Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Жиоржина анх 12 настай байхдаа найзынхаа шархалсан гарны цусыг сорж үзээд түүнээс хойш цусны төмөрлөг, эхүүн амтанд бүр мөсөн орсон байна. Сүүлдээ бүр өөрийнхөө цусыг тамшаалан шимж, нэг л хачин, гайхалтай өвөрмөц мэдрэмжийг мэдрэх болжээ.
Харин саяхан тэрбээр Готикуудын клубд нэгдэж, өөртэйгээ ижил сонирхолтой Занейл хэмээх залуутай танилцжээ. Тэд бие биенийхээ биеийг хурц шүдээрээ хазаж, цусыг нь сорж долоодог гэнэ. Анх өөрийнхөө цусыг сордог байхдаа тэр артерийн судсаа гэмтээхгүйгээр, маш хянуур болгоомжтой соёогоо зоож сурчээ.
Тэд долоо хоногт дор хаяж нэг удаа бие биенийхээ цусыг амтлан, хүслээ хангадаг бөгөөд сүүлдээ энэхүү цус уух хүсэл нь гаж дон болон хувирсан байна. Жиоржина найз залуугаа эр ч бай, эм ч бай, өөр хүний цус уух юм бол өөрийг нь хуурч, араар тависанд тооцно гэдгээ ч хэлсэн юм.
“Хүний цус уух энэхүү хүсэл биднийг улам бүр дотносуулж, нэгэн цул болгож байгааг мэдрэхэд таатай байдаг” хэмээн “цус сорогч хосууд” ярьжээ.
Жиоржинагийн энэ гаж хүсэл, бидний сайн мэдэх “Бүрэнхий”, “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл”, “Дракула” зэрэг кино гарахаас ч өмнө бий болсон гэлтэй...
“Цус сорогч бүсгүй” төрөлхийн л соёотой байсан бөгөөд сүүлд үүнийгээ бүр хурц, арзгар болгон янзлуулсан байна. Хүний биеийн шарх, зүсэгдсэн гар хуруу зэрэг нь бусдын нүдэнд аймшигтай, дотор эвгүйцүүлэм харагддаг бол, харин тэдэнд хамгийн сайхан, бүр дур хөдөлгөм харагддаг гэнэ.
Жиоржина хэлэхдээ “Би багаасаа л цус багадалттай, төмрийн дутагдалтай байсан болохоор байнга л толгой эргэж, дотор муухайрдаг байлаа. Энэ л намайг цус уудаг болоход нөлөөлсөн байх” гэжээ.
Эдгээрээс гадна тэр 20 настай байхдаа хурц наранд гармагц биеэр нь улаан гөвдрүүнүүд тууран, шархалдаг байж. Ингээд бодоход цус сорогчид байж болох бүх л шинж тэмдэг түүнд илэрсэн байгаа биз?
Видео