Коко Шанелийн дэлхийг өөрчилсөн үгс

Дэлхийн загварын чиг хандлагын үндсэн суурийг тавьсан, хувцас загварын салбарт хувьсгал хийсэн, гайхалтай сүрчгүүдийг гаргасан гээд л Коко Шанел (Coco Chanel)-ийн алдар гавьяаг нэрлэвэл хэзээ ч үл дуусна. Тэрээр 1883 оны 8-р сарын 19-нд Францын нэгэн тосгонд төржээ. Түүний жинхэнэ нэрийг Габриэль Шанел гэдэг бөгөөд аав нь түүнийг Коко хэмээн өхөөрдөн дууддаг байсан тул хожим энэхүү нэрээрээ дэлхийд танигдсан юм. Ингээд бүсгүйчүүдийн шүтээн "Chanel" брэндийг үүсгэн байгуулагчийн хэлсэн гайхалтай үгсийг хүргэж байна.
Коко Шанелийн дэлхийг өөрчилсөн үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Хорвоо ертөнцөд дахин давтагдашгүй байхын тулд бусдаас үргэлж илүү бай, үргэлж ӨӨР бай”



2. “Загвар гэдэг зөвхөн өмсөх хувцсыг тодорхойлох нэр биш. Энэ бол хүний амьдралын ус агаар. Бид үүгээр амьсгалж болно, үүнийг ууж болно. Энэ бол хувь тавиланг чинь заах зам. Түүнийг дага.”



3. “Байгаль эх чамд 20 насны гоо үзэсгэлэнг өгнө. Амьдрал чамд 30 насны намбыг өгнө. Харин 50 насандаа чи жинхэнэ хүн болох болно”



4. “Загвар хоцрогдож болох ч хэв маяг мөнхөд үлдэнэ”



5. “Нэгэн эмэгтэй надаас хаанаа үнэртэй ус түрхвэл илүү тохиромжтой вэ гэж асуухад нь би ийм хариу өгж байлаа. Эр хүнээр үнсүүлэхийг хүссэн газар бүртээ л түрх гэж...”



6. “Гоо сайхандаа анхаарах нь хүний сэтгэл зүрхэнд хүрэх хамгийн дөт зам юм”



7. “Муухай хувцастай явахад хүн чиний хувцсыг ярина. Харин сайхан хувцаслахад тэд чамайг ярина”



8. “Үргэлж сайхан хувцасла. Магадгүй үзэсгэлэнтэй харагдаж байгаа тэр өдрөө чи хамгийн сайхан эр хүнтэй учирна. Тэр эр чиний хувь тавилан ч байж болно шүү дээ”



9. “Уйдах, ганихрахад битгий цаг гарга. Харин хайрлаж дурлах, ажиллаж хөдөлмөрлөхөд хамаг цагаа зориул. Гагцхүү тэр цагт чи амьдралын сайхан юундаа байдгийг олж харна”



10. “Юу өмсөхөө мэдэхгүй үедээ ганц л зүйлийг санаарай. Жижиг хар даашинз үргэлж чиний сонголтонд байх ёстойг мэдэж ав”



11. “Зөвхөн чамин зүйлд дуртай, эсвэл эдийн шуналтай хүмүүс л сайхан хувцасладаггүй юм. Харин ирээдүйгээ итгэлтэйгээр жолоодож явах чадвартай хүмүүс хамгийн сайхан хувцасладаг гэж би боддог”



12. “Хэрвээ эрэгтэй хүн бүсгүй хүнийг муулж байвал, өмнө нь түүнээс болж зүрх сэтгэлээ шархалтал шаналж явсан гэсэн үг”



13. “Зарим хүмүүс чамин тансаг байдлыг ядуу зүдүү, өлмөн зөлмүүн амьдралын эсрэг зүйл гэж боддог. Гэвч яг үнэндээ энэ нь бүдүүлэг зангийн нөгөө туйл юм”



14. “Бүсгүй минь, чи гэрээсээ уруулаа будахгүй, үсээ янзлахгүй гарч болно. Харин үнэртнээ хэзээ ч битгий март. Сайхан үнэр эмэгтэй хүнийг төгс болгодог юм.”


Видео



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()