Хууль бусаар хил давуулахыг завдсан хачирхалтай зүйлс

2016-01-12, 02:15
23,076
Аливаа улсын хил нь өөрсдийн гэсэн дагаж мөрддөг хууль тогтоомжтой байдаг. Хүмүүс тэрхүү журмын хүрээнд ачаа тээшээ зохих хэмжээнд баглан бэлддэг учиртай. Гэтэл зарим хүмүүс тогтсон дэг журмыг зөрчин, тухайн улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн тэрчлэн амьд биетыг хүртэл хууль бусаар нэвтрүүлэхийг оролддог байна. Ингээд та бүхэндээ хилээр нэвтрүүлэх гэж оролдсон, хамгийн хачирхалтай, бүтэлгүй тохиолдлуудыг танилцуулъя.
Хууль бусаар хил давуулахыг завдсан хачирхалтай зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Нас барсан эцгээ хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан бүсгүй
Гита Жaрaнт (Gitta Jarant) дагавар охин Аника (Anika) болон 91 настай нөхөр Курт Билли Жaрaнт (Curt Willi Jarant)-ийн хамт Англиас Герман руу явах нислэгийн үеэр, хамгаалалтын ажилтнуудад саатуулагджээ. Учир нь 91 настай Куртийг хэдийн нас барсан байхыг нь илрүүлсэн бөгөөд түүнийг тэргэнцэр дээр суулган, нүдний шил зүүлгэж, яг л амьд мэтээр авч явсан нь сэжигтэй харагдан, тэднийг баривчилжээ. Хамгаалалтын ажилтнуудад баригдсан ээж охин хоёр, нас барсан хөгшнийг амьд, унтаж байгаа хэмээн тайлбарлаж, өөрсдийнхөөрөө зүтгэсээр байсан гэнэ.



2. Сармагчин хилээр нэвтрүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого
Дубайгаас Шинэ Дели хүрэх нислэгийн үеэр, нэгэн залуу дотуур өмдөн дотроо Лорис хэмээх 17 см-ын урттай сармагчинг хийж хилээр нэвтрэх гэж байгаад хамгаалалтын ажилтнуудад баригдаж байжээ. Энэхүү маш жижигхэн сармагчин нь Энэтхэг, Зүүн өмнөд Азийн нутгуудаас л харж болох ховор төрлийн, эмчилгээний өндөр ач холбогдолтой амьтан юм. Тиймээс түүнийг хилээр, хууль бусаар гаргах гэж оролдсон хүмүүсийн тоо тасардаггүй ажээ.



3. Яст мэлхийг гамбургер шиг хачирлаад баригджээ
Хятадын иргэн Ли, Бээжингийн нисэх онгоцны буудал дээр KFC-ийн уутанд салатны навч, улаан лооль, махаар хачирлан давхарласан амьд яст мэлхийг авч гарах гэж оролдсон нь рентген зургаар харагджээ. Тэрээр өөрийн тэжээдэг хайртай амьтнаа ийнхүү хилээр нэвтрүүлэг гэж байгаад бүтэлгүйтсэн байна.



4. Үсэндээ хутга хийгээд бүтэлгүйтсэн нь
Нэгэн хятад бүсгүй, үсэндээ хурц иртэй хутгыг тогтоож хилээр гарах гэж байгаад, нисэх онгоцны буудлын метал илрүүлэгч төхөөрөмжийг дуугарган, баригдсан байна. Тэрээр хамгаалалтын ажилтнуудад, маш их жимстэй тул түүнийгээ идэхийн тулд ийнхүү хутга авч явсан хэмээн тайлбарласан гэдэг. Ээ дээ энэ хятадууд уу?



5. Конъяк хилээр авч гарах гэж байгаа согтсон бүсгүй
Мөн л Хятадын иргэн Зоу (Zhou) гэгч, "Rémy Martin XO Excellence" хэмээх 700 мл савлагаатай конъякыг хилээр нэвтрүүлэх гэсэнд хамгаалалтын ажилтнууд 100 мл-ээс илүү шингэн зүйлийг зөвшөөрөөгүй тул, бүсгүй авч явсан конъякаа бүгдийг нь уучихсан гэнэ шүү. Удалгүй бүсгүй ч согтож, нисэх буудлын ажилтнууд руу хашгиран үймээн дэгдээж, эрүүлжүүлэх байр руу хүргэгдсэн ажээ.



6. Балга дүүрэн шанаган хорхойнууд
Хойд Солонгосын нэгэн бүсгүй, БНХАУ-ын нисэх буудал дээр амандаа амьд шанаган хорхойнуудыг хийж, хилээр нэвтрэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан хачирхалтай хэрэг гарсан гэдэг. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа, найздаа бэлэг болгон өгөх гэсэн юм хэмээжээ. Яаж залгичихаагүй юм бол доо... 



7. Гипсэндээ хар тамхи хийгээд бүтэлгүйтсэн нь
Нэгэн залуу, Чилигээс Барселон хүрэх замд, хугарсан хөлнийхөө гипсэнд 4 кг орчим хар тамхи хийж авч гарах гэж байгаад баригдсан байна. Түүнийг эхэндээ хэн ч анзаараагүй боловч, нисэх онгоцны рентгэнд ийнхүү илэрчээ.



8. Тэсрэх бөмбөг мэт харагдах сэрүүлэгтэй цаг
Канадын өсвөр насны хоёр хүү Ванкувер явах нислэгийнхээ ачаанд тэсрэх бөмбөг мэт харагдах сэрүүлэгтэй цагийг хийсэн нь хамгаалалтын ажилтнуудыг сандаргаж орхисон гэнэ. Хамгаалалтын ажилтнууд, тэдний энэхүү үйлдэлд хатуу сануулга өгөн сулласан аж.



9. Дотуур өмдөндөө шувуу хийгээд баригджээ
Голландын нэгэн зорчигч, нислэгийнхээ үеэр бие нь тавгүйрхэж, улмаар шалгалтын явцад түүний дотуур өмднөөс маш ховор төрөлд тооцогдох,  10 гаруй жижигхэн шувуудыг олсон байна.



10. Чемодан дүүрэн хэвлээр явагчид
Австралиас Бангкок хүрэх замд, 24 ширхэг "Shingleback" гүрвэл, 16 ширхэг"Bluetongue" гүрвэл, 3 ширхэг "Black Head" аварга могойнуудыг тусгай мөнгөлөг цаасанд хийн, ачаандаа нуусан байхыг олжээ. Тэдгээр амьтад Сиднейн зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг рүү хүргэгджээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()