Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шагнал гардуулах ёслолын орой нь буюу хүндэтгэлийн зоог барих арга хэмжээ нь Стокгольм хотын төв танхимд болсон бөгөөд Карл XVI Густаф хааны гэр бүл тэргүүтэй, язгууртан удмынхан, “Нобелийн шагналтан” хүмүүс, элч төлөөлөгчид хуран цугларсан гайхалтай үдэш болжээ.
1. Танхим тэр чигтээ алтлаг өнгөөр гэрэлтэн, авьяас чадвар, бүтээлч сэтгэхүй, сод туурвилын эзэд болсон бахархам хүмүүс ийнхүү амжилтаа тэмдэглэн саатсан юм.
2. Шведийн угсаа залгамжлах тулгар биетэй гүнж Викториа болон химийн салбарын “Нобелын шагналтан” Канадын эрдэмтэн Артур МакДоналдын хамт.
3. Шведийн хааны удамд орж ирсэн анхны гүнж Софиа, физикийн салбарын “Нобелийн шагналт” Японы эрдэмтэн Такаки Кажита нар.
4. Шведийн хаан Карл XVI Густаф болон Сильвиа хатан хаан нарын отгон гүнж Мадалейн, химийн салбарын “Нобелийн шагналт” Америкийн эрдэмтэн Паул Модрих нар.
5. Шведийн угсаа залгамжлах ханхүү Карл Филипп, түүний эхнэр Софиа гүнж.
6. Эрдэмтэн Альфред Нобелийн таалал төгссөн хот болох Италийн Сан Ремо хотоос энэхүү үйл ажиллагаанд зориулан 20,000 цэцэг илгээсэн байна.
7.
8.
9. Шведийн хатан хаан Сильвиа, Шведийн молекул биологич, эрдэмтэн профессор, Европын холбооны судалгаа шинжилгээний консулын дэд ерөнхийлөгч Карл Хенрик Хелдиний хамт.
10. Нобелийн шагналт Японы эрдэмтэн Такажи Кажитагийн эхнэр Мичико Кажита болон хаан Карл XVI Густаф нар танхимд орж ирж байна.
11. Шведийн гүнж Маделейн
12. Шведийн хатан хаан Сильвиа
13. Шведийн гүнж Софиа
14. “Нобел”-ийн шагнал гардуулах ёслолд орон орны 1600 гаруй тусгай хүндэт зочид
хүрэлцэн ирсэн байна.
15.
16.
17. Карл XVI Густаф хаан шагнал гардуулсан байна.
18. Шагналын хувьд 2011 онд 10 сая крон байсан бол эдийн засгийн таагүй нөхцөл байдалтай холбогдуулан 3 жилийн өмнөөс 8 сая крон болгон бууруулсан юм. Харин энэ жил Швед кроны ханш сул байгаа учир 950 мянган доллар болгосон байна.
19. Шведийн угсаа залгамжлах гүнж Викториа
20. Энэхүү арга хэмжээний үеэр Шведийн хааны удмын гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь цуглуулсан, сүүлийн жилүүдэд тохиож байгаагүй гайхамшигт уулзалт болж өндөрлөлөө.
21.
22. Софиа гүнж хүрэлцэн ирсэн зочид бүртэй хүндэтгэлтэйгээр гар барьж, инээмсэглэн мэндэлж байлаа.
23.
24.
25.
26.
27.
28.
29.
30.
31.
32.
33.
34.
35.
36.
37.
38.
39. Эдийн засгийн салбарын “Нобелийн эдийн засгийн шагнал”-т Английн эрдэмтэн Ангус Деатон уг арга хэмжээний үеэр үг хэллээ.
40.
41. Тунисд 2011 оны 4-р сард өрнөсөн хувьсгалын дараа улс орноо зөв замруу чиглүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн тул “Тунисын дөрвөл” буюу Тунисын яриа хэлэлцээрийн их дөрвөл нобелийн энх тайвны шагнал хүртжээ.
42.
43.
44.
45.
46.
47. Беларус улсын сэтгүүлч, зохиолч Светлана Алексевич ЗХУ-ын дарангуйлагч дэглэмийн дор дагжин чичирж байсан ард түмний амьдрал, дайн дажинтай нийгмийн тухай бүтээлээрээ “Нобелийн уран зохиолын шагнал” хүртжээ.
48. Түүнчлэн туузан хорхой болон хумхаа өвчнөөс хамгаалах эм бүтээсэн Хятадын эрдэмтэн Tu You You, Америкийн эрдэмтэн Уиллиам Кампбелл, Японы эрдэмтэн Сатоши Омүра нар “Нобелийн анагаах ухааны шагнал” хүртсэн юм.
49. Японы эрдэмтэн Такаки Кажита болон Канадын эрдэмтэн Артур МакДоналд нар нобелийн физикийн шагнал хүртжээ.
50. Шведийн эрдэмтэн Томас Линдал, АНУ-ын эрдэмтэн Паул Модрих, Турк эрдэмтэн Азиз Санкар нар гэмтсэн ДНХ-г эсүүд хэрхэн засдгийг тогтоон шинжилснээрээ, “нобелийн биологийн шагнал” хүртсэн байна.
51. Харин нобелийн эдийн засгийн шагналыг Английн микро эдийн засагч, судлаач Ангус Деатон хүртжээ.
52. Стогкольм хотын төв танхимын гадаа хамгаалалтанд гарч буй цагдаагийн ажилтнууд
53.
54.
Видео