Хосууд юунаас болж салдаг вэ?

Шинэ он эхэлж, ажил амьдрал гээд л бүх зүйлээ цоо шинэ хуудсан дээр бичмээр байна уу? Гэвч хувийн амьдрал тань нэг л болохгүй, байнгын хэрүүл маргаан, үл хүндлэл, үл итгэлцэлтэй байгаад байвал энэ нь цаагуураа та хоёрыг нэгэнт холдох болсон гэж хэлээд байгаа хэрэг. Мэдээж, энэ хорвоо дээр төгс хүн байдаггүй л дээ. Гэхдээ танд болон таны хайртад дараах шинжүүд илэрч байгаа бол та хоёрын харилцаа төгсөхөд маш ойрхон байна гэсэн үг.

Хосууд юунаас болж салдаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Маш их уйдах
Хайртай хүнтэйгээ юу ч хийхгүй байхад хүртэл цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрдөг. Харин түүнтэйгээ байхад амьдрал дэмий үрэгдэж байгаа мэт санагдан, эсвэл ямарваа нэгэн шинэ зүйл хийх санаа төрж байгаа бол та хоёрын харилцаа цаагуураа нэг л болохгүй байна гэсэн үг. Түүнчлэн бэлгийн амьдрал хүртэл идэвхигүй болж, өмнөх шигээ дур хүсэл оргилохгүй байгаа бол энэ ч гэсэн харилцаанд тань сэв суусныг илтгэж байна.



2. Түүнтэй уулзахыг тэгтэл яарахгүй байх
Өмнө нь хайр дурлалдаа умбаад л ажил дээрээ тогтож чадахгүй байсан бол сүүлийн үед ажилдаа дэндүү “дуртай” болоод ч байх шиг, эсвэл бүр түүнтэй уулзмааргүй, худлаа шалтаг хэлж зугтааж байгаа бол энэ яавч эрүүл харилцааны шинж биш. Түүнтэй уулзахаар бүх асуудал шийдэгдсэн мэт санагддаг байсан бол харин одоо бүр “ачаан дээр нэмэгдсэн ачаа” шиг болж, хэрүүл үүсэж эхэлнэ. Танд яг ийм бодол төрж байгаа бол хайрттайгаа ярилцаж, асуудлыг шийдээрэй.



3. Гуравдагч этгээд
Та хэрвээ хайртаасаа өөр хүнийг сонирхон харж, сэтгэл татагдаж байгаа бол, магадгүй бүр тэр хүн аль хэдийн таны амьдралын нэг хэсэг, та хоёрын дундуурх “гуравдагч” этгээд болсон бол харилцаагаа нэг тийш нь болго. “Танд хоёр хүн байгаа бол хоёр дахийг нь сонго. Хэрвээ үнэхээр л хайртай байсан бол хоёр дахь хүн гэж гарч ирэхгүй байсан” хэмээн Жонни Депп хэлсэн байдгийг санаарай.



4. Хэн нэг нь өөрчлөгдвөл...
Хос хоёрын хэн нэг нь л өөрчлөгдөхөд нөгөөдөө маш хүндээр тусч, амьдрал орвонгоороо эргэсэн мэт санагддаг. Тухайн хүнийг хуучин зан байдлаар нь л хүлээж авч сурсан байдаг тул түүнийг өөрт нь татагдах сэтгэл нь хөрсөн хэмээн сэтгэлээр унадаг. Гэвч энэ нь оргүй зүйл биш юм. Ихэнх тохиолдолд тухайн хүн хамтрагчаасаа уйдаж, залхсан үедээ л өөрийгөө өөрчилдөг. Үүнээс үүдээд уур бухимдал, үл ойлголцол, хэрүүл маргаан туйлдаа хүрч бие биенийгээ зовоодог байна.



5. Хэн нэг нь түвэгтэй зан араншинтай байвал...
Төрөлхийн үглээ, яншаа, үгээ бодож хэлдэггүй хүмүүс үргэлж эргэн тойрны хүмүүсээ өөрөөсөө холдуулж, залхааж байдаг. Тэд хэн нэгнийг байнга голж, эвгүй байдалд оруулж түүнээсээ таашаал авдаг. Хэрвээ таны хайртай хүн чинь ийм зан араншинтай бол таныг ч бас өөртөө уусгаж, дуусашгүй их зовлонд унагаана гэдгийг санаарай.



6. Сексийн амьдрал идэвхигүй болох
Хосуудын харилцааг улам халуухан болгодог, эсвэл бүр холдуулдаг хамгийн гол хүчин зүйл нь сексийн амьдрал байдаг. Секс хөрөхөд нэг бол стресс ядаргаанд орсон байх, эсвэл нөгөө хүндээ сэтгэлгүй болсон байх магадлалтай. Сексийн үеэр хурдан дуусгах юмсан, манай тааз ямар муухай болчихоо вэ, маргааш юу өмсөнөө гэх мэт дэмий зүйлс бодогддог болсон бол та хоёрын харилцаа таагүй шатандаа явж байна гэсэн үг. Ийм үед харилцааг аврах хамгийн найдвартай арга бол сэтгэлээсээ ярилцах, бие биенээ ойлгох явдал юм.



7. Ганцаардаж байгаа бол...
Хоёулаа байгаа тохиолдолд ганцаардана гэж байх боломжтой юу? Та хэрвээ сүүлийн үед ганцаардах мэдрэмжид автаад байгаа бол энэ тухай сайн бодолцож үзээрэй. Хайр дурлалд “ганцаардал” хэмээх зүйл хэзээ ч хамаарах ёсгүй.



8. Хайртыгаа өөрчлөгдөнө гэж найдаж байгаа бол...
“Эмэгтэйчүүд эрчүүдийг өөрчлөгдөнө гэж найдаж гэрлэдэг. Харин эрчүүд эмэгтэйчүүдийг өөрчлөгдөхгүй хэмээн найдаж гэрлэдэг” хэмээх үг байдаг. Мэдээж хүн нэг л янзаараа бүхий л амьдралынхаа туршид байна гэж бүтэшгүй зүйл. Хэрвээ таны хайрт маш түргэн ууртай, дарангуйлагч зантай бөгөөд та тэрхүү занг нь засарна хэмээн найдаж байвал танд нэгэн зүйлийг хатуухан хэлье. Сурсан занг сураар боохгүй гэдэг шиг хүн сайн талаараа өөрчлөгдөнө гэдэг маш ховор тохиолдол. Тиймээс иймэрхүү зүйлд найдах хэрэггүй.


 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()