Биеийн хор гадагшлуулж, гэдэс цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн

Амрах завгүй ажиллаж буй өрсөлдөөнт нийгэмд ихэнх хүмүүс эрүүл хооллолт гэх ойлголтыг мэддэг ч бодитоор хэрэгжүүлдэггүй. Үр дүнд нь хүн амын дийлэнх хувь нь илүүдэл жин болон ходоодны үрэвсэлтэй болсон байдаг. Тийм учраас бид танд таны бие махбодод хуримтлагдсан элдэв хорыг гадагшлуулах ид шидтэй хүнсний бүтээгдэхүүнүүд онцлон хүргэж байна. 

Биеийн хор гадагшлуулж, гэдэс цэвэрлэдэг 10 хүнсний бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Манжин

Улаан манжин нь төмөр, кальци зэрэг хорт бодис эсэргүүцэх чадвартай ашигт нэгдлээр баялаг ногоо юм. Харин тэдгээр эрдсүүд нь биеийн цэвэрлэгч эрхтнүүд болох элэгний үйл ажиллагааг дэмжиж өгдөг. 

Зөвлөгөө: 1-2 улаан манжинг хальстай нь чанана. Ингэж хальстай нь чанаснаар тэжээллэг бодис нь хадгалагддаг. Ингээд чанаж болгосон манжингаараа төрөл бүрийн зууш хийж идээрэй. 

Манжин

2 Сонгино, саримс

Сонгино, саримсны аль алинд элгэн дэх хорт бодисыг зайлуулах хамгийн хүчтэй антиоксидант агуулагдаж байдаг. Мөн энэхүү хоёр ногоо хоёулаа нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлэх чадвартай. Тиймээс хоолонд гайхалтай амт оруулаад зогсохгүй биед хамгийн хэрэгтэй эдгээр ногоог хоол хүнсэндээ заавал оролцуулж байгаарай. 

Зөвлөгөө: Ямар ч хоолонд хийж болно. Түүхийгээр юм уу, шарсан сонгиныг зуушинд хийж болох бол нунтагласан юм уу, хэрчсэн саримсыг ямар ч төрлийн хоол, зуушинд хийж болно.

Сонгино, саримс

3 Навчит ногоонууд

Ялангуяа хар, ногоон өнгийн ийм ногоо нь хлорофиллын тусламжтайгаар хоол боловсруулах замыг маш сайн цэвэрлэдэг. Мөн энэ ургамал фотосинтезийн аргаар гэрэл шингээдэг учраас биед эрч хүч хуримтлуулж байдаг бөгөөд  биеэс хүнд металлын хорыг гадагшлуулдаг тустай. 

Зөвлөгөө: Бидний идэж буй ихэнх зүйл маш хүчиллэг байдаг учир байцаа, бууцай, чинцай, яншуй зэрэг хар ногоон навчнуудыг хоолондоо хэрэглэж байх хэрэгтэй. Мөн эдгээр ногоогоор смүүти, зутан шөл хийж ч болно.

Навчит ногоонууд

4 Нимбэг

Нимбэг нь С амин дэмийн эх ундарга бөгөөд өөрт агуулагддаг хүчтэй антиоксидантынхаа тусламжтайгаар биеийн өөх тосыг задалж байдаг. Мөн нимбэгэнд агуулагдаж буй эрдсүүд элэгний ферментүүдийг идэвхжүүлж, усанд ууссан хорт бодисыг гадагшлуулж гэдсийг цэвэрлэдэг. Ийм байдлаар бие дэх усны бүхий л бохирдлыг угааж цэвэрлэнэ.

Зөвлөгөө: Өглөөдөө нэг аяга нимбэгтэй бүлээн ус ууж бай. Эсвэл жаахан далайн давс, зөгийн бал хольж сироп болгоод ууж болно. Хамгийн гол нь өлөн элгэн дээр уувал бие сэргэж, арьсны өнгө сэргэж,  ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирна.

Нимбэг

5 Самар, үр

Та амттан идэлгүйгээр тэсэж чадахгүй байгаа бол гартаа ойрхон юм уу эсвэл цүнхэндээ нэг уут самар, бүйлс, наранцэцгийн юм уу маалингын үр аваад явж бай.

