Монгол хүн анх удаа “Нобел”-ийн шагнал хүртжээ

Монгол улсаас химийн зэвсгийн шинжээч хурандаа, доктор Д.Эрдэнэцогт тус шагналыг 2013 онд баг хамт олноороо хүртсэн байдаг. Гэвч даруу төлөв зангаасаа болж, энэ талаарх мэдээллийг олонд хүргэхийг хүсээгүй хэмээн ойр дотны хүмүүс нь ярьсан юм.
Монгол хүн анх удаа “Нобел”-ийн шагнал хүртжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Энэ үйл явдал 2013 онд болсон бөгөөд Нобелийн Энх тайвны салбарын шагналыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын дэргэдэх Химийн зэвсгийн хориглох байгууллага (OPCW)-ийн гишүүдэд олгосон билээ. НҮБ-ээс Сирийн химийн дайныг зогсоохоор 23 химийн зэвсгийн шинжээч Сири улсыг зорьсны нэг нь Монгол хүн байсан юм.



Сирид химийн зэвсэг ашиглахыг зогсоосон гавьяаг нь үнэлж эдгээр шинжээчдэд Нобелийн шагнал олгосон байна.



ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ
1962 онд Завхан аймгийн Ургамал суманд малчны гэрт төрсөн. ОХУ-д цэргийн дээд академи, АНУ-д Аюулгүй Байдлын Коллеж, Хуулийн сургууль, Европын Холбоонд НАТО-н цэргийн сургууль  төгссөн.



1980 оноос Зэвсэгт хүчинд байлдагч, салаа болон ротын захирагч, албаны дарга, штабын дарга, БХИС-д ЭША, БХЯ-нд ахлах мэргэжилтэн, эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2005 оноос Гаагад,  НҮБ-ын Химийн зэвсэг хориглох тусгай байгууллага /OPCW/-д  олон улсын зэвсгийн шинжээчээр тасралтгүй 10 гаран жил амжилттай сайн ажиллаж, багаараа "Нобелийн Энх тайвны шагнал" хүртсэн. Цөм, химийн зэвсгийн инженер мэргэжилтэй, хурандаа цолтой, ЦШУ-ны доктор, Орос, англи, франц, араб хэлтэй, Олон улсын марафон гүйлтийн мөнгөн медальт, “Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулсан.











Харин Нобелийн шагнал (шве. Nobelpriset, норв. Nobelprisen, англ. Nobel Prize) нь динамитыг нээсэн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхэлсэн дэлхийн хэмжээний жил тутмын шагнал юм. Эрдэмтэн Альфред Нобел 1833-1896 оны хооронд амьдарч байжээ. 

Энэ жилийн Нобелийн шагнал гардуулах ёслолыг ЭНД дарж үзээрэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()