Одоог хүртэл хууль ёсны гэж үздэг харгис 10 үйлдэл

Дэлхий ертөнц бүхэлдээ сайхан газар биш гэдэг нь зарим нэг зүйлсээр илэрдэг. Бидний тэр бүр мэдээд байдаггүй харгис үйлдлүүд болох хүний махаар хооллох, нас барагчдаар болон амьтдаар дур хүслээ хангах, цус ойртох, эмэгтэйчүүдийг зэрэмдэглэх, хүчин, тайган болгох, саваадах, хэн нэгэн лүү чулуу нүүлгэх болон боолчлох үйлдлүүд одоог хүртэл оршин тогтносоор байгаа гэвэл та итгэх үү? Хачирхалтай нь эдгээр харгис зарим нь бүр хэтэрхий гаж гэмээр үйлдлүүдийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрдөг орнууд хүртэл байдаг гээд бод доо. Ингээд энгийн бишид тооцогддог одоо ч байсаар байгаа харгис үйлдлүүдтэй танилцана уу.

Одоог хүртэл хууль ёсны гэж үздэг харгис 10 үйлдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Каннибализм буюу хүний махаар хооллох

Каннибализмыг хуулийн дагуу АНУ, Герман, Их Британы хэд хэдэн мужид хүлээн зөвшөөрдөг байна. Каннибалчууд идшээ олохдоо цогцосны эрэлд гардаг бөгөөд хүний амь хороох нь хуулиар хориотой тул үүнээс өөр арга байдаггүй байна. 2001 онд Германд болсон нэгэн явдлыг сонирхуулахад, Армин Майвэс гэгч залуу каннибалчуудад зориулсан цахим хуудсаар өөрийн хохирогчтой танилцжээ. Улмаар шинэхэн танилаа алж, махыг нь идэх зорилгоор жижиглэн хөргөгчиндөө хадгалж байжээ. Мэдээж Майвэс үүнийхээ гэм бурууг хүлээж зохих шийтгэлээ амссан. Бас нэгэн аймшигтай түүх сонирхуулбал далайн шуурганд осолдож, төөрсөн 2 далайчингийн тухай. Залуу далайчны хувьд цэвэр ус, хоол хүнсний оронд түүхий загас, яст мэлхийн цусаар амь зогоох боломжгүй байсан тул арга буюу нас барсан байна. Харин ахмад далайчин нь амьд гарахын тулд залууг идсэн бөгөөд залуу далайчны гэр бүл хүүг нь идсэний төлөө амьд үлдсэн ахмад далайчнаас 1 сая ам.доллар нэхэмжилж байжээ.

Каннибализм буюу хүний махаар хооллох

9 Некрофилиа буюу нас барагсдаар дур хүслээ хангах

Нас барсан нэгнээр бэлгийн дур хүслээ хангах нь сонсоход ч жихүүдэс төрүүлмээр хэдий ч АНУ-ын зарим мужид үүнийг хуулийн дагуу зөвшөөрдөг байна. Хэдийгээр 2015 оны сүүлээр гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэх, бэлгийн гаж харилцаа үйлдэх, бурхныг гутаан доромжлох, альбино амьтдыг олон нийтийн өмнө ашиг орлого олох зорилгоор үзүүлэх зэргийг хуулиар хориглосон ч некрофилиаг хориглоогүй байна. Харин үүнийг эсэргүүцэн хуулийн дагуу хориглохыг дэмжигчдийн нэг бол Аарон Вега юм. Учир нь тэрээр 3 эрэгтэй нэгэн бүсгүйн булшийг ухан цогцсыг гаргаж байхтай таарсан ба тэд бүсгүйн цогцсыг бэлгийн дур хүслээ хангахад ашиглах гэж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Некрофилиа буюу нас барагсдаар дур хүслээ хангах

8 Бестиалити буюу амьтдаар бэлгийн дур хүслээ хангах

Сүүлийн 6 жилийн байдлаар Дани, Швед болон АНУ-ын хэд хэдэн мужид хүний амьтантай үүсгэх бэлгийн харилцааг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрчээ. Харин зарим оронд хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн хэвээр байна. Герман улсын хувьд үүнийг хууль бус гэж үздэг ч эротик амьтны хүрээлэнг маш олон хүн сонирхдог аж. Харин Унгар, Финланд, Мексик, АНУ-ын Нивада муж, Нью Хэмпшир, Нью Мексик, Охио, Техас, Вермонт, Баруун Виржиниа, Вёмингт энэ үйлдлийг хууль ёсны гэж үздэг ба Алабамад 2014 онд бестиалитиг хуулиар хориглосон ч хоригийг эргэн цуцалсан түүхтэй.