  • Бүйлс байнга идэхэд элэг тойрсон өөхөн давхаргаас ангижирна.
  • Грек самар нь элгийг аммиакаас цэвэрлэх аргинин хэмээх амин хүчил агуулдаг. Мөн тархины ажиллагаанд ч тустай.
  • Маалингын үр нь тураах болон тайвшруулах үйлчилгээтэй. 
  • Наран цэцгийн үр нь цусны даралт, зүрхний хэмнэлийг тохируулагч магни, эрдсээр баялаг. Мөн өөх хайлуулах явцыг түргэсгэдэг байна.

Самар, үр

6 Тараг

Тараг нь өөртөө биед ашигтай маш олон бичил биет болон бактери агуулж байдаг. Харин тэдгээр бактериуд нь хоол боловсруулах болон дархлааны системийг сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг байна.

Зөвлөгөө: Тослог багатай юм уу, огт тослоггүй, элсэн чихэргүй гэрийн аргаар бүрсэн тараг идэж байх.

Тараг

7 Багваахай цэцгийн цай / Ногоон цай

Багваахай цэцэг нь цус халдваргүйжүүлэх болон элэгний шүүх ажиллагааг идэвхжүүлдэг бол ногоон цай нь биеэс хор гадагшлуулах, хоолны шингэцийг сайжруулах зэрэг олон үйлчилгээтэй. Мөн ногоон цайнд агуулагддаг кофеин нь усыг зөөлрүүлж шээс хөөх ажиллагааг сайжруулдаг.

Багваахай цэцгийн цай / Ногоон цай

8 Цагаан гаа

Цагаан гаа нь гэдэсний ажиллагааг хэвийн байлгаж, ходоодны шүүс ялгаруулах явцыг сайжруулан биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Мөн биед идэвхгүй болсон нянгуудаас үүдэлтэй дотор муухайрах, хий дүүрэх үед сайн. Түүнчлэн биеийг бүх төрлийн халдварт өвчнөөс хамгаалж байдаг. 

Зөвлөгөө: Цагаан гааг зөгийн бал, нимбэгтэй хольж ууж болно. Төрөл бүрийн зууш, шөл, сироп хийж ч болно.

Цагаан гаа

9 Лууван

Лууван бол глутатионоор баялаг, хамгийн сайн цэвэрлэх үйлчилгээтэй ногоо юм. Учир нь лууванд "А" амин дэм, бета-каротин ихээр агуулагдсан байдаг. Тиймээс лууван нь зүрх судасны ажиллагааг дэмжиж, дархлааг бүхэлд нь сайжруулах чадвартай.

Зөвлөгөө: Лууванг түүхийгээр нь идэж болно аль эсвэл өөр бусад түүхийгээр нь идэж болдог ногоотой хольж миксердээд ууж болно.

Лууван

10 Өргөст хэмх

Бид өдөр тутамдаа өргөст хэмх хэрэглээд байдаггүй ч энэ бол маш ашигтай ногоо юм. Өргөст хэмх нь элэг цэвэрлэж, хоол боловсруулах ажиллагааг дэмжин биеийг хоргүйжүүлдэг. Үүнээс гадна биеийн усыг нөхөж, шээс хөөх зэрэг эерэг нөлөө үзүүлдэг. 

Зөвлөгөө: Өргөст хэмх нь ус дутагдахаас сэргийлдэг учир оройн хоолны дараа, архи уусны дараа, мөн давстай зуушны дараа идвэл тохиромжтой.

Өргөст хэмх

Бонус: Гэрийн нөхцөлд гэдсээ хэрхэн цэвэрлэх вэ?

Нэг аяга усанд нэг цайны халбага далайн давс, алимны шүүс, цагаан гаа, нимбэгний жүүс хийгээд хутгана. Бэлэн болсон шүүсээ хөргөгчинд хийнэ. Ингээд дуртай үедээ ууж болно. 

Бонус: Гэрийн нөхцөлд гэдсээ хэрхэн цэвэрлэх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()