Дэлхийн хамгийн хачирхалтай 25 амьтан

2008-03-01, 00:58
50,130
Дэлхий дээр єдєр бvр шинэ тєрлийн шавьж, бактери, амьтны аймаг шинээр vvсэж байдаг гэвэл хэлсдэхгvй. Энэ бvгд дэлхий ертєнцийн vргэлж єєрчлєгдєн хувьсаж байдаг євєрмєц шинж чанартай нь холбоотой бизээ. Танд танилцуулах гэж байгаа эдгээр амьтдын заримыг нь та урьд ємнє хэзээ ч харж байгаагvй байх. Ихэнх нь усанд амьдардаг амьтад байгаа харагдсан. Єнєєдєр та манай сайтаар ороод гарсаных эдгээр сонирхолтой амьтдын зурагнуудыг vзэж, мэдлэгийн их далайдаа дусал нэмээрэй гэж хvсье.
Дэлхийн хамгийн хачирхалтай 25 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
Leafy seadragon



Австралын далайн морь "Australian seahorses" -г 1982 онд албан ёсоор дархан цаазтай болгожээ. Хvйтэн усанд амьдардаг тэрээр нэг удаадаа 150-200 єндєг гаргадаг ба 50-54° F (10-12° C) - д амьдрахад хамгийн тохиромжтой.

Sun Bear



Зvvн ємнєд азийн нутагт амьдардаг. 1,2м дундаж єндєртэй, гэр бvлээрээ амьдардаг, их тачирхан vстэй 5см тул заримдаа тэрнийг нохой баавгай гэх нь ч бий. Нас бие гvйцсэн баавгай 65 кг жинтэй. Эр нь эмээсээ арай том.

Komondor Dog



Эм нь 69 см хvртэл єсдєг. vс нь ч мєн адил. Эр нь 75 см орчим дээд тал нь 80 см єсдєг. Хvмvvс тvvнийг хараад энэ их vсэндээ тvvртээд хурдалж чадахгvй болов уу гэж боддог ч харин ч эсрэгээрээ.

Angora Rabbit




Туулайны овгийн хамгийн эртний тєлєєлєгчдийн нэг тэрээр маш зєєлєн vстэй. Туркийн Анкара орчмоор нутагладаг. Хамгийн анх 1900 -аад онд АНУ-д олдож байсан тvvхтэй. Одоо бол French, German, Giant, English, Satin, Chinese, Swiss, Finnish зэрэг  олон янзын vvлдэртэй болжээ.

Red Panda




Гэрэлтэх гэсэн латин vгнээс гаралтай улаан панда маань євсєн тэжээлтэй бєгєєд 55см хvртэл єсдєг. Гималайн оргил орчмоор болон  Хятадын ємнєд нутгаар нутагладаг. Панда гэдэг нь анх Непалчуудын “ponya” гэсэн нэрнээс гаралтай ажээ. Энэ нь хулс, ургамал иддэг амьтан гэсэн утгатай юм байна.

Sloth



Америк тивийн тєв хэсэг, ємнєд хэсгээр нутагладаг. Биеийн температур нь 30-34 градус цельс бєгєєд идсэн хоол тэжээлээ маш удаан хадгалж их илчлэг гаргахыг хичээдэг.

Emperor Tamarin



Германы эзэн хаан Wilhelm II -ын нэрээр нэрлэгдсэн. Анх ингэж хошигнож нэрлэж байсан боловч сvvлдээ албан ёсны нэр нь болжээ. 24-26 м урт, дээд тал нь 35см, жин нь ердєє  300-400грамм.

White-faced Saki Monkey




Мєн Golden-faced Saki/ Алтан нvvрт Саки зэргээр тvvнийг нэрлэдэг. Дэлхийн сармагчингын шинэ vе гэгддэг Саки Бразил, Франц, Гуана, Суринам, Венесуэл орчмоор нутагладаг.

Tapir



Том биетэй сvvн тэжээлтэн амьтдын нэг ихэвчлэн Америк тивээс олддог. Тэдний арьс яг л адууны ширтэй ижилхэн.

Hagfish




Hyperotreti гэсэн нэрээрээ олонд танил. Урт биетэй, єєрєєсєє vргэлж нялцгай тослог зvйл ялгаруулж цэвэрлэж байдаг.

Star-nosed Mole




Анх Канадын зvvн хэсгээс олдсон. Эртний Condylura-с vлдсэн цорын ганц удам гэгддэг. Нам дор газар амьдардаг, шавьж єтєєр хооллодог. 

