Жижи Хадид, Зейн Малик нар хүүхэдтэй болно

Жижи Хадид, Зайн Малик нар эргэн нийлээд зогсохгүй, гэр бүлийн амьдралаа эхлүүлэхээр шийджээ. TMZ болон Entertainment Tonight-д тэднийг анхны хүүхдээ хүлээж байна хэмээн мэдээлжээ. Жижи Хадид 20 орчим долоо хоногтой жирэмсэн бөгөөд ургийн хүйс одоогоор тодорхойгүй байгаа аж. 

Жижи Хадид, Зейн Малик нар хүүхэдтэй болно
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хадид өнгөрсөн 2-р сард  i-D сэтгүүлд өгсөн ярилцлагадаа гэр бүлтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд загварын карьерын талаар асуухад "Би нас ахиж яваа... Нэг л өдөр гэр бүл зохиох нь тодорхой харин насан туршдаа моделын ажил хийх эсэхээ хэлж мэдэхгүй байна. Загварын салбар маш бүтээлч, эрч хүчтэй байдаг нь надад таалагддаг. Хамт ажилладаг хүмүүс маань намайг аз жаргалтай болгодог, ийм хүмүүсээр хүрээлүүлж байгаадаа би өөрийгөө азтай гэж боддог. Гэхдээ хэн мэдэх билээ, нэг л өдөр би өдөржин гал тогооноос салдаггүй гэрийн эзэгтэй болох ч юм бил үү" хэмээн ярьсан байна. 

Хадид, Малик нар 2015 оны сүүлээр болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд байнга салж нийлдэг байсан. Харин тэд саяхан эргэн нийлжээ. Хадид одоогоор жирэмсэн гэдгээ албан ёсоор мэдэгдсэн зураг юмуу пост цахим сүлжээнд оруулаагүй. 

Тэрээр амралтын өдрүүдээр Малик болон гэр бүлийнхэнтэйгээ 25 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн зургуудаа инстаграмдаа оруулж, өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

Сэтгэгдэлдээ тэрээр "Надад энэ дэлхийн хамгийн сайхан хайрыг мэдрүүлж, онцгой нэгэн болгодог хайртай гэр бүлийнхэнтэйгээ 25 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн энэ өдөр миний хувьд хамгийн онцгой байлаа. Мессеж бичиж мэнд хүргэсэн бүх хүмүүстээ баярлалаа, та нартай сэтгэл зүрхээрээ хамт байсан шүү. Хайртай хүмүүс маань эрүүл энх байгаад би хамгийн их баяртай байна. Цаашдаа ч олон жил хамт байгаасай. 25 насны төрсөн өдрөө би хэзээ ч мартахгүй, энэ хорио цээр миний баярыг төгс болгоно гэж төсөөлөө ч үгүй явлаа. "Cake Boss"-ын надад зориулж хийж өгсөн бялуу үнэхээр гайхалтай байлаа." хэмээн бичжээ. 

Эх сурвалж: ELLE

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()