Гэрийн нөхцөлд гоо сайхандаа анхаарах хялбар аргууд

Бид өдөр тутамдаа маш олон төрлийн  гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.  Үүндээ ч хөөрхөөн мөнгө зарчуулчихдаг. Тэгвэл гар доорх бүтээгдэхүүнээр гоо сайхнаа хэрхэн өөрчилж болдгийг доорх мэдээллээс хараарай. Танд таалагдах нь лавтай.
Гэрийн нөхцөлд гоо сайхандаа анхаарах хялбар аргууд


1. Үсээ давхарлаж будах хэрэггүй
Хэрвээ таны үсний будаг өнгөө алдаагүй, зөвхөн угнаасаа хэдэн см ургаад онцгүй харагдуулж байгаа бол та үсээ тэр чигээр нь бүгдийг нь будалгүй, шүдний сойзны тусламжтай хэсэгхэн газрынхаа үсийг будахад л хангалттай. Зарим үед угнаасаа үс ургачихаад байхад будах хэцүү, будахгүй байх нь бүр ч хэцүү байдаг шүү дээ.



2. Хиймэл сормуусны хэрэггүй боллоо
Та баяр ёслол тэрчлэн өдөр тутамдаа хиймэл сормуусыг өргөнөөр хэрэглэдэг бол наашаа түр анхаарлаа хандуулаарай. Та бүхэнд маш сонирхолтой аргыг зааж өгье. Жаахан хүүхэдтэй айл бүрт л хүүхдийн пүдр байдаг шүү дээ. Тэгвэл сормуусаа будахаасаа өмнө хүүхдийн пүдрээс будгийнхаа багсанд бага зэргийг аваад жигдхэн түрхээрэй. Ингээд  сормуусаа будвал гайхалтай үр дүнг харах боломжтой.



3. Уруул хүрээлэгчийг ашиглах
Бүсгүйчүүд маань нүдээ өнгө өнгийн аятайхан хүрээлэгчээр хүрээлэх гэхээр таарах, олдох өнгө байдаггүй шүү дээ. Тийм үед өөрт байгаа уруулын хүрээлэгчээ хөлдөөгчиндөө хийж хэсэг байлгаад нүдээ хүрээлээд үзээрэй. Ингэснээс нүдний хүрээлэгчийг түрхэхэд нялцайхгүй, жигд нарийн түрхэгддэг байна. Нүдний будгийн адилаар удаан тогтдоггүй тул үүнийг ч мөн анхааралдаа аваарай.



4. Шар айргаар үсээ зайлах
Хааяа үсээ төрөл бүрийн үсний будгаар будсаар байгаад өнгө нь үхэж, үс маш ихээр гэмтэж унадаг. Тэгвэл шар айргаар үсээ угаагаад үзээрэй. Таны үс хормын дотор сэргэж, илүү бат бөх болсон байх болно. Мэдээж ганц нэг угаагаад үр дүнгээ хурдан өгөхгүй болохоор дор хаяж 7 хоногтоо 1 удаа ийм маягаар үсээ зайлаарай.



5. Оливийн тос байхад л хангалттай
Хэрвээ таны будаг арилгагч дуусчихсан, авах боломжгүй байгаа бол оливийн тосыг хэрэглээд үзээрэй. Ямар нэгэн химийн найрлагагүй болохоор таны биед сөрөг нөлөөгүйгээс гадна будгийг үнэхээр сайн арилгадаг байна. Аргаа барсан үед үнэхээр хэрэгтэй эд байгаа биз.



6. Нүүрсээр шүдээ үрэх
Гэдэс дүүрэх, цэвэрлэхэд уудаг нүүрсэн хар эм байдаг шүү дээ. Тэгвэл яг одоо анхаарлаа хандуулаарай. Тэрхүү нүүрсэн эмээр шүдээ үрвэл үнэхээр санаанд оромгүйгээр цайруулдаг байна. Түүнчлэн сода, нимбэгний хүчлийг бодвол шүдийг гэмтээдэггүй давуу талтай.



7. Нэг сумаар хоёр туулай буудах
Та сормуус дэрвийлэгчнийхээ дээд талыг харандаан контураар жигд будсаныхаа дараа сормуусаа дэрвийлгэвэл нүдээ хүрээлээд зогсохгүй, давхар сормуусаа ч мөн эргүүлэх боломжтой. Нүдээ хүрээлэхдээ цаг алдаад байдаг бүсгүйчүүдэд үнэхээр хэрэгтэй арга байгаа биз.



8. Ангижруулагч ашиглах
Хэрвээ таны сахлын хөөс дуусчихсан бол үүнийг үсний ангижруулагчаар орлуулаарай. Энэ нь таны арьсанд хамгаалах давхаргыг үүсгэж, арьс шалбарах, түүнчлэн хуурайшихаас давхар хамгаалдаг юм. 



9.  Уруулын арьсаа гуужуулах
Хэрвээ таны уруул хуурайшиж хуулраад, уруулын будаг түрхэхээр барзайж байгаа бол шүднийхээ сойзонд вазелин тосноос жаахныг түрхэн, уруулаа үрээд үзээрэй. Хормын дотор таны уруулны арьс чийгшиж, үнэхээр сайхан болох болно.



10. Гүзээлзгэнээр шүдээ өнгөлөх
Бидний идэх дуртай амтлаг гүзээлзгэнээр шүдээ өнгөлж болдог талаар та бүхэн сонсож байсан уу. Энэхүү амтлаг жимс шүдний өнгөр толбыг хормын дотор маш үр дүнтэйгээр арилгадаг ажээ. Тиймээс та бүхэн хэрэгжүүлээд үзээрэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()