Proboscis Monkey



Урт хамарт сармагчин ч гэх нь бий. Эр нь ийм том байдаг. Дээд тал нь 72 см (28инч) урттай, 24 кг (53паунд) байдаг.

Pink Fairy Armadillo



Єєрийн овог дотроо хамгийн жижигхэн гэгддэг. 90-115 мм урттай. Уурлахаараа єнгєє ягаан болгож єєрчилдєг. Анх Аргентин улсаас олдож байсан.

Axolotl



Аjolote ч гэгддэг. Мексикээр Ambystoma гэх энэ хачин амьтан Мексикт анх олдсон. Мексик хотын доогуур урсах голд амьдардаг ба шинжлэх ухааны эрдэмтдийн хамгийн их сонирхлыг татдаг амьтан. Тэр тасарсан эд эрхтнээ єєрєє нєхєн тєлжvvлэх чадвартай гэнэ. АНУ, Австрали, Япончууд тvvнийг Wooper Rooper гэдэг бєгєєд их худалдан авдаг.

Aye-aye



Aye-aye (Daubentonia madagascariensis) Гарын алганд багтахаар жижигхэн, туранхай энэ амьтан модон дотор амьдардаг. Daubentoniidae-н овгийн амьтад бол нэн ховордсон амьтдын жагсаалтанд ордог.


Alpaca




Ємнєд Америкт амьдардаг (Vicugna pacos) нь хонийн тєрєл гэгддэг ч урт хvзvvгээр ялгагддаг. Далайн тvвшнээс 3500-5000 м -т амьдрахад тохиромжтой.

Tarsier




Tarsiidae овгийн Tarsier Урт хєлтэй, том нvдтэй. Хєл нь ясгvй тэр чигээрээ мєгєєрснєєс бvтдэг.

Dumbo Octopus



Заримдаа “Dumbo octopuses” гэсэн хоч зvvдэг. Тэдний чих нь толгойн дээрээсээ гарсан том байдаг учраас ингэж нэрийддэг гэнэ. Далайн гvнд амьдардаг.

Frill-necked Lizard




Frilled луу ч гэгддэг. Уурлахаараа толгойн арын арьс нь хойшоо сэрдийж дайснаа айлгадаг учраас луу шиг харагддаг гэнэ. Ихэвчлэн газар дээр хурдан гvйж явдаг. Дээд тал нь 1м хvртэл урттай байдаг.

Narwhal



Monodontidae цагаан халимны хоёр ховордсон тєрлийн нэг. Irrawaddy дэльфин гэж ч нэрлэдэг.  Англи нэр нь анх Германаас гаралтай.

Sucker-footed Bat



Madagascar-т амьдардаг Myzopodidae сарьсан багваахайн тєрєл. Махан идэштэй. Шєнєєр ангуучилдаг.

Pygmy Marmoset



Бразил, Колумб, Экватор, Перу-н нутгуудаар оршдог уугуул сармагчны нэг. Биеийн урт нь 14-16 см, дээд тал нь 20 хvрдэг. Нийт масс нь 140грамм, эм нь 120 грамм дээд тал нь.

Blobfish



(Psychrolutes marcidus) далайн гvнд амьдардаг. Андуурч харвал хvнтэй адилхан харагдахаар. Биеийн жин багатай нь тvvнийг булчингаараа биш далайн усны энерцээр явж идэш тэжээлээ олоход нь тусалдаг.

Platypus



(Ornithorhynchus anatinus) Зvvн Австралын нутагт амьдардаг. Сvvн тэжээлтэй єндєгєє дардаг хачирхалтай амьтан. 20-р зууныг хvртэл тvvнийг чєлєєтэй агнадаг байсан бол одоо байгалийн хамгаалалтанд авсан.

Shoebill



Маш том биетэй шувуудын нэг. 1,2м єндєртэй, 5,6 кг жинтэй 2,3м урт далавчтай. Нас бие гvйцсэн нь саарал, бор єнгєтэй. Судан, Замби -н шалбааг орчмоор нутагладаг. Энэ шувуу эрт vед Египт, Арабын олон ном зохиолууд дээр гардаг.

Yeti Crab




Ємнєд номхон далайгаас 2005 онд анх илрvvлсэн. Урт нь 15см, шувууны єд мэт vсэрхэг хєлнvvдтэй. Далайн гvний 2,200 м(7200 фийт) -д уршдаг. Сохор, мэдрэгч хєлvvдээрээ зvг чигээ олж амьдардаг.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()