болон буудаг аж.

Эрэг нь эгц хадан цохиотой, эргэн тойрны бүс нь хүйтэн уур амьсгалтай учраас энд хэзээ ч хүн суурьшиж байгаагүй гэнэ. Харин гагцхүү шувууд болон хонь амьдардаг ажээ.

Хүй нэгдлийн үед Европ тивд амьдарч байсан хүмүүс тус арал дээр ирж, хонь хариулан аж төрдөг байжээ. Гэвч хатуу ширүүн уур амьсгалын улмаас хоньчид өөрсдөө арлыг орхиж, үлдээсэн хонин сүрэг нь он цагийн эрхээр зэрлэгшсэн байна.

Биеэр жижиг, нимгэн ноостой байсан тэдгээр хонинууд 1860-аад оны үед далайчдын хүнс болоод дуусчээ. Өдгөө тус арал дээр буй хонинууд нь ойролцоох арлаас завиар авчирч тавьсан фермийн мал аж. Тэднийг Луйтла-Дуймун дээр тайван, эрх дураар нь бэлчүүлээд, зун бүр ноосыг нь авдаг гэнэ. 

Хавар бүр хоньчид олс ашиглан эгц цохио өөд хонио зөөж, арлын орой дээрх бэлчээрт нь хүргэдэг аж. Харин өвлийн улиралд тэнд амьтан ч тэсэхээргүй хүйтэн болдог тул хонио бүгдийг нь дахин олсоор буулгадаг гэнэ. Дараа нь ойролцоох Сувура хэмээх арал дээр хонинуудыг нийлүүлэх бөгөөд тэндээс эзэд нь ялгаж авна. 

Тус арлын өвөрмөц үүлэн оргилыг үзэх гэсэн хүмүүс хэдэн мянгаараа ирэх болжээ. Тэдний зарим нь эр зоригоо шалган, эгц хадан эрэг рүү нь авирдаг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()