Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ бол Ким Кардашьянтай маш адилхан гэдгээрээ олны танил болоод буй Канадын загварын блог хөтөлдөг, өдгөө 35 настай Камила Осман (Kamilla Osman) юм. Түүний бусдаас ялгарах гол онцлог бол Кимтэй адилхан болох гэж мэс засал хийлгүүлээгүй, өөрийн унаган төрхөөрөө олныг гайхшруулсан явдал билээ.
Тэрээр 2 хүүхдийн ээж хэдий ч наснаасаа залуухан, Кимээс ч үзэсгэлэнтэй харагдах аж. Иймдээ ч түүний инстаграм хаяг 151 мянган дагагчтай (Түүний инстаграм хаяг @kamiosman) юм байна.
Түүний гол зорилго бол Кимтэй адилхан харагдах биш харин өөрийн загварын блогоо дэлхий дахинд таниулах юм. Камилаг бүр 15 настай байхад нь л Ким Кардашьянтай адилхан хэмээн хүмүүс ярьдаг байжээ. Харин тэр Кимийг бус, харин түүний ээж Крис Женнер (Kris Jenner)-ээр илүү бахархаж, шүтэн биширч явдаг гэнэ. “Крис бол жинхэнэ босс ээж. Би түүнд хайртай” хэмээн Камила хэлжээ.
Түүний зургуудыг хараад Кардашьян байна хэмээн та андуурсан л биз дээ?
Үнэхээр ч түүний хувцаслалт, нүүр будалт, зураг авахуулдаг байрлал нь хүртэл Кимийн ихэр гэж харагдахаар аж.
Видео