Кофеноос ч илүү таныг сэргээх ундаанууд

2016-01-11, 20:54
12,300

Юуны өмнө манай сайтын байнгын уншигч та бүхэндээ шинэ долоо хоногийн мэндийг хүргэе. Та бүхний ажлын эхний өдөр эрч хүч, урам зоригоор дүүрэн эхэлж буй гэдэгт итгэлтэй байна. Гэвч өвлийн хүйтэн жавар хацар ороолгосон энэ жиндүү өдрүүдэд таны нойр хүрч нозоорон, ажлын бүтээмж ердийн үеийнхээсээ буурч байгаа мэт санагдаж болох юм. Энэ үед кофе уух гэхээр нэг л тавгүй, зүрх өвдөж, амьсгаа давхцаж байвал кофеноос ч илүү таныг сэргээх шидэт ундаануудыг танд санал болгоё.

Кофеноос ч илүү таныг сэргээх ундаанууд


1. Коксны сүүний шейк
Коксны сүү нь уураг, кальциар баялаг, ханасан өөх тос агуулдаггүй учир таргалуулна хэмээн санаа зовох хэрэггүй. Үүнийг бэлтгэхийн тулд та ердөө л нэг аяга хөлдөөсөн нэрс, бага зэрэг ханборгоцойн шүүс, аяганы тал коксны сүүг миксердэж холиход л хангалттай. Эдгээр нь витамин С, В1, В3 агуулдаг тул таны биед шаардлагатай байгаа аминдэмүүдийг нөхөж, биемахбодийг сэргээх болно.



2. Ногоон цай
Анх 4000 жилийн тэртээгээс Хятад улсаас олдож байсан ногоон цайны навч нь өнөөдөр хүний биед ийм олон талын ашигтай байх юм чинээ хэн санах билээ. Ногоон цай нь аскорбиний хүчил, хром, манган, селен, цайр зэрэг хүний биед тустай маш олон бодисыг нэг дор агуулдаг ховор бүтээгдэхүүн юм. Хоолны шингэцийн сайжруулж, ходоодны үрэвслийг намдаах ба биеийн хүч тамирыг сэргээж, царай зүсийг өнгөлөг толигор болгодог гээд л бичиж баршгүй олон давуу талтай.



3. “Шидэт ус”
Шидэт ус бэлдэхэд маш амархан. Ердөө л буцалсан усан дээр хэдэн зүсэм нимбэг, өргөст хэмх, цагаан гаа, энгийн гаа хийгээд л болоо. Энэ нь илүүдэл өөхийг хайлуулах бөгөөд хорт бодисыг гадагшлуулдаг.



4. Замбага цэцэгтэй цай
Халуун оронд ургадаг, том цагаан цэцгийг замбага гэх бөгөөд дархлаа сайжруулж, биеийн хорт бодисыг гадагшлуулдаг. Хэдийгээр манай оронд ургадаггүй ч гэлээ эмийн ургамлын нэр төрөлд бас багтах тул олдоц элбэг. Замбага цэцгийг цайнд хандлан хийж, зөгийн бал, элсэн чихрээр амтлан уухад хүйтний улиралд нэн тохиромжтой.



5. Жасмин, лимоны цай
Мэлрэг буюу жасмин цэцэг, түүгээр хандалсан цай нь бие организмийг тайвшруулах, нойргүйдлээс ангижруулах шидтэй ногоон цайны түгээмэл төрөл юм. Бага зэрэг гашуун амттай байдаг тул 1-2 зүсэм нимбэг хийн уухад та тухайн өдөртөө л аз жаргалаар бялхах болно.



6. Жүржийн шүүстэй какао
Бага зэрэг хачин сонсогдож байгааг мэдэж байна л даа. Гэхдээ жимсний шүүс, шоколад хоёр хэзээд төгс “хамтрагчид” байсаар ирсэн. Өглөө юм уу орой жүржийн шүүс буцалгаад түүн дээрээ бага зэрэг какао, эсвэл халуун шоколад, сүү нэмж уувал унтаа биеийг сэргээж, ядарсан биеийг тайвшруулж өгдөг. Хэрвээ гашуун амттай болвол бор сахар юм уу зөгийн бал хийгээрэй.



7. Зөгийн бал, нимбэгтэй цай
Энэ бол бэлтгэхэд хамгийн амархан цай юм. Халуун усан дээр зөгийн бал хийн хутгаж, 2-3 зүсэм нимбэг хийн хандлаарай. Час халуун усанд зөгийн бал хийвэл биед тустай бактериуд нь бүгд үхчихдэг учраас халуун бүлээн усанд хийхийг зөвлөе. 



8. Жүржийн цэвэр шүүс
Дэлгүүрүүдээр зарагддаг найруулсан жүүсийг яриагүй гэдгийг та мэдэж байгаа байх. Тиймээс жимсээ гэртээ шахаж шүүс гаргах юм уу, 100%-ийн цэвэр шүүсийг худалдан авч байгаарай. Жүржийн шүүс нь С витамины агууламж өндөртэй тул ходоодны хүчлийг ихээр ялгаруулах, өлөн элгэн дээр уувал ходоодны шархлаа үүсгэх магадлалтай тул үдийн хоолны дараа, эсвэл оройн цагаар уухыг зөвлөж байна.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()