Хүний цус сордог хосууд

Бид өмнө нь уран зөгнөлт кино, ном зохиол дээрээс л хүний цус уудаг хүмүүсийг хардаг байсан. Харин өнөөдөр жинхэнэ цус сорогч хүмүүс бидэнтэй хөл нийлүүлэн алхаж байна. Английн иргэн 38 настай Жиоржина Кондон (Georgina Condon) хэмээх бүсгүй мэргэжлийн нүүр будагч мэргэжилтэй бөгөөд төрөлхийн л нарны харшилтай, нарны хэт ягаан туяанд арьс нь биржийн, том цэврүү үүсдэг өвчтэй ажээ. Дээрээс нь тэр хүний цус уух донтой гэнэ.
Хүний цус сордог хосууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Жиоржина анх 12 настай байхдаа найзынхаа шархалсан гарны цусыг сорж үзээд түүнээс хойш цусны төмөрлөг, эхүүн амтанд бүр мөсөн орсон байна. Сүүлдээ бүр өөрийнхөө цусыг тамшаалан шимж, нэг л хачин, гайхалтай өвөрмөц мэдрэмжийг мэдрэх болжээ.







Харин саяхан тэрбээр Готикуудын клубд нэгдэж, өөртэйгээ ижил сонирхолтой Занейл хэмээх залуутай танилцжээ. Тэд бие биенийхээ биеийг хурц шүдээрээ хазаж, цусыг нь сорж долоодог гэнэ. Анх өөрийнхөө цусыг сордог байхдаа тэр артерийн судсаа гэмтээхгүйгээр, маш хянуур болгоомжтой соёогоо зоож сурчээ.





Тэд долоо хоногт дор хаяж нэг удаа бие биенийхээ цусыг амтлан, хүслээ хангадаг бөгөөд сүүлдээ энэхүү цус уух хүсэл нь гаж дон болон хувирсан байна. Жиоржина найз залуугаа эр ч бай, эм ч бай, өөр хүний цус уух юм бол өөрийг нь хуурч, араар тависанд тооцно гэдгээ ч хэлсэн юм.



“Хүний цус уух энэхүү хүсэл биднийг улам бүр дотносуулж, нэгэн цул болгож байгааг мэдрэхэд таатай байдаг” хэмээн “цус сорогч хосууд” ярьжээ.



Жиоржинагийн энэ гаж хүсэл, бидний сайн мэдэх “Бүрэнхий”, “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл”, “Дракула” зэрэг кино гарахаас ч өмнө бий болсон гэлтэй...



“Цус сорогч бүсгүй” төрөлхийн л соёотой байсан бөгөөд сүүлд үүнийгээ бүр хурц, арзгар болгон янзлуулсан байна. Хүний биеийн шарх, зүсэгдсэн гар хуруу зэрэг нь бусдын нүдэнд аймшигтай, дотор эвгүйцүүлэм харагддаг бол, харин тэдэнд хамгийн сайхан, бүр дур хөдөлгөм харагддаг гэнэ.







Жиоржина хэлэхдээ “Би багаасаа л цус багадалттай, төмрийн дутагдалтай байсан болохоор байнга л толгой эргэж, дотор муухайрдаг байлаа. Энэ л намайг цус уудаг болоход нөлөөлсөн байх” гэжээ.





Эдгээрээс гадна тэр 20 настай байхдаа хурц наранд гармагц биеэр нь улаан гөвдрүүнүүд тууран, шархалдаг байж. Ингээд бодоход цус сорогчид байж болох бүх л шинж тэмдэг түүнд илэрсэн байгаа биз?




Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()