Фашистуудын алдарт ёсолгоо хаанаас үүсэлтэй вэ?

Фашизмыг тодотгогч ямар хүчин зүйлс байдаг вэ?  Хас тэмдэг, богино сахал, эгц урагш сунган ёсолсон гар. Хас тэмдгийн тухайд Германы нацистууд эртний шашны бэлэг тэмдэг, эмблемийг авч ашигласан гэдгийг бараг бүгд мэдэх байх. Гитлерийн сахал ч бүгдэд танил. Харин гараа эгц урагш нь сунган ёсолдог хөдөлгөөн хаанаас гаралтай нь тодорхой бус. Тиймээс энэ асуудлын талаар тодруулахыг хичээцгээе.

Фашистуудын алдарт ёсолгоо хаанаас үүсэлтэй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эртний түүх: Хайль Цезарь (Цезарь мандтугай)
Фашист Германчуудын энэ алдарт ёсолгоо (мэндчилгээ) Эртний Ромоос эхтэй байх магадлал өндөр. Цезарийгаа угтан мэндчилж байгаа мэсчин боолууд гараа дээш өргөдөг байсан бөгөөд үүнийг “saluto romano” буюу “ром мэндчилгээ” хэмээн нэрлэгдэх болжээ. Энэ домгийн талыг баримтлагчид хоёр эх сурвалжаар үүнийгээ тайлбарладаг байна. Нэгдүгээрт, уран барилгын хөшөө дурсгал болсон Италийн нийслэл Ромын Капитолийн толгод дээр орших Траяны багана дахь дүрс.
 
Энэ нь МЭ 113 онд уран барилгач Апполодор Дамасск эртний румынчуудын дака омгийнхныг ялан дийлсэн Ромын эзэн хаан Траяныг алдаршуулан босгосон хөшөө дурсгал аж. Эртний ромчууд ямар нэгэн дуурьсгалт үйл явдалд зориулан гэрэлт хөшөө босгодог уламжлалтай байжээ. Жишээ нь: Марк Аврелийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө гэх мэт. Траяны багана хэмжээний хувьд тийм ч жижиг биш бөгөөд өндрөөсөө 38 метр, дөрвөр метрийн голчтой ажээ.


 
Гантиг чулуун сийлбэрт уг багана дээр дака омгийнхонтой дайтаж байгаа болон ромчуудын баатарлаг гавъяаг  дүрслэн харуулсан байдаг байна. Гэтэл бие биетэйгээ “ром мэндчилгээгээр” ёсолж байгаа дүрсүүд баганыг судалж байсан эрдэмтдийн гярхай нүднээс мултарсангүй. Гэхдээ тэдгээр хөдөлгөөнт дохионууд бидний мэдэх өнөөх “saluto romano” мэндчилгээтэй тийм ч төстэй биш ажээ. Гар сунган мэндчилэх нь эртнээс мөрдөгдөж ирсэн уламжлал юм байна. Ингэснээр дайчин эр уулзаж байгаа хүндээ сэлмээ хуйнаас нь сугалаагүй, гар хоосон гэдгээ харуулж, эв найрамдлын баталгаа болгодог. Тиймээс үүнийг “ром мэндчилгээ” гэж нэрлэхэд ч учир дутагдалтай хэмээн зарим эрдэмтэд үзжээ.


 
“Соёл иргэншлээс өмнөх” үеийн “saluto romano”-ийн гарал үүслийн хоёр дахь эх үүсвэр нь Эртний Ромын түүхч, зохиолч Тит Ливийгийн эцэгтээ нэг ч алхам ухрахгүй хэмээн тангараг өргөн дайнд мордсон Горациев овогт ах дүү гурвын тухай өгүүллэг юм. 18 дугаар зууны үеийн Францын зураач Жак Луи Давид “Горациев ах дүүсийн тангараг” нэртэй бүтээлдээ тэрхүү сэтгэл догдлуулсан агшинг дүрслэн харуулсан байдаг. Эцэг нь /баруун талд/ хөвгүүддээ /зүүн талд/ сэлэм өгч, харин ах дүүс сэлмийг авахаар гараа сунгасан харагдана. Үүнийг харсан хүмүүс ах дүүс гар сунган тангараг өргөсөн гэж хардаг ажээ.

Харин зарим нь үүнийг “ром мэндчилгээ” хэмээн үздэг байна. Гэхдээ хэрэв илүү нарийн ажиглах юм бол нэгэн тодорхой зүйлийг олж харах болно. Тодруулбал, ах дүүсийн нэг нь баруун гараа сунгасан байсан бол нөгөө хоёр нь зүүн гараа сунгасан байдалтай байв. Хэрэв энэ ёсчлон мөрдөгдөж ирсэн уламжлал, заншил байсан бол бүгд нэгэн жигд ёслох ёстой байсан биз ээ. Тэгэхээр энэ нь өнөөх “ром мэндчилгээ” биш болж таарах нь. Зураач уг бүтээлээрээ юуг харуулах гэсэн нь бяцхан нууц болон үлдэж байгаа юм.



