Электрон болон амт оруулагчтай тамхинууд уушгыг ийм болгодог

2018-03-08, 15:43
11,248

Орчин үед электрон тамхийг утаат тамхийг орлуулах эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн хэмээн ихээр хэрэглэх болсон. Гэвч шинэ хийгдэж буй судалгаагаар, никотинд амт оруулах химийн бодисууд нь бронхит буюу уушгийг "попкорн" шиг бүтэцтэй болгодог гэдгийг нотолжээ.

Электрон болон амт оруулагчтай тамхинууд уушгыг ийм болгодог

Саяхан Харвардын их сургуулиас электрон болон амт оруулагчтай тамхин дээр явуулсан судалгааны үр дүн ямар байсан тухай судалгааг товч хүргэе.

 

1 Шалтгаан

Харвардын их сургуулиас 51 нэр төрөл бүхий электрон тамхинд судалгаа хийхэд 47 нь хамгийн хортой химийн 3 бодисны ядаж нэгийг нь агуулдаг гэсэн баримт гарчээ. Ингээд зогсохгүй, жимсний амт, үнэр оруулагч диасетил гэж нэрлэгдэх химийн хортой бодисийн хэмжээ нь 39 байсан буюу лабораторийн орчинд ч зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байжээ. Үүнээс үзэхэд, энэ эмгэгний гол үүсгэвэр нь диасетил бөгөөд тус бодисыг амтлах, үнэрлэх, залгих зэрэг байдлаар уушиганд нэвтэрч, их хэмжээний хөнөөл учруулдаг байна. 

Шалтгаан

2 Шинж тэмдэг

  • Хий ханиалгах
  • Амьсгал давхцах, ялангуяа биеийн хүчний ажил хийсний дараа амьсгаа давчдах
  • Шуухитнах
  • Сульдаж ядрах
  • Халуурах
  • Шөнө хөлрөх
  • Шалтгаангүй турах

Эдгээр шинж тэмдгүүд нь амьсгалын замын бусад өвчний шинж тэмдэгтэй ижил тул бронхит гэж оношлоход хүндрэлтэй байдаг. Гэхдээ рентген зураг авах, биопси зэргээр оношилж болно.

Шинж тэмдэг

3 Эмчилгээ

Уушиг тань нэгэнт өвчилсөн л бол дахин эрүүлжүүлэх боломжгүй бөгөөд диасетилийн төрлийн хорт бодисоос хол байх хэрэгтэй. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагаснаар бүр хүндрэхээс сэргийлнэ. Хэт хүнд тохиолдолд уушиг шилжүүлэн суулгаж болно. 

Эмчилгээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()