Бестиалити буюу амьтдаар бэлгийн дур хүслээ хангах

7 Цус ойртолт

Ах, эгч дүү нарын хооронд бэлгийн харилцаа үүсгэхийг дэлхийн ихэнх орнуудад  хуулиар хориглодог ч Франц, Испани, Португал улсуудад дээрх үйлдэл гаргасан тохиолдолд гэмийг нь цайруулахыг зөвшөөрдөг байна. Түүнчлэн эдгээр орнуудад эцэг эх, эмээ өвөө зэрэг хуулийн хариуцлага хүлээх насны хүмүүст зарга үүсгэхийг хориглодог. Энэ хуулийн заалтыг дэмжигч бас нэг орон бол Румын ба ёс суртахуунгүй үйлдэл бүр хууль бус байх ёсгүй хэмээн тус улсын Хууль зүйн яамны хуулийн зөвлөх хэлж байжээ. Харин АНУ-ын бүх мужид цус ойртолтыг хуулиар хориглодог хэдий ч зарим мужид нь хэрэг үйлдсэний төлөө торгууль ногдуулдаггүй байна. 

Цус ойртолт

6 Эмэгтэйчүүдийг зэрэмдэглэх

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэнг эрэмдэглэх үйлдэл нь гол төлөв 4-14 насны охидод хийгддэг ба энэ нь асар олон архаг өвчний эхлэл болдог байна. Хэдийгээр уг харгислалыг Австрали, Канад, АНУ болон Европын 8 орон, Африкийн 18 оронд хуулиар хориглодог ч 28 оронд одоог хүртэл үйлдсээр байна. Одоогоор нийт 140 сая гаруй эмэгтэй дээрх байдлаар эрэмдэглүүлсэн гэсэн албан бус тоо байдаг бол жилд 3 сая хүүхэд эмэгтэйчүүд энэ харгислалд өртдөг гэжээ. Энэ ажилбарын хамгийн түгээмэл хэлбэр нь ямар ч мэдээ алдуулалгүйгээр бэлэг эрхтний хэлүүг салгаж авах ба Судан, Сомали, Кенийн хойд хэсэг Этиопын зарим хэсэг болоод Улаан тэнгисийн эргийн дээд болон доод хэсгээр өргөн тархсан үйлдэл аж. 

Эмэгтэйчүүдийг зэрэмдэглэх

5 Хүчин

Энэтхэг улсад эр нөхөр нь эхнэрээ хүчиндэхийг хууль бус үйлдэл гэж үздэггүй байна . Өөрөөр хэлбэл хүчингийн хэрэг гэр бүлийн хүрээнд хэрэгсдэггүй гэсэн үг юм. Нэгэн харамсалтай хэргийн талаар дурдвал 21 настай залуу бүсгүй хүчээр гэрлэлтийн баримт бичигт гарын үсэг зурсны дараа түүнд  нөхөр нь бэлгийн дарамт үзүүлжээ. Хэдийгээр бүсгүй хууль хүчний байгууллагад хандсан ч нотлох баримт хангалтгүй, мөн бүсгүйд хүч хэрэглэсэн гэсэн ул мөр олдоогүй гэсэн шалтгаанаар хэргийг хаасан байна. Энэ маягийн хүчирхийлэл нь Афганистан, Хятад, Саудын Араб, Пакистан зэрэг оронд хуулиар хүлээн зөвшөөрөгддөг байна.