20 дугаар зуун: Итали солиорол
Эртний Ромыг бодвол бидэнд илүү ойр цаг үе рүү шилжье. Мэдээж энэ бол 20 дугаар зууны эхэн үе. Италид 1883 онд хөдөөгийн сургуулийн багш болон мужааны гэр бүлд нэгэн хүү мэндэлсэн нь 20 дугаар зууны дэлхийн түүхэнд нэрээ үлдээж чадсан хүмүүсийн нэг Бенито Муссолини байв. Тэрээр 36 насандаа “Италийн тэмцлийн холбоо” гээчийг зохион байгуулж, “фашизм” хэмээх аладрт нэр томъёоны “эцэг” болсон юм. Түүний үүсгэн байгуулсан нам Италийн Засгийн эрхийг хүчээр авч, харин Муссолини өөрийн Герман хамтран зүтгэгч болох Адольф Гитлерийг бараг 10 жилээр түрүүлсэн харгис дарангуйлагч байсан билээ.


 
Эртний Ромын тухай Италийн нэгэн найруулагчийн киног үзсэн Бенито Муссолинид Ромын легионеруудын бие биетэйгээ “ром ёсолгоогоор” мэндчилж байгаа нь ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн гэдэг. Магадгүй тэр өөрийгөө цезариас дутуугүй гэж үнэлдэг байсантай холбоотой байж мэднэ. Түүхч Кристофер Хиббертын “Бенито Муссолинигийн намтар” номон дахь өөр нэг хувилбараар бол чухам Италийн армид л “гараа сунган ёслох ром мэндчилгээг нацистууд авч өөрсдийн ёсолгоо болгон хэрэгжүүлсэн” гэсэн байдаг ажээ.


 
Гэхдээ дээрх дохионы хэлийг Италийн алдарт зохиолч, адал явдал хайгч Габриеле д’Аннунциогоос хуулбарласан гэж үздэг. Түүхч Ричард Колье ч Хибберттэнй санал нэг байсан бөгөөд “Дуче, Бенито Муссолинигийн сэргэн мандалт ба уналт” хэмээх номондоо Италийн дарангуйлагч д’Аннунциогоос хар цамцны санааг зээлдэн авч фашистын дүрэмт хувцсанд ашигласан хэмээсэн байдаг. Дашрамд дурдахад Колье ч мөн адил энэ дохионы хэлийг ром ёсолгоо хэмээн үзсэн байна.


 
Гэвч энэ хувилбарыг түүхчид бүрэн дүүрэн судлаагүй. Хэрэв Муссолинигийн Гитлертэй уулзахаас өмнөх үейин зургуудаас харахад “saluto romano” огт байдаггүй байна. Бүр олны өмнө гарч үг хэлж байх үед ч хүртэл шүү. Жишээлбэл: Муссолини Венецийн ордны тагт дээрээс “Ном болон буу нт жинхэнэ фашистын бэлэг тэмдэг” хэмээх алдарт уриа цуурайтаж байхад хүртэл ёслоогүй байжээ. Харин энэ үед тэр гартаа юм барьсан байсан гэнэ.


 
Бусад иймэрхүү зурагнууд дээр ч тэр гараа урагш сунгасан байдал ажиглагдаагүй байдаг. Харин Гитлертэй хамт хийсэн жагсаалуудын үеэр л “ром ёсолгоо” энд тэндгүй ажиглагдаж эхэлсэн юм. Тэгэхээр Гитлер Италичуудаас “saluto romano”-г хуулбарлаагүй харин ч эсрэгээрээ Муссолини Гитлерээс авсан байх магадлал өндөр байна. Тэгэхээр энэ ёсолгоог чөтгөр шүгэлсэн фюрер хаанаас сурсан байж таарах вэ? Хэн түүнийг хөглөсөн байх вэ?



Америкийн пионерууд “Хэзээд бэлэн”, “Хэзээд бэлтгэлтэй”
19 дүгээр зууны хоёрдугаар хагаст Америкт “Спрингфилд юнион” сонины сэтгүүлч асан баптист Эдвард Беллын бичсэн “Looking Backward” роман ид алдаршиж байв. Чухам үг бүтээлээрээ Белл АНУ-ын шүтээн болж чадсан билээ. Үүний романууд амтат халуухан хуушуур шиг хурдан зарагдаж, хэлэх гэсэн санааг нь залуус магтан сайшааж, хэлэлцэж байв.
 
