Фэйсбүүкт донтвол юу болох бэ?

Та бидний өдөр тутмын хэрэглээ болсон Фэйсбүүк нь анх гарсан хугацаанаасаа өнөөг хүртэл дэлхийн сая сая хүмүүсийг өөртөө нэгтгэсэн хүчирхэг цахим сайт юм. Энэхүү сайтад бидэнд хэрэгтэй мэдээ мэдээллүүд цөм багтсаны дээр албан байгууллага хувь хүмүүсийн бизнесийг хөгжүүлэх гол баганы нэг юм. Ингээд Фэйсбүүкт таныг эргэлт буцалтгүйгээр донтуулах 7 хүчин зүйлсийг танилцуулж байна.
Фэйсбүүкт донтвол юу болох бэ?


1. Олсон мэдээллээ бусадтай хуваалцах
Энэхүү сайтад бид өөрийн гэсэн хувийн хуудастай болсноор, хүссэн мэдээ мэдээллээ бусадтайгаа хуваалцах боломж нээгдсэн билээ. Тиймээс "Фэйсбүүк" сайтаас шинэ мэдээ мэдээллийг үргэлж цаг алдахгүйгээр түргэн шуурхай авч болдгоороо давуу талтай. Хэдий тийм ч, тус сайтад орж байгаа мэдээллүүд ихэвчлэн албан бус хүмүүсийн мэдээлэл учир ашиг хонжоо харсан, реклам хийх зорилготой, тэрчлэн худал хуурмаг байх магадлал хавьгүй өндөртэй юм. Мөн тус сайтны гишүүнчлэлтэй, өөрийн хуудсанд нэгдсэн бүхий л хүмүүст бус, зорилтот бүлгийн хүмүүстэйгээ харилцах, үзэл бодлоо хуваалцах, аль эсвэл зөвхөн өөрөө өөртөө хадгалах бүрэн боломжтой. Хэрвээ та эдгээр бүхий л үйл ажиллагаанд оролцох дуртай, өөрт тохиолдсон үйл явдал, хөгжилтэй агшнуудыг бусадтайгаа хуваалцахын тулд фэйсбүүкт зорьж ордог бол өөрийгөө донтсон хэмээн үзэж болох юм.



2. Бүхий л үед ашигладаг
Фэйсбүүкийн хамгийн том маркетингийн нэг бол ухаалаг утсанд зориулсан аппликэйшн юм. Тус апплекэшний тусламжтайгаар хүмүүс хаа ч явсан "фэйсбүүкдэх" бүрэн боломжтой болсон юм. Урьд нь бид зөвхөн компьютерт зориулагдсан фэйсбүүкээр ордог байсан бол утсаараа илүү хурдан, хаа ч явсан, юу ч хийсэн бүхий л зүйлсийг цаг алдалгүйгээр найзуудтайгаа хуваалцах болсон нь үнэхээр ухаалаг алхам болсон. Та ч гэсэн тэдэнтэй нэгдэж, хаа ч явсан утаснаасаа салж чаддаггүй юм биш биз? Тийм бол та хэдийн фэйсбүүкээс хамааралтай болжээ гэсэн үг юм.



3. Зургаар хүмүүсийг татах
Тус сайтад гишүүнээр элссэн хүмүүс өөрсдийн хувийн зургийг байршуулах боломжтой болсон нь яг л хар тамхи шиг хүмүүсийг татах болсон. Урьд нь хүмүүс цахим сайтад төдийлөн зургаа байршуулдаггүй, танилцсан хүнтэйгээ сохор болзоо хийдэг байсан нь үнэхээр аз туршсан явдал байсныг үгүйсгэхгүй. Зургаа байршуулах болсноор, хүмүүс хүссэн хүнтэйгээ фэйсбүүк чатын тусламжтай яриа өдөх, танилцах боломжтой болсон билээ. Зөвхөн гишүүдийн зураг гэлтгүй, өөрт таалагдсан бүхий л зургаа эндээс харж, бусаддаа түгээх боломжтой. Зарим хүмүүс фэйсбүүктээ хийхийн тулд зориудаар зургаа авахуулдаг. Энэ нь тэднийг үүнд, эргэлт буцалтгүйгээр орсон болохыг харуулж байгаа юм.



4. Үйл хөдлөл бүхнээ зурагжуулан байршуулах
Хүмүүс фэйсбүүкээр дамжуулан цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй шууд найзууддаа хүргэх болсон. Үүнийг дагаад шог ярианууд ч багагүй газар авсаар байгаа юм. Зарим эрчүүд эхнэрийгээ төрж буй агшинг авсанаар дуулианы эзэд болж ч байсан түүхтэй. Удаан уулзаагүй найзтайгаа уулзан хоолонд орж байхдаа, угаалгын өрөөнд зогсож байхдаа, охидууд эрчүүдийн нүдийг хужирлах хагас нүцгэн зургаа хүртэл хийж байгаагаас харвал зарим хүмүүс ч фэйсбүүкийн галзуу улаан фэн болсон бололтой. Та арай тэдний нэг юм биш биз?



5. Сонирхолтой мэдээ мэдээллүүд
Фэйсбүүк сайтад хүмүүсийг татах олон аппликэйшн бий. Тоглоом, хүмүүсийн нээсэн сонирхолтой шинэ бүлгүүд, шилдэг сайтуудын хувийн хуудсууд гэх мэт зүйлүүдэд хүмүүс эрхгүй татагддаг. Тиймээс зарим хүмүүс интернэтийн хэт их хэрэглээнээс болж, хувийн амьдралд нь асуудал үүсэх нь цөөнгүй. Та тэдгээр мэдээллийг цаг үргэлж үздэг, түүнчлэн өөрөө ч шинэ соргог мэдээллийг найзуудтайгаа минут тутамд хуваалцдаг бол, та фэйсбүүкт хэдийн донтжээ.



6. Олон найзтай болохыг хүсэх
Тус сайтаар дамжуулан, гишүүнчлэлтэй бүхий л хүмүүстэй улс харгалзахгүй найзлах боломжтой юм. Ингэснээр хүмүүсийг хоорондоо нөхөрлөх бүхий л бололцоог нээгээд өгчихсөн гэхэд болно. Энэ нь нэг талаараа сайн боловч, нөгөө талаас хүмүүсийг гэмт хэргийн хохирогч болгох нөхцлийг бүрдүүлсэн юм. Та тэдгээр бүхий л эрсдэлийг үл тоон, хэн нэгэнтэй фэйсбүүкээр танилцаж байсан уу?



7. Фэйсбүүкт нэг л орсон бол хөндийрөх боломжгүй
8 настай балчираас 80 настай хөгшид хүртэл энэхүү сайтад өөрийн хувийн хуудастай болоод байгааг та анзаарсан л биз дээ. Яг үүнээс болж хүмүүс хоорондоо ярих нь багасаж, амьд харилцаа үгүй болж, цахим харилцаа газар авч, улмаар гэр бүл салах тохиолдлууд ч ихсэж байна. Хосууд танилцах, салах зэрэг нь ердөө цаг хугацааны л зүйл болон хувирсан. Харин таны хувьд фэйсбүүкт хэр олон цагийг өнгөрүүлдэг вэ?



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()