Хүчин

4 Хөнгөлөх эмчилгээ

Зарим тохиолдолд эрэгтэйчүүдийг химийн болон хагалгааны аргаар хөнгөлөхийг хуулийн дагуу зөвшөөрдөг байна. Тухайлбал Калифорни, Флорида, Жоржиа, Луизана, Монтана, Ореган, Техас болон Висконсин мужуудад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдэд дээрх эмчилгээг хийхийг зөвшөөрдөг ажээ. Химийн хөнгөлөх эмчилгээний үед өвчтөнд эмэгтэй гормон буюу тестостероний хэмжээг хамгийн доод хэмжээнд хүртэл буюу бэлгийн бойжилтын өмнөх үеийнхтэй ижил хэмжээнд хүртэл эмэн хэлбэрээр өгдөг байна. Муж бүрээс хамааран уух эмийн хэмжээ, хөнгөлөх эмчилгээний төрлийг өөр өөрөөр зааж өгнө. Тухайлбал бага насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд химийн эмчилгээнд албадан оруулах харин бусдад бэлгийн дарамт удаа дараа үзүүлсэн бол хагалгаанд оруулах гэх мэтээр хуулиар зааж өгдөг байна.

Хөнгөлөх эмчилгээ

3 Ташуурдах, жанчих

Энэ төрлийн үйлдлийг гол төлөв ялын гүйцэтгэл хэлбэрээр олон нийтийн өмнө ил тод гүйцэлдүүлдэг. Харин хэрэгслүүдэд саваа мод, ташуурын төрлийн зүйлс багтана. Шийтгүүлэгчийн нуруу хэсгийг ял үүрүүлэх гол бай болгодог байна . Мэдээж үүнээс үүсэх шарх хүнд байх ба эдгэхэд хэдэн өдрөөс хэдэн сар ч болох тохиолдол байдаг. Харин энэ төрлийн шийтгэлийг хуулийн дагуух үйл ажиллагаа гэж хүлээн зөвшөөрдөг орнуудын тоонд Багамын орнууд, Ботсван, Бруней, Доминик, Эквадорын зарим бүсүүд, Гвиней, Индонезийн зарим хэсэг, Иран, Малайз, Нигер, Пакистан, Катар, Саудын Араб, Сирелон, Сингапур, Судан, Танзани, Тонга, Тринидад ба Тобаго, Арабын нэгдсэн Эмират улс, Йемен, болон Зимбабве багтдаг. 

Ташуурдах, жанчих

2 Чулуу нүүлгэх

Исламын орнуудад үйлдэгддэг шийтгэлийн нэг төрөл бол чулуу нүүлгэх юм. Эрэгтэйчүүд бүсэлхий хүртлээ элсээр булуулж, эмэгтэйчүүд цээж хүртлээ булуулж олон хүний нүүлгэх чулууны бай болдог байна. Харин нүхнээсээ мултарч гарч чадсан тохиолдолд чулуу нүүлгэх шийтгэлийг зогсоож болдог. Гэвч энэ нь эмэгтэйчүүдийн хувьд бараг боломжгүй гэхэд хилсдэхгүй. Учир нь тэднийг цээж хүртэл нь элсэнд булсан байдаг. Шийтгэлийн үргэлжлэх хугацааг цагаар бус нүүлгэх чулууны хэмжээгээр тогтооно. Иран, Нигерийн зарим хэсэгт, Пакистан, Судан болон Арабын нэгдсэн Эмират улсуудад одоог хүртэл энэ шийтгэлийг гүйцэтгэдэг хэвээр ажээ. 

Чулуу нүүлгэх

1 Боолчлол

13-р зуунаас эхлэлтэй боолын хөдөлмөрийг АНУ-ын үндсэн хуулиараа халсан ч өнөөдрийг хүртэл боолчлолын үйлдэл оршин тогтносоор байна. Заримдаа бүр гэмт хэргийн шийтгэл нэрээр хууль ёсны үйлдэл хэмээн нэрлэгдэх болсон. Энэ асуудлын  өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байх гол шалтгаануудын нэг нь шоронгууд боолчлолын цалингаар хөрөнгөжих зальжин арга газар авсанд байгаа юм. Одоогоор АНУ-ын 37 мужид ял шийтгэлийн хүрээнд албадан хөдөлмөр эрхлэлтийг хуулиар зөвшөөрөөд байна.

Боолчлол

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()