1982 онд Америкийн Колумбын өдрөөр (10 дугаар сарын 12) Белл АНУ-ын төрийн далбааг “Pledge of Allegiance” буюу “Үнэнч байдлын ёслолын тангараг“ хэмээн нэрлэсэн залбирал маягийн уншлагатайгаар мандуулж байх санал гаргажээ. Тангарагт: “Би бэлэг тэмдэг болсон төрийн далбаа болон тусгаар улсдаа үнэнч байхаа амлаж байна” гэсэн үгс байдаг байна.
 
Мөн “тангарагтай” хамт ийм нэгэн дохионы хэл буюу баруун гараа дээш өргөн мандан буй далбаан эгц өөдөөс чиглүүлэх ёсолгоо дагалдах болохыг ч тэр санал болгосон байдаг. Тэрээр энэ санааг хаанаас авсан байж таарах вэ? Учир нь эртний ромчууд ёслохдоо нэг ч үг хэлдэггүй байсан шүү дээ. Үүнийг тэр даруй “Bellamy salute” хэмээн нэрлэсэн бөгөөд пионерчуудын тэр дундаа скаутуудын зусланд хэрэгжүүлэх болсон байна.



Хүүхдийн цэцэрлэгүүдэд



Сургуулиудад



Олон нийтийн арга хэмжээн дээр



Герман-Америкийн нөхөрлөл мандтугай. Ура аа !
Гитлер Засгийн эрхэнд гарч ирмэгцээ өөрийн “шинэ эмх журмыг” тогтоож эхэлсэн тэр үед Америкчууд түүн шиг зөрүүд өөдгүй эртэй дайтаж байснаас найзлаж нөхөрлөсөн нь дээр гэж үзсэн байна. Тэд ЗХУ-аас ялгаатай нь зөвхөн бие бие рүүгээ халдан довтлохгүй байх гэрээгээр хязгаарлагдсангүй, харин ч “идэвхтэй нөхөрлөлийг” илүүд үзсэн байдаг. 1933 онд АНУ-д “Америк-Германы холбоо” гээч байгууллагыг үүсгэн байгуулж, улмаар хоёр улсын зуун зууны нөхөрлөл, ах дүүгийн харилцааг зарлан тунхагласан ажээ. Энэ холбооны анхны салбар Иллинойс мужийн Чикаго хотноо нээгдэж, удалгүй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.



Харин энэ бол Америкийн скаутуудын тэмдэг
Магадгүй энэ зүгээр л нэг энгийн давхцал байсан байж болно. АНУ, Герман хоёр улсууд газар нутгийн хувьд зайтайн дээр тухайн үед интернэт байхгүй байсан туд фашистууд Америкийн пионеруудын  (скаут) дунд юу алдаршиж байгааг мэдэх боломжгүй байсан. Гэхдээ дэлхий ертөнц бидний бодож байгаагаас ч давчуу, жижигхэн ажээ.
Америк болон германчууд хэрхэн интернэтгүй байж ийм ойр дотно, нөхөрсөг харилцаатай байсан гэхэд эргэлзэх хүн олон гарах байх. Эндээс хэн нь хэнээсээ “ром ёсолгоо” эсвэл “Bellamy salute” –ийг хуулбарласныг тайлбарлахад хялбар байж ч болох юм. Мэдээж фашистууд үүнд өөрийн гэсэн философиор ханддаг байв. Учир нь фюрерынх ид шидийн болон нөгөө ертөнцтэй холбоотой байсан бол “Bellamy salute” ч бараг л нууцлаг, таавар мэт утга санааг агуулсан шашны дохионы хэл байсан. Нацистуудын дүрмээр бол ёсолгоог дараах байдлаар хийнэ. Үүнд:
 
1) Баруун гарынхаа алгаар зүрхэн тушаа газраа дарна
2) Баруун чиг барин алгуурхан хөдөлгөөнөөр гараа өргөн толгойн тушаа авч ирнэ
3) Гараа биеийн шугамын дагуу буулгана
 
Үүнийг албан ёсоор “Deutscher Gruß” буюу “немц мэндчилгээ” хэмээн нэрлэх болж “Heil Hitler!” буюу “Гитлер алдарштугай” гэсэн үгтэй хамт хэрэглэх болсон. Харин үүний хариуд “Sieg Heil!” буюу “Ялалт мандтугай” хэмээн хэлэх ёстой ажээ.

.



 
Дашрамд дурдахад АНУ-д 1942 он хүртэл буюу фашистын эсрэг олон нийтийн хөдөлгөөний дарамт шахалтанд орсон Ерөнхийлөгч Рузвельтийг ёсолгооны хураангуйлсан хувилбар буюу “зүрхэн тус газраа алгаараа дарах” (hand-over-the-heart) болгон өөрчилснөөр “Bellamy salute” хэрэгжихгүй болжээ.














 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()