Алдартай одуудын төрсөн ах дүүс

Олны танил алдартай хүмүүсийн амьдрал бидний нүднээ үргэлж  ил байсаар ирсэн. Тиймээс ч тэдний хэнтэй уулзах, юу өмсөх, тэрчлэн муу зуршлууд гэх мэт зүйлсийг ч хүмүүс цахим ертөнцийн тусламжтайгаар хэзээд мэдчихсэн байдаг нь нэг бодлын төвөгтэй юм. Хэдий тийм ч бид тэдний ах дүүсийн талаар төдийлөн мэддэггүй шүү дээ. Ингээд та бүхэндээ сонирхуулах үүднээс алдартай одуудтай үнэхээр адилхан, тэдний төрсөн ах дүүсийг танилцуулж байна.
Алдартай одуудын төрсөн ах дүүс


1. Брэд Питт (Brad Pitt)
Холливуудын нэртэй жүжигчин Брэд Питтийн дүүг Дуг Питт (Doug Pitt) гэдэг бөгөөд тэрээр бизнесмэн юм. Түүнчлэн тэрээр ахынхаа адил сайн үйлсэд харамгүй гар сунган ажилладаг байна.



2. Тайлор Свифт (Taylor Swift)
Үзэсгэлэнтэй дуучин бүсгүй Тайлор Свифтийн дүүг Остин Свифт (Austin Swift) гэдэг ажээ. Тэрээр одоогоор Нотр-Дамын их сургуульд суралцдаг гэнэ.



3. Жон Хедер (John Heder)
Алдартай жүжигчин, продюсер Жон Хедерийн ихрийг Дэн Хедер (Dan Heder) гэдэг ажээ.



4. Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)
Өдгөө 43 настай, залуу сайхан зүс царайгаараа олон хүмүүсийн үлгир дууриалал болсон жүжигчин Гвинет Пэлтроу-ийн дүүг Жейк Пэлтроу (Jake Paltrow) гэдэг бөгөөд тэрээр кино найруулагч, зохиолч юм.



5. Эштон Катчер (Ashton Kutcher)
Олон эмэгтэйчүүдийг хайрыг татсан дур булаам залуу жүжигчин Эштон Катчерийн ихэр ахыг Майкл Катчер (Michael Kutcher) гэдэг. Тэрээр зүрх шилжүүлэн суулгах хариуцлагатай, ур чадвар шаардсан мэргэжлээр ажилладаг.



6. Жизель Бундхен (Giselle Bundchen)
Дэлхийн хамгийн баян моделиудын нэг Бразилийн сайхан бүсгүй Жизель 5 эгчтэй бөгөөд доорх зурган дээр зөвхөн гурвыг нь л харуулжээ. Тэднийг Габриэла Бундхен (Gabrielа Bundchen), Патрисия Бундхен (Patricia Bundchen),  Рафаэла Бундхен (Rafaela Bundchen) гэдэг байна.



7. Крис Хемсворт (Chris Hemsworth)
Австралийн ах дүү  жүжигчин болор  Крис Хемсворт , Лиам Хемсворт нарыг хүмүүс сайн мэдэх юм. Гэвч тэдний ах Льюк Хемсворт (Luke Hemsworth)-ийг төдийлөн мэдэхгүй бизээ. Тэрээр Авсралид эхнэр 3 хүүхдийнхээ хамт нам жим амьдардаг аж.



8. Анжелина Жоли (Angelina Jolie)
Холливуудын үзэсгэлэнтэй чадварлаг жүжигчдийн нэг Анжелина Жолигийн ах  Жеймс Хейвен (James Haven) 2006 оноос жүжиглэж эхэлсэн боловч төдийлөн амжилтанд хүрэлгүй, продьюсер хийж байгаа юм.



9. Зак Эфрон (Zack Efron)
Өсөж яваа залуу жүжигчин Зак Эфронын дүүг Дилан Эфрон (Dillon Efron) гэдэг. Харамсалтай нь тэрээр ах шигээ царайлаг биш бололтой.



10. Зуи Дешанель (Zooey Deschanel)
Америкийн жүжигчин дуучин Зуи Дешанель болон түүний эгч Эмили Дешанель (Emily Deschanel)



11. Бейонсе Ноулз (Beyonce Knowles)
Дуучин Бейонсегийн дүүг Соланж Ноулз (Solange Knowles) гэдэг бөгөөд тэрээр дуучин, жүжигчин, DJ  гэх мэт төрөл бүрийн авьяастай.



12. Бен Аффлек (Ben Affleck)
Алдартай жүжигчин, найруулагч Бен Аффлекын дүүг Кейси Аффлек (Casey Affleck) гэдэг бөгөөд тэрээр мөн ахтайгаа ижилхэн ажил хийдэг юм.



13. Эмма Уотсон (Emma Watson)
“Харри Потер” киногоороо бид бүхний танил болсон жүжигчин  Эмма Уотсоны ах Алекс Уотсон (Alex Watson) өдгөө загвар өмсөгч, жүжигчнээр ажилладаг.



14. Жеймс Франко (James Franco)
Америкийн жүжигчин, найруулагч  Жеймс Франкогийн дүү нарыг Дэйв Франко(Dave Franco),  Том Франко (Tom Franco) гэдэг бөгөөд тэд бүгд урлагт хөл тавьсан авьяаслаг уран бүтээлчид юм.



15. Жейк Жилленхол (Jake Gyllenhaal)
Жүжигчин Жейк Жилленхолын эгчийг Мэгги Жилленхол (Maggie Gyllenhaal) гэдэг бөгөөд тэр ч мөн адил жүжигчин мэргэжилтэй.



16. Скарлетт Йоханссон (Scarlett Johansson)
Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссоний ихрийг Хантер Йоханссон (Hunter Johansson ) гэдэг ажээ. Та түүнийг ихэр гэж бодоогүй л биз дээ.



17. Оуэн Уилсон (Owen Wilson)
Алдартай жүжигчин Оуэн Уилсоны ах найруулагч Эндрю Уилсон (Andrew Wilson ), харин дүү жүжигчин Люк Уилсон (Luke Wilson ) нар бүгд урлагын салбарт өрсөлдөхуйц авьяаслаг уран бүтээлчид юм.



18. Майли Сайрус (Miley Cyrus)
Дуучин Майли Сайрусын эгч бол дуучин Брэнди Сайрус (Brandi Cyrus ) юм. Түүнчлэн түүнийг ахыг Брайсон Сайрус (Breyson Cyrus), харин дүү нь залуу жүжигчин Ноа Сайрус (Noah Cyrus) ажээ.



19. Марк Уолберг (Mark Walberg)
Алдартай жүжигчин, продьюсер Марк эцэг эхээс 9-лээ төрсөн бөгөөд тэрээр айлын хамгийн бага нь ажээ. Зурган дээр тэрээр Донни Уолберг (Donnie Walberg), Пол Уолберг (Paul Walberg), Жим Уолберг (Jim Walberg), 3 ахынхаа хамтаар байна.



20. Женнифер Лоуренс (Jennifer Lawrence)
Жүжигчин Женнифер Лоуренсын ах нарыг Бен Лоуренс (Ben Lawrence), Блейн Лоуренс (Blaine Lawrence) гэдэг ажээ. Түүнээс үнэхээр өөр харагдаж байгаа биз?



21. Адам Левин (Adam Levine)
“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Левиний дүүг Майкл Левин (Michael Levin) гэдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()