“Тэнгэрлэг” урамшуулал эхэллээ

2016-01-11, 17:23
2,144
Үндэсний оператор Скайтел компани Гал бичин жилийн сар шинийн бэлгэт сайн өдрийг тохиолдуулан тусгайлан гаргасан бэлгийн картын урамшууллаа хэрэглэгч танд өргөн барьж байна. Эрхэм хэрэглэгч та шинийн нэгнээс наймныг дуустал буюу 2016 оны 2-р сарын 09-с эхлэн 2-р сарын 16 дуустал “Тэнгэрлэг” бэлгийн картаар дансаа цэнэглэх бүрт 100% бонус нэгжээр мялаалгана. Бонус нэгжээрээ та 7 хоногийн турш сүлжээндээ ярьж, мессэж бичихээс гадна задгайгаагаар дата ашиглах эрхтэй.
 “Тэнгэрлэг” урамшуулал эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


2016 оны 1-р сарын 11-нээс 2-р сарын 09-н хүртэл  15 ширхэг бэлгийн картыг  2 ширхэг карт дагалдах тул та айлчлан ирсэн зочид гийчдийнхээ гарыг “Тэнгэрлэг” бэлгээр цайлгаарай. Мөн дараа төлбөрт бүх хэрэглэгчид бүх төрлийн цэнэглэгч картаар дансаа цэнэглээд төлбөрөө төлөх боломж бүрдлээ.



Өвгөдийн тохойг өргөн золгодог
Нялхасын урмыг хөгжөөн баясгадаг
Тэнгэр өөдөө цацлаа өргөдөг
Аман бэлгээс ашдын бэлгэтэй Монголчууддаа
Ариун буянг нь дэлгэрүүлэх “Тэнгэрлэг” бэлгээ өргөн барья.

Тэнгэрлэг Монголчууд минь сайхан шинэлээрэй.

Эндээс урамшууллын мэдээллийг авна уу:
http://www.skytel.mn/homepage#/news/index?id=2189

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.