Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Охины ээжийн хоёр тархи нь хоёулаа гэмтэлтэй бөгөөд энэ нь мэдрэлийн системд нь нөлөөлж, хүнтэй харьцахад бэрх болсон байна. Харин 17 настай ах нь хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хэмээн оношлогдсон, байнга л амиа хорлох оролдлого хийн охиныг сандаргадаг аж.
Үйл явдал үүгээр ч дууссангүй. 2 настай бяцхан дүү нь хэл яриа, харилцааны доголдолтой бөгөөд түүнд ч гэсэн асар их арчилгаа, анхаарал халамж хэрэгтэй. Эми хичээл номоо чадахынхаа хэрээр хийхийн зэрэгцээ, ах, ээж, дүү гурваа халамжилж, гэр орноо ч цэвэрлэдэг байна.
Гэсэн ч тэр хэзээ ч гэр бүлийнхэндээ уурлаж, бухимдаж, амьдралдаа гутарч үзээгүй. Яг үнэндээ хүн хайртай хүмүүсээ чадлын хэрээр хайрлаж, халамжлах гэж л төрдөг болохоос хувиа хичээх гэж төрдөггүйг энэ охины амьдралаас илхэн харж болно.
Охиндоо баярлаж явдгаа хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй ээж нь түүнд гэнэтийн бэлэг барихаар шийдэж, телевизийн нэвтрүүлгээр дамжуулан бэлэг өгүүлжээ. Түүний баярлаж байгааг шууд эфирээр дамжуулсан байна.
Гэр бүлийнхэн нь түүнд таблет бэлэглэжээ. Охин үүний талаар үргэлж л ярьдаг хэдий ч авах чадал нь хүрдэггүй байсан аж.